Анх охиноо төрөхөд би баярлаад, ээж болох чинь ийм сайхан байдаг билүү гэж бодон үнэхээр их жаргалтай байсан. Гэхдээ яг хариуцлагаа бүрэн хэмжээгээр ухамсарлаж эх хүн болсон маань нилээн сүүлд. Намайг төрөхөд ээж маань хамт байж, охиныг маань 2 сар гартал байсан юм. Ээжийгээ монгол буцаад 1 сарын дараа би охиноо аваад Монгол явсан. Тэнд ээж, аав 2 гэж том туслагчтай ер түүртээгүй.
Posts mit dem Label Ээжийн шар хүүхэн werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Ээжийн шар хүүхэн werden angezeigt. Alle Posts anzeigen
Mittwoch, 13. Mai 2009
Төрсөн өдрийн партины сонин
Төрсөн өдрийн парти нэг юм дууссан шүү. Хүүхдийн төрсөн өдөр ч бас яггүй ядраадаг юм байна. Анхнаасаа манай сахилгагүй шар бөөн ягаан, принцесс-ийн партийн хийнэ гэсэн юм. Тэгснээ дан эрэгтэй хүүхэд урьдаг гэнэ ээ. "Миний охин зарим эмэгтэй найз нараа бас урихгүй бол болохгүй. Гомдоно шүү дээ" гэж байж 2 охин, 3 банди урьсан юм. Тэгсэн тэд нар нь бас банди нар ирэх юм би очихгүй энэ тэр маяглаад. Манай хүүхэн баахан сэтгэлээр унаж проблемтов. Хэхэ. "За миний хүү зүгээр. Бүх найз нараа л урьчих. Ирэх нь ирнэ л биз" гэсэн юм. Мэдээж урилга авсан бүгд л ирсэн. 5хан настай юм байж эд нар нээрээ бас.... Өчигдөр өглөө тэгээд босоод л баахан торт, эклер, маффинз гэх мэт амттан хийгээд, пиццаны гурилаа зуураад ер нь бол бэлтгэл хангагдлаа.
Сахилгагүй шарын хорвоод ирсэн түүх
Анх жирэмсэн болсноо сонсоод инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг сонин болж билээ. Тэгээд хэнд ч хэлэхгүй тас нуугаад баймаар санагдсан ч аавд нь мэдээж хэлэлгүй яахав. Тэгээд хүн амьтанд хэлэхгүй гэсэн ам өчгийг нь авсан боловч аав нь тэсэхгүй хорвоогоор нэг тараачихсан байсан. Хэхэх. Миний муухай шар охин чинь харин ээжийгээ ер зовоогоогүйшүү. Хааяа лекцэн дээр удаан хөдөлгөөнгүй суухаар л жоохон тонгочино. Жирэмсний сүүлийн 2 сар харин би жинхэнэ залхуу болж гэртээ дээшээ хараад идээд л хэвтээд байсан. Яг амралт таарсныг ч хэлэх үү. Хүүхэд маань бас дагаад залхуурсан уу яасан доошоо харах ёстой байтал эргээгүй. Хэхэ.
Шар хүүхнийхээ тухай хэдэн үг бичнэ ээ.
Би нөгөө тураадаг программаа мөрдсөөр өөрийн мөрөөдлийн жиндээ хүрчээд байна аа. Туранхай байх чинь яасан ч сайхан юм. Хамаг бие хаа хөнгөрөөд л .... Өөрийгөө толинд харахаар л сэтгэл нээх сайхан сэргээд л ирнэ. Өчигдөр бас сүүлд авсан шинэ өмдөө өмсөөд л толинийхоо өмнө эргэлдэж байсан чинь миний шар хүүхэн ээж гуай одоо маяглахаа болиод явж хувцасаа солиод гараа угаа гэдэг гэнэ ээ. Хэхэхэ. Үхэтлээ инээсэн гэж байгаан. Нээх аймар серьёзный царай гаргачихсан ташаагаа тулчихсан зогсож байгаа байхгүй юу. Хахах. Бодвол одоо би л тэгдэг юм байлгүй дээ.
Төмсний хаан
Ээжийн сахилгагүй шар өчигдөр жүжигт тоглоод. Сүүлийн 2 долоо хоног цэцэрлэг дээр нь намар гэсэн сэдвээр янз бүрийн үйл ажиллагаа зохиогдсон юм. Тэгээд өчигдөр цэцэрлэг дээрээ эцэг эхчүүдийг уриад хийсэн юмнуудаа танилцуулаад, дараа нь хүүхдүүд жүжиг тоглож үзүүлж байна. Төмсний хаан гэдэг нэртэй гэнэ ээ. Жоохон байхад өнхрүүш гээд үлгэр байдаг байсан даа, тэрүүнтэй л төстэй үйл явдал гарч байна. Тэгсэн миний шаркоов нь эмээгийн дүрд тоглов. Нээх том духаа гаргаад цэнхэр алчуураар толгойгоо боочихсон, тэгснээ нээх инээдтэй том нүдний шил зүүчхэж. Хэхэхэ. 7 хоногийн өмнө багш нь үг өгөөд гэрт нь сайн бэлдээрэй гэсэн юм. Аав бид 2 нь бэлдүүлээд.
Abonnieren
Posts (Atom)