Mittwoch, 13. Mai 2009

Хулгайч

За яадаг билээ энэ чинь? Энэ блог-нд бур донтоод энэ 7 хоногт ямар ч ажил хийж чадсангүй. Өглөө ажил дээр ирээд л news.mn уншаад тэгээд л за ганц шагаачий гэж банжиг ороод л уншаад, уншаад нэг хархаар ажил тарах цаг болчих юмаа. Хэхэхэ. За бас далийж байна. Сая бас л хэсэж яваад хүмүүсийн дурсамжуудыг уншаад бага насны нэг дурсамж санаанд орчлоо. Би 8-9 настай л байсан байх. Өдөр сургуулиасаа ирчээд л лаг гэрээ цэвэрлэдэг баатар болоод тоос соруулваа. Дуусчихаад тоос сорогчнийхоо залгуурыг очиж салгахаасаа залхуураад шууд л утаснаас нь лаг хүчтэй угзраад л татчихсан. Тэгсэн яасан?
Нөгөө залгуур нь розеткатайгаа тэр чигээрээ гараад ирдэг байнашд. Би ч сандраад л очив. Тэгсэн ил байдаг пяавар таглаа нь суга үсрээд уначихсан өөдөөс 2 цахилгаа утас ёрдойж байна. Хараад байсан 2 утсыг нь жаахан цааш нь чихчих юм бол нөгөө пяавар таглааг нь буцаагаад хийчэхэж болмоор ч юм шиг. Тэгээл үзээд алддаг хэрэг гээд л нөгөө таглаагаа чихэж гарав. Тэгсэн гэнэт миний хойноос нэг хүн цочоож байгаан юм шиг 2 сугаруу аймар хурдан гараа хийгээд авчдаг байнашд. Би ч аймар цочсон мөртлөө байран дээрээ гацчихсан. Учир нь би гэртээ ганцаар байсан бөгөөд ээж аав 2 ирэх болоогүй. Тэрүүхэн хооронд хичнээн ч юм бодов. Хулгайч, алуурчин гэх мэт дандаа болохгүй л юм толгойнд орж ирж байгаа юм чинь. Тэгээд л жоохон зогсоол хөлээсэн чинь хүн байгаа шинж байдаггүй шүү. Би айгаад л аймар аяархан эргээд л харсан чинь хэн ч байхгүй байна. За яг хулгайч орж ирээд л нэг газар нуугдчихлаа. Би аягүй бол хаалгаа түгжихээ мартчихаж ухааний юм бодоод л одоо яахуу гээд л түмэн юм толгойнд эргэлдээстэй. Яадаж байхад утас коридорт. Би өрөөнөөсөө айгаад гарч чаддаггүй. Тэгснээ сэмээрхэн гэтэж очоод өрөөнийхөө хаалгыг хаагаад, хаалганы хажууд байсан эмээгийн таягийг аваад, байлдааны бэлэн байдалд ороод диван дээр суучихсан. Хахаха. Хулгайч орж ирэхээр цохих гэж байгаан байлгүй. Тэгээд л суугаад л байлаа, суугаад л байлаа. Ямар ч дуу чимээ гарахгүй. Би ч энэ муу хулгайч гүрийж байнаа гээдл , би бас гүрийнэ дээ гээд л .... хэхэхэ. Миний хөл гар чилж байна гэж жигтэйхэн, дээрээс нь нойр хүрээд л, би бууж өгөгхгүй гүрийгээд л ..... Хахаха. Тэгсэн орой болоод ээж, аав 2 гаднаас өөрсдийн түлхүүрээр онгойлгоод л ороод ирдэг юмдаа. Би ч сандраад л өөдөөас нь гүйгээд л очсон. Очнгуутаа уйлаад л .... Ээж аав 2 сандраад л яав, ийв болов. Би ч учраа хэлэв. Нөггөө 2 бас сандрана биз дээ. Тэгээд аав бүх гэрээ тойрч үзээд хэн ч байхгүй. Тэгсэнээ аав гэнэт тас хийтэл инээгээд намайг шоолоод... Тэгсэн яасан би тогонд цохиулаад, тэрийгээ мэдэгхүй тэгж мунгинасан байгаамдаа. хахахах Ёооо нээрээ Хахахах.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen