Mittwoch, 13. Mai 2009

Төмсний хаан

Ээжийн сахилгагүй шар өчигдөр жүжигт тоглоод. Сүүлийн 2 долоо хоног цэцэрлэг дээр нь намар гэсэн сэдвээр янз бүрийн үйл ажиллагаа зохиогдсон юм. Тэгээд өчигдөр цэцэрлэг дээрээ эцэг эхчүүдийг уриад хийсэн юмнуудаа танилцуулаад, дараа нь хүүхдүүд жүжиг тоглож үзүүлж байна. Төмсний хаан гэдэг нэртэй гэнэ ээ. Жоохон байхад өнхрүүш гээд үлгэр байдаг байсан даа, тэрүүнтэй л төстэй үйл явдал гарч байна. Тэгсэн миний шаркоов нь эмээгийн дүрд тоглов. Нээх том духаа гаргаад цэнхэр алчуураар толгойгоо боочихсон, тэгснээ нээх инээдтэй том нүдний шил зүүчхэж. Хэхэхэ. 7 хоногийн өмнө багш нь үг өгөөд гэрт нь сайн бэлдээрэй гэсэн юм. Аав бид 2 нь бэлдүүлээд.
Хүүхэд юм болхоор үгээ дорхноо цээжилчихсэн. Гэхдээ бид 2 ч манай хүн яг олон хүн хараад яах болоо гээд л жоохон эмээж л байсан. Яг цагаа тулангуут би уншихгүй гээд цаашаа хараад суучихаж магадгүй л хүн шүү. Хэхэх. Тэгсэн харин ээжийн хүүхэн нээх хөөрхөн яг том хүн шиг под хийтэл үгээ ганц ч алдалгүй хэлж байна. Би ч бүр охиноороо бахархаад бараг уйлахаа шахсөөн. Жүжиг дууссаны дараа гүйж ирээд л намайг харсан уу, би мундаг байгаа биз гээд л .... хэххэ. Бид 2 ч бусад эцэг эхчүүдэд хүүхдээ магтаад л, нөгөөдүүл нь бас эргүүлж бид 2т өөрсдийнхөө хүүхдийг магтаад л ... Хэхэхэ тэрүүхэндээ хальт өрсөлдөөд авав. Гэхдээ нээрээ сонин шүү. Урьд нь хүүхэдгүй байхад надад бүх хүүхдүүд нэг л хөөрхөн үнсээд баймаар санагддаг байж билээ. Гэсэн одоо миний охиныг гүйцэх хүүхэд энэ хорвоо дээр алга аа. хэхэхэ. Бусад хүүхдүүд хөөрхөн л байдаг юм, гэхдээ бүр нээх тэгэж хайр хүрээд байх нь больчихож. Одоо тэгээд бодоод байдаг юм. Дахиад хүүхэд гаргах юм бол яах бол гээд. Хүн гэж амьтан нээрээ сонин шүү. За хадуурч байна. Охиндоо жүжигт сайн тоглосон гээд цагаан толгойн үсэгнүүд сургадаг нэг тоглоом авч өгсөн юм. Нэгэнт 2 улсын хэл сурч, 2 хоорондоо шал өөр цагаан толгой цээжлэхээс хойш эртхэн бага багаар үсэгнүүдээ нүдэлж байг гэж бодсон юм. Тэгсэн ээжийн охин овоо сонирхоод л оролдоод л сураад байна. Тэхээр нь би миний охин энэ бүх үсэгнүүдийг цээжилчих юм бол ээж нь 3 бэлэг авч өгнө шүү гээд амлачив. Тэгсэн яасан? Хүүхдийн хамаг шунал нь хөдлөөд, юу авахуулах уу гээд толгой нь аймар хурдан ажиллаж эхэлж байгаа нь бүр нүдэнд харагдаад байгаа юм чинь. хэхэхэ. Нээх инээдтэй харагдаад. Хаха. Тэгээ л нөгөө үсэгнүүдээ цээжлэх гээд одоо аймар идэвхитэй байгаа. Орой болгон аавыгаа тоглоё гэж чангаагаад. Харахаар бүр эгдүү хөдлөөд байх юм. Нэг жоохон юм аймар бэлэг авах гээд л тэрүүхэндээ хөдөлмөрлөөд л, гүрийгээд л байнашд.

1 Kommentar:

  1. Хөөрхөн золиг вэ гэснээс муу хүүгээ их санаж байна шүү.

    AntwortenLöschen