Freitag, 27. Mai 2011

Арбатын хүүхдүүд

Хэд хоногийн өмнө номын сан орсон юм. Охиноо номнууд сонгож байх хооронд ээж нь бас орос номын тасагруу очлоо. “Дети арбата”, “Страх” ба “Прах и пепел” гурвал шууд нүдэнд туслаа. Бага байхад аавын номын сан “Арбатын хүүхдүүд” гээд бүдүүн хар ном байгаад л байдаг байсан. Уншина даа гэж боддог байсан ч яг тулахаар яагаад ч өөр ном аваад л уншчихана. Монгол орчуулга байсан болохоор ч тэр үү, эсвэл сэдэв нь хүнддэнэ ч гэж боддог байсан юмуу бүү мэд.. Ямар ч л байсан уншилгүй явсаа өдий хүржээ. Тиймээс номын санд хараад шууд гурвууланг нь авлаа, гэртээ ирээд шууд уншиж эхлээд, өчигдөр дууслаа.
Өчигдөр галт тэрэгэнд явахдаа уншиж дуусгаад хэсэгтээ л үг олдсонгүй. Сэтгэл өвдөөд, уйлаад л явлаа. Хэхэ. Ядаж байхад галт тэрэгэнд нулимс урсаад тогтохгүй юм. Хэхэ. Хүмүүс энэ нэг ази хүүхэн зайлуул яасан юм болдоо л гэж бодсон байх. Хахаха. Бантсандаа цонхонд духаа наачаад л нусаа татаад явлаа даа. Хэхэх.
Үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн, сайхан ном....
Зохиолч Анатолий Наумович Рыбаков “Дети арбата” номоо 6060-аад онд бичиж дуусгасан боловч хэвлэж чадалгүй байсаар 1987 онд л ан хэвлэгдсэн байна. Хэвлэнгүүтээ гадаад, дотоодгүй жинхэнэ бэстсэллэр болж. Тиймээс зохиолч номынхоо үргэлжлэл болох “Айдас”, “Үнсэн товрог” гэсэн номуудыг 90-ээд он бичж дуусгаж. Эхний ном нь л лав монгол дээр орчуулагдсан байдаг. 2 ба 3 нь яасан юм бүү мэд.

Хувьсгалын дараах 30-аад оны эхэн үеийн СССР-ын амьдралыг өгүүлнэ. Арбатын гудамжинд төрж өссөн үе тэнгийн 7 найз сургуулиа төгсөн амьдралд хөл тавих үе Сталины буюу хэлмэгдэлтийн үеийн эхлэлтэй таарснаар тэдний хувь заяа хэрхэн өрнөж байгаагаар эхлээд дэлхийн 2р дайны үеийн 1943 онд дайнд эргэлт гарах үеэр дуусна даа.  Тэр үеийн хамаг аймшиг, хэлмэгдэлт, айдас дунд хүн хэрхэн хүнээрээ үлдэж байгааг үнэхээр тод харуулж чаджээ. Янз бүрийн хүмүүс, янз бүрийн характерууд тэр үеийн нийгмийн дарамт доор хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг унших үнэхээр сонин байлаа. Мөн тэр үеийн түүхэн хүмүүсийн тухай, Сталины гаргасан шийдвэрүүдийн хэрхэн тайлбарлаж байгаа зэрэг нь үнэхээр таалагдлаа. Хамгийн их таалагдсан нь зохиолч дүр бүрийнхээ дотор орж, толгой доторх эргэцүүлэл, бодлуудыг нь өгүүлэх маягаар номоо бичиж. Мэдээж Сталин, Жуков, Молотов, Берия гэх мэт түүхэн хүмүүсийн бодлуудыг бичиж, мөн зохиоло түүхэн баримтуудаар ч баяжуулж.
Гэхдээ л улс төр, түүхийн талаар их гардаг тус зохиол нь түүхийн зохиол биш, харин жирийн хүмүүсийн хувь заяа, хайр дурлал, хардалт, урвалт, нөхөрлөлийн тухай. Номыг уншихад их хүнд. Ялангуяа “Айдас” романыг уншихад үнэхээр айдастай. Гэхдээ л тэр аймар үед, хэнд ч итгэх боломжгүй хэцүү нөхцөлд хүмүүс хэрхэн бие биенээ олон, бие биедээ туслан, хүнээрээ үлдэж байгааг харахад эцэсээ хүртэл сайхан төгсгөл болно гэдэгт найдаж байгаан....

За ийм л байна. Ойрд ийм их гүн сэтгэгдэл үлдээсэн сайхан ном уншаагүй тул их баяртай  байлаа. Уншиж дуусчаад жаахан харамсалтай байлаа. Хэхэ. Гэхдээ энэ номоор нь 16 ангит кино бас хийгдсэн юм байна. Тэрийг утэр түргэнолж үзъе....

Та нар бас боломж гарвал энэ номыг заавал уншаарай гэж зөвлөе. Харамсахгүй шүү. Хэхэ.

1 Kommentar:

  1. Арбатын хүүхдүүдийг уншиж байсан шд, гэхдээ 18,9тэй л байсан байх... Горчицтой халуун усанд хөлийг нь дүрүүлээд, ус нэмээд байдаг нь аймар, ёстой аймар санагдаж байсаан

    AntwortenLöschen