Mittwoch, 13. Mai 2009

Гацуураа чимэглэсэн нь

Өчигдөрийн хагас сайн өдөр их үр бүтээлтэй өнгөрч манайх гэдэг айл ёлка засав. Уг нь би өөрөө амьд гацуур засах дуртай. Даан ч эхлээд гадуур явж гацуураа сонгоно, гэртээ авчираж суурилуулна. Суурилуулж чимсэний дараа нөгөө гацуурны чинь жижиг ногоон навчнууд нь унаад гэрт хог болоод байдгийг цэвэрлэнэ. За тэгээд шинэ жил дууссаны дараа нөгөө гацуураа гаргаж хаяна гэдэг том ажил байна.
Энд чинь одоо хууль дүрмийнхээ дагүү хаядаг газар нь хаяхгүй бол торгууль төлнө гэх мэт их ажиллагаатай байаг тул нөхөр бид 2 охиноо төрдөг жил нэг том хиймэл гацуур авсан юм. Тэрийгээ одоо жил бүр гаргаад л засна шүү дээ. Германууд манайд ирээд л хиймэл гацуур засчихсан байна гээд гайхаад л байдаг юм. Бид 2 тэгэнгүүт монголд ингэдэг юмаа гээд л амыг нь таглана. Хэхэх. Нээрээ монголд айлууд хиймэл гацуур тавьдагшд. Тээ? За ингээд хадуураад байдаг шүү. Уг нь бол гацуураа хэрхэн чимсэн тухай бичих гэсэн юмаа. Ер нь бол гацуураа чимэхэд нээх ч сүртэй юм болдоггүй л дээ. Гэвч энэ жил манай сахилгагүй шар том болоод, гацуур чимэглэх ажилд идэвхитэй оролцох оролдлого хийснээр уйлаан майлаантай л юм болов. Хэхэхэ. Иймэрхүү юм болж магадгүй гэж болгоомжлоод би хэдэн хуванцар тоглоом бэлдчихсэн юм. Тэрийгээ шар хүүхэндээ өгөөд л миний охин энэ гоё тоглоомнуудаа өлгөөд, ээж, аав 2 нь энэ муухай уйтгартай тоглоомнуудыг нь өлгөчий гэв. Яг үнэндээ бол тэр уйтгартай тоглоомнууд нь жинхэнэ шилэн гоё тоглоомнууд байгаа юм. За ингээд бүх юм санасан ёсоор болоод ёлканы тоглоом өлгөх ажил ид дундаа явж байтал гэнэт шар хүүхэн маань бид хоёрлуу бөөн сэжиг бүхий нүдээр харснаа, ингэхэд яагаад та 2ын тоглоомнууд гацуурны нүүрэн талд хүн болгонд харагдахаар өлгөгдөөд, миний тоглоомнууд гацуурны хойд талд хүний нүдэнд харагдахгүй байна? гээд л асуув. Хань бид 2 чинь хэрэг тариад газар дээрээ баригдсан хүүхдүүд шиг л хоёр биенээ харж бантав шив дээ. Хэлэх үгээ олохгүй байгааг харсан шар хүүхэн маань тээнгүүт хууртагдсанаа шууд ойлгон биз дээ. Ингээд л би энэ "уйтгартай" тоглоомуудыг чинь өлгөнө гээд л хошуу амаа унжуулав. Худлаа ярьж хүн хуурснаараа ээж аав 2 нь ч зөвшөөрхөөс өөр яахав дээ. Хэхэхэ. За ингээд л бүх төлөвлөгөө нурж бид 2 чинь ээжийн охин болгоомжтой, алив аав нь гэж ээлжлэн орилж, зүрхээ байн байн дарсаар арай гэж гацуураа чимж дуусахад 2уул бараг хэдэн жилээр хөгширсөн байхоо. Хэххэ. Гэхдээ олон өнгийн гэрэл цацруулан өрөөний голд сүндэрлэн байгаа гацуурыг харж баясах охиноо хараад буцаад залуужив. Хаха. Гэтэл аав унтлагны өрөөнд писи дээр сууж, ээж гал тогоонд хоол хутгах хооронд түрүүнээс хойш нүдэнд тусаад байсан аавын хайртай том шар бөмбөлөг намайг ав, намайг ав гэх шиг эргэлдэн гялалзаад шар охиныг минь зүгээр байлгадаггүй ээ. Өөрийнх нь мэдүүлснээр бол хөөрхий минь ээж гар хүрч болохгүй гэсэн гээд их л тэмцсэн байгаа юм. Даан ч 2 бяцхан гар нь өөрийн мэдэлгүй том шар бөмбөлөгийг мөчрөөс нь автал, бөмбөлөг амь орон газар унаад, хэдэн хэсэг болвоо хөөрхий гэж. Энэ хооронд ээж аав 2 өрөөнд орж ирээд, харсан юм нь тэдэнд огт таалагдахгүй байгаа нь нүүрнээс нь илт. Хамгийн хайртай бөмбөлөгийг хагарсныг харсан аавын царайг харсан хэргийн эзэн яг одоогийн бадлаар уйлж байж л хэргээс мултархаа ойлгов бололтой хамар нь үрчийн, ам нь мурийсаар уйлж эхлэв. Уйлах уйлахдаа бүр их чангаар орилж үзэж байна аа манай хүн. Хэхэхэ. - Миний охин яагаад уйлаад байгаан? - Мэдэхгүй. - Шалтгаангүй уйлж болдог юмуу? - Аав намайг загнах гээд байна. - Чи өөрөө буруу юм хийсэн байнашд. Ээж нь битгий тоглоомнуудаар оролдоорой гэж хэлсэн биз дээ. - Би гэхдээ оролдмоор байсан юмаа. - Ээж, аавынхаа үгэнд орохгүй болхоор аав нь уурлах нь аргагүй шүү дээ. - Ээж би шөнө та 2ын өвөрт орохдоо үүнээс хойш дандаа чиний талд унтаж байна. - Тэг, тэг миний охин. Яагаад аавынхаа талд унтахгүй гэж? - Яагаад гэвэл би чамд хамгийн их хайртай. Сүүлийн 2 өгүүлбэр бол арай уур багатай байгаа ээжид долигнож өөрийн талд урвуулах оролдлого байваа. 3 цагийн дараа. Ээж, аав, охин гурав буйдан дээр телевиз үзнэ. Сахилгагүй шар: - Ааваа би шөнө дандаа чиний талд унтаж байна аа. Ээж: - Чи түрүүн миний талд унтаж байна гэсэн биз дээ? Охин: - Тэгэхэд чинь би аавын тухай ярьж байсан юм. Чи ойлгоогүй юмуу? гээд нээх том хардаг гэнэ ээ. Хахаха. Энэ хүүхдүүд нээрээ элэг аваад хаячих юм. За манай шар бол мань 2ыгоо бүр яаж мадлахаа сайн мэдээд байх юмаа. Хэхэх.
Энэ миний шар хүүхэндээ. Тэр гацуурын урд талд арай хагарч амжаагүй шар бөмбөлөг байна.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen