Mittwoch, 13. Mai 2009

Ямар хурдан юм бэ.

Ээжийн муухай охин чинь ямар ч том болчихсон юм бэ дээ. Саяхан л нэг инээдтэй улаан юм нүдээ ч нээгээгүй байж ээжийнхээ мээмийг хайгаад л уйлаад байдаг байсан чинь. Одоо бүр том болоод том том юм яриад инээд хүргээд байх юм. Өчигдөр охинтойгоо юм ярьж суугаад ээж нь охиндоо дүү гаргаж өгөх үү гэсэн чинь тэг, гэхдээ зөвхөн эмэгтэй дүү шүү гэж байна. Би тэгэхээр нь ээжд нь ийм хөөрхөн охин байгаа шүү дээ, харин хүү байхгүй юм чинь... Тэгвэл ээж нь ерөөсөө 2 маамуу гаргаад өгөе.
Охин маань тэгсэн хэсэг бодож байснаа за тэгвэл яахав хүү гарга, гарга харин ганц хүүхэд л гаргана шүү гэж авдийн. Хэхэх. Яаж байгаа юм гэсэн чинь ядрана гэж айж байна гэнээ. хэхэх. 4хөн настай юм байж бас тийм юм бодож байдаг. Тэгснээ би яахав хүүхдийн чинь хоолыг өгч болно харин памперсыг нь чи өөрөө солиорой гэнэ үү. Нээх том хүн шиг. Хэхэх. Саяхан бас би нэг орой ээж нь охиндоо ном уншиж өгөх үү гэсэн чинь өөдөөс энэ чинь дандаа герман хэл дээршд гэж байна. (Охин маань германд төрж өссөн болхоор германаар л ярьдаг юм. Надтай харин монголоор ярьдаг) Ээж нь тэгвэл герман дээр нь л уншаад өгөе гэсэн чинь чи хэзээнээс герман хэл мэддэг болчихсон юм гэж наасан. Хэхэх. Наддаа л томроод байгаа юм тэр чинь.
Миний охин чинь аавдаа амь. Аав нь ч гэсэн амь. Анх гэдсэнд байхад нь хүү байх гээд л байдаг байсан чинь гарангуут нь тэвэрч аваад л хайлаад, урсаад, миний зальтай шар хүүхний гарт орчихсон. хэхэх. Нээрэ миний 2 хоорондоо тусгай холбоосоор холбогдсон юм шиг л байдаг юм. Охин маань байрлал нь буруу байна гээд хийсвэр хийж төрсөн юм. Би тэгээд бүтэн наркозтой байсан тул төрөнгүүт нь аав нь гардаж аваад, анх аав нь угжсан гэж байгаа. Би наркозноос гараад, жирийн тасагруу шилжих энэ тэр гэсээр байгаад 2 хоногийн дараа л охиноо анх хөхүүлсэн. Тийм болоод ч тэрүү аав охин 2 одоо бие биендээ амь. 2 биенээ ээлжлээл надаас харамлаад гүйгээд байна. Нөхөр маань дахиж хүүхэд, хүү мүү энэ тэр гэж ер ярихгүй. Аавын охин байхад ямар ч хүү хэрэгүй гээд л байна. Би охиноо 3 настай байхад нь дахиад нэг хүүхэд гээд л ярьсан чинь яаж охиноо ийм жоохон байхад нь шоовдорлуулалхын, чадахгүй шүү гэж наасан. Хэхэх. Миний охиныг аав нь усанд оруулна, орой унтахад нь аав нь үлгэр уншиж өгнө, өглөө босоход нь аав нь шүдийг нь угааж өгнө. Манай найз хүүхнүүд чи нээрээ яаж хүүхдээ ингэж аавд нь дасгаж чадваа гээд л байдгийн. Хэхэхэ. Миний дасгах юу байхав дээ.
Би хааяа бас охиноо хардана аа. Чи дандаа л аав аав гэдэг гээд л гомдоллохоор, бид 2 чамд хайртайшдээ. Тиймээ ааваа гээд л нээх инээдтэй.
Саяхан бид 2 монгол явсан юм. Тэгсэн тэнд хүмүүс охиныг маань өхөөрдөөд л яасан муухай хүүхэд вэ гэсэн чинь, чи яагаад намайг муухай гээд байна. Би хөөрхөн шүү гэж авсан. Хэхэхэ. Ээжийн муухай хүүхэн өдөр ирэх тусам том болоод л байх юмаа. Яасан ч хурдан юм бэ дээ. Ээж нь сахилгагүй шардаа ухаангүй хайртай шүү. Үнжий.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen