Mittwoch, 17. November 2010

Монгол яваад ирлээ!

10 хоног ажлаар Монгол яваад ирлээ. Улаанбаатар маань утаатай ч зөндөө хөгжиж. Би ч унаган хотын хүн гэж хэлүүлэхэд хэцүү болж. Ямар сайндаа таксинд суугаад “Хүүхдийн 100 ” гэсэн чинь өөдөөс “Тийм газар УБ хотод байхгүй. Хөдөөнөөс ирсэн юмуу?” гэдэг гэнэ ээ. Хахаха. Би ч мөчөөгөө өгөх биш “Хүүхдийн 100-г мэдэхгүй чи өөрөө хөдөөнийх” гээд хаалгыг нь тас саваад гараад өгсөн. Хахах.



Манайхан нээрээ сайхан уургуй уужим хүмүүс юм. Би ч түгжрээ, таксинаас, баранд орсон ч үйлчлэгчийнх нь муухай ааш гээд юм юманд бухимдсан л хүн байсан. Хажууд явсан хүмүүс “Горзоок минь иймхэн юманд бухимдаад байвал хар залуугаараа инфаркт болно шүү” гэхэв дээ. Хэхэх.

За тэр яахав. Ямар ч байсан монголдо очих сайхан байлаа. Гэм нь ажлаар очих мангар юм. Ажил гээд ер зав гарахгүй. Уг нь хүн амьтанд хэлэлгүй очсон ч, мэдээд уулзах хүний тоо нь гүйцэхгүй. Хэхэх. Орой 18 цагаас, 20 цагаас, 22 цагаас гээд л болзоод байлаа. Хэхэх. Уг нь очоод ийм юм иднэ, тийм мах иднэ гээд өлсөглөнгийн газраас ирж байгаа юм шиг мөрөөдөж, мөрөөдөж очсон чинь 2 дахь өдрөө л хуушуур хурцадаад 4 хоног хоолноос гарч, 3 кг турлаа даа. Хэхэхэ. Нөгөө их санасан газар 9 шөнө хоосон хононо л гэгч нь боллоо.

Энэ удаагийн явалтаа нэг том зүй амжуулсан нь хамгийн багын минь найз, хайрт эгчтэйгээ уулзсан явдал. Бид 2 уг нь хар багаасаа салахгүй хамаатан найзууд байгаан. Том болоод харин уулзалгүй 6 жил болжээ. Сая уулзаад амаа ар дээрээ гартал чалчлаа. Хэхэх. Багын гандан бууршгүй, хөгжилтэй, хайр булаасан хэвээрээ. Бид 2ын ярих юм дуусахгүйн байна лээ. Хэхэх. Сүүлдээ барагдахгүйн байна гээд үлдсэнийг нь дараагийн уулзалтанд хойш нь тавьлаашд. Хэхэхэ

Бас нэг сонин гэвэл тээр 10 жилийн өмнө зүрхийг минь булиглууж байсан нэг хүнтэй уулзав. Хэхэх. 10 жилийн өмнөх яг хэвээрэ. Намайг бас хөөрхөн хэвээрэй байна гэнэ ээ. Хэхэх. За би ч хөгшрөөд, таргалаад 10 жилийн өмнөхөөс шал өөр болсон доо. Тэгээд хүн ер нь хүнийг сайн таниад, дотносоод ирэхээрээ нүдээрээ биш сэтгэлээрээ хардаг юм байна гэж бодлоо. Хэхэх. Тэр хичнээн хөгширч үрчийсэн өвгөн болсон ч би түүнийг анх надтай танилцсан 18тай хүүгээр нь л харах юм байна лээ. Тэгэхээр би ч бас тэгэж л харагддаг байх даа. Хэхэх.

10 жил уулзаагүй хүмүүс ярих юм юу мундах уу. Ямар ч байсан эхнэр аваад сайн явж байгаа юм байна. Сайн яваад нь их баярллаа.

Тэгсэн намайг их дурсдаг, уулзахымсан гэж их бодсон, санадаг, хайрладаг гэнэ ээ. Хэхэхэ

Хүний сэтгэлд сайхнаар дурсагдаж яваагаа мэдэх чинь сайхан л юм байна.

“Чи намайг биш залуу насаа л санагалзаж байгаа байлгүй дээ. Чиний залуу насны дурсамж болоод сайнаар дурсагдаад явах сайхан л байна. Бид 2ын амьдрал 10 жилийн өмнө огтлолцоод хоёр өөр зүгт явждээ. Нэгэнт чиний амьдралд надаа зай байхгүй, миний амьдралд чамд зай байхгүйгээс холоос бие биенээ сайхнаар дурсаад явж байя даа” л гэлээ. Хэхэх.

Өөр ч юу гэхэв дээ. Харин сүүлд нь нөгөө хайрт нөхөр маань хааяа нэг эртний танилтайгаа уулзаад иймэрхүү үгнүүд урсгаад явдаг юм биш биздээ гэж хардлаа. Хахаха.

Тэгдэг бол бүр хачин юм болно шүү. Хэхэ.

За монгол явсан сонин гэвэл ийм л байна.

Тун чиг яаруу давчуу явсан тул юун хотоос гарах, хотоор ч явж үзсэнгүй. Гэхдээ Жанжны талбайн хажуугаар явж нэг сайн шоконд орсон шүү. Нөгөө хөшөө маань арслантай юутайгаа алга болчихсон байдгиймдаа. Яанаа гээд ухаан алдахын даваан дээр манай улс чинь баяжаад хуучин хөшөөг нурааж хаяаад 500 саяаар шинэ хүрэл хөшөө босгож байгааг мэдлээшд. Хэхэхэ. Ирэх 2 сард шинэ хөшөөний нээлт болох юм гэсэн. Тэр шинэ хөшөө гэхдээ надад огт таалагдахгүй гэдгийг би бүр одооноос л мэдээд байгаан.

6 Kommentare:

  1. Нээрээ уурлаад байвал яг зүрхний шигдээс тусах байх шүү дэээ
    За болж болж эх орноо санасан сэтгэл гэсэг дэвтсэн биз

    AntwortenLöschen
  2. Dieser Kommentar wurde vom Autor entfernt.

    AntwortenLöschen
  3. Сайн байна уу? Таний блогыг аль банжигт байхын их уншдаг байсан юм. энд байгааг нь хараад ямар их баярлав аа. За амжилт хүсье. Таны бичлэг их гоё шүү

    AntwortenLöschen
  4. хайн хэдүүгээр яваад өнгөрчүү ядаж барааг нь нэг харсан бол

    AntwortenLöschen
  5. Надтай уулзсан бол ганц сайхан уулгах байлаа гэж.

    AntwortenLöschen
  6. Үргэлж залуугаараа хардаг гэж үнэн байхаа сэтгэлээсээ хардаг гэж тэр хэсэг их догдолуулалааа.

    AntwortenLöschen