Mittwoch, 13. Mai 2009

Бүсгүйчүүдээ өмөөрсөн бичлэг

Энэ хүмүүсийн бичлэгүүдийг уншаад байсан чинь ер нь монгол бүсгүйчүүд маань хамаг муу юм нь бүрдчихсэн юм бишүү? “Охидууд минь ухаантай бай ” л гэнэ, “Монгол хүүхнүүд устаж алга болоосой л ”гэнэ... Уншаад байсан чинь гэнэт гэдэн хөдлөөд хүүхнүүдээ жоохон өмөөрмөөр санагдчихлаа.
Би хэдэн сарын өмнө монголд 4 сар ажилласан гэж ярьж байсандаа. Тэр үед ажигалсан зарим нэг зүйлээсээ хуучлая. Нөхөр эндээ үлдсэн болхоор арай жоохон чөлөөтөй найз нөхөдтэй уулзаж баар саванд суух боломж олдсон юм. Тэгсэн чинь манай монгол чинь нээрээ жинхэнээсээ гэрлэлтийн насны эрчүүдийн дутагдалд орчихсон байна аа. Хаашаа л харна нөхөргүй хүүхнүүд. Ажиглаад байхнээ харин нөхөргүй хүүхнүүдийн маань ихэнхи хувийг боловсролтой, ажилтай төрөлтэй, ер нь бол амь амьдралаа хэний ч гар харахгүй аваад явж байгаа бүсгүйчүүд эзэлж байна. Жоохон боловсролгүй, одоо нөгөө нийгмийн эмзэг хэсэг гэдэгт багтдаг хүүхнүүд бол нөхрийг бол нээх зоволгүй олоод байгаа шинжтэй. Ингээд харахаар залуучууд хангалттай л байна, даан ч хүүхнүүд маань тэднийг тоохгүй байна аа. Нээрээ яаж ч тоохов дээ. Хичнээн хайртай дуртай байлаа ч эр эм хоёрыг холбох өссөн орчин ижил ч юмуу, ярианы сэдвүүд ойролцоо, ижил хобби гэх мэт хүчин зүйл байжээж л амьдрал цэцэглэнэ шүү дээ. Тэгээд ч эмэгтэй хүний мөн чанар нь ямагт өөрөөсөө илүү эр хүн хайж байдаг. Тэгтэл ихэнхи залуучууд маань хүүхнүүдийнхээ шаардлагыг хангахаа больсон байна шүү дээ. Мэдээж мундаг мундаг олон залуучууд байна аа. Даан ч мундаг хүүхнүүдийн маань тоо нь илүү юм. Тиймээс ч тэр залуучууд чинь дорхноо борлогдчихдог болхоор цөм эхнэр хүүхэдтэй. Хүүхнүүд маань гэтэл бас л хүнтэй сууж хүүхэд гаргамаар байдаг. Тэглээ гээд хаа хамаагүй хүнтэй суултай нь биш. Ингээд л эхнэртэй ч байсан хамаагүй эрчүүдийг эргүүлнэ биз дээ. Эмэгтэй л хүн болхоор бас л өөрийн гэсэн аз жаргалыг олохын тулд тэмцэж л байна. Энд хамгийн муухай хүмүүс бол МBA залуучууд. Тэр нь married but available гэсэн үг ба үнэхээр монголд байгаа эрчүүдийн ихэнхи хувийг эзэлж байна. Хүнтэй танилцахдаа л шууд “Миний нэр Батаа, МBA” гэж танилцуулж байнашд. Тэгээд тэд нар чинь эхнэр хүүхэд мэдчихэнэ, гэртээ оройтож очно гэж санаа нь ч зовохгүй юм. Зүгээр л хээв нэг бусад хүмүүсийн хажууд тоох ч үгүй утсаар эхнэртээ худлаа яриад л сууж байх юм. Эхнэр ч нөхрийг юу хийж явааг мэдээж мэдэж л байгаа. Гэхдээ хэрүүл уруул хийж салж чадахгүй. Учир нь орных нь хүн хүлээгээд зогсож байгаа гэж боддог. Эхнэрт харин дахиж ийм сайн нөхөр олдохгүй гэдгийг найз хүүхнүүд болон гэр бүлийнх нь сайн ойлгуулсан. Ингээд л тэвчээд л орондоо дэрээ тэврээд л нөхрийг хүлээн шөнийг өнгөрөөнө. Ингээд бодохоор хэн ийм амьдрал сонгох сонирхолтой байх юм бэ? Тэгэж ховордсон монгол залууг хайж байснаас хажууд байгаа гадаад хүнтэй суусан нь дээр биз дээ. Хичнээн хэл ус, яс үндэс өөр ч гэсэн МBA биш бол үзээд алдахад яагаад болохгүй гэж. Тэд чинь бидэнтэй л адилхан хүмүүс. Гэтэл одоо энэ Мянганбаяр ч гэнэ үү монгол өвөө нар бас монголд алхам тутамд л тааралдаж байна шүү дээ. 16-17той охид тэврээд л нэг л сайхан хүмүүс. Насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн замруу уруу татаж байгаа тэднийг бол би Педофиль л гэнэ. Тэд нар нөгөө монгол охидоор минь тоглоод байгаа хужаа, солонгос өвөө нарааас юугаараа өөр юм бэ? Монгол гэдгээрээ юу? Тэгтэл тэднийг буруутгаж байгаа хүн алга аа. Харин нөгөө уруу татагдаад байгаа охидуудыг нь янхан банзлаар нь дуудаад байх юм. За Мянганбаяр тэгээд хятад байсан бол хөөрхий муу Пүрэвсүрэн одоо алуулдаггүй юмаа гэхэд халзан л тууж яваа байх даа. Энэ одоо Пүрэвсүрэнгийн замыг нь заасан Мянганбаярын буруу юу учраа мэдэхгүй жаахан охин Пүрэвсүрэнгийн буруу юу?
За эцэст нь хэлэхэд хүмүүсээ битгий бүсгүйчүүдээ ингэж муу муухайгаар дуудаж байлдаа. Хүний охин үр адилхан л аз жаргалаа хайгаад л, тэмцээд л явж байна. Тэд ч гэсэн аз жаргалтай байх эрхтэй. Монголдоо олдохгүй байгаа юмыг хилийн чанадаас хайж байгаа нь тэдний буруу биш. Тэдний замыг эрчүүд та нар л заана шүү дээ. Эцсийн эцэст монгол залуучууд биш хүүхнүүд нь гадаадруу илүү борлогдоод байгаана монгол эрчүүдийн монголоо гэсэн сэтгэлээс л лав болоогүй байх.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen