Mittwoch, 13. Mai 2009

Төрсөн өдрийн партины сонин

Төрсөн өдрийн парти нэг юм дууссан шүү. Хүүхдийн төрсөн өдөр ч бас яггүй ядраадаг юм байна. Анхнаасаа манай сахилгагүй шар бөөн ягаан, принцесс-ийн партийн хийнэ гэсэн юм. Тэгснээ дан эрэгтэй хүүхэд урьдаг гэнэ ээ. "Миний охин зарим эмэгтэй найз нараа бас урихгүй бол болохгүй. Гомдоно шүү дээ" гэж байж 2 охин, 3 банди урьсан юм. Тэгсэн тэд нар нь бас банди нар ирэх юм би очихгүй энэ тэр маяглаад. Манай хүүхэн баахан сэтгэлээр унаж проблемтов. Хэхэ. "За миний хүү зүгээр. Бүх найз нараа л урьчих. Ирэх нь ирнэ л биз" гэсэн юм. Мэдээж урилга авсан бүгд л ирсэн. 5хан настай юм байж эд нар нээрээ бас.... Өчигдөр өглөө тэгээд босоод л баахан торт, эклер, маффинз гэх мэт амттан хийгээд, пиццаны гурилаа зуураад ер нь бол бэлтгэл хангагдлаа.

3 цагт эхний зочин охин ээжтэйгээ ирвээ. Бэлгэнд Барби өгсөн юм. Манай хүн задалж харангуутаа л шууд "Өө энэ чинь надад байгаа Барби байнашд" гээд л аймар голдог байнашд. Миний санаа зовсон гэж. Хэхэ. Тэгсэн нөгөө охин бусад Барби нь аймар үнэтэй байсан юм чинь гэж наасан. Хаха. Ээж нь бүр ичээд газар дор орохоо шахав. Энэ хүүхдүүд нээрээ ална аа.
Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хүргэж өгөөд орой 18:30-аас авахаар тохирсон юм. Хүүхдүүд ч тэгээд яахав хоолоо идээд, тоглоод бас гайгүй. 2 банди нь орж ирсэн цагаасаа эхлээд яван явтлаа зодолдож ноцолдсоор байгаад таарлаа. Би ч бүр санаа зовоод та 2 гайгүй юу гэхээр зүгээрээ л гэх юм. Манай сахилгагүй шар "Наад 2 чинь дандаа тэгдэг юм" гээд ер тоохгүй юм. Тэгсэн нэг охин нь ханиад хүрсэн бололтой миний толгой өвдөөд байна гэнэ ээ. Сандраад халууныг нь үзсэн чинь гайгүй байна. "Ээж нь одоо ирнэ. Миний хүү орон дээр жоохон хэвтэж бай" гээд тэврээд орон дээр тавих гэсэн чинь дийлдэггүй байнашд. Хэхэ. Уг нь ч нилээн жинтэй нөхөр л дөө. Гэхдээ арай ч дээ 5 настай хүүхэд дийлэхгүй байхдаа яадаг юм гэх бодсон чинь нээрээ өргөж дийлсэнгүй. Бантсандаа "Миний хүү өөрөө босоод явчих. Ажаагийнх нь гар өвдөөд" гэлээшд. Хэхэ. Удаа ч үгүй ээж нь гээд амь нь хаанаа байна гэмээр жижгхэн туранхай хүүхэн ирээд нөгөө жинтэй нөхрийн чинь ер торохгүй өргөөд аваад явсан. Би ч энэ 2 яаж гэр хүртэл явна аа гэж санаа зовсоор үлдэв.
Хүүхдүүдийг саатуулахад туслуулахаар нэг найзыгаа дуудсан юм. Тэгсэн нөгөө туслагч маань харин 5 настай нэг бандитай тас хэрэлдээд, үнэн голоосоо уурлаад... Хаха. Нөгөө банди нь бүр манай найзыг шоолоод тавлаад. Найз маань бүр уурлаад. Уг нь бол хөөрхий минь 27 настай гэж байгаашд. Хахаха.
Дээрээс нь бас ээж, аав хоёр маань мессенжэрт ороод ирчихсэн. Камераар тэд нарыг харна гээд. Тэгсэн камер маань нөгөө хэдийн хурдыг гүйцэхгүй гацчихсан. За нэг иймэрхүү л төрсөн өдөр өнгөрлөө дөө. Гэхдээ хүүхдүүд маань сэтгэл хангалуун гэртээ харьсан тул баяртай байна. Аав бид 2 нь тас ядраад орой зүгээр нам унав. Өнөө өглөө тэгсэнээ урьд өдөр нь шоудсан юм шиг л аймар ядарчихсан амьтад босч ирсэн. Худалч хүнд бараг шарталттай байна уу, яаж байна. Хэхэ. Сая нэг сайхан лапша хийж идэж "шараа" тайллаашд. Хэхэх. Энэ хүүхдүүд нээрээ хаанаас ийм их энерги авдаг байна аа гэмээр үнэн ядрахгүй юмаа. За нэг иймэрхүү дээ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen