Mittwoch, 13. Mai 2009

Шар хүүхнийхээ тухай хэдэн үг бичнэ ээ.

Би нөгөө тураадаг программаа мөрдсөөр өөрийн мөрөөдлийн жиндээ хүрчээд байна аа. Туранхай байх чинь яасан ч сайхан юм. Хамаг бие хаа хөнгөрөөд л .... Өөрийгөө толинд харахаар л сэтгэл нээх сайхан сэргээд л ирнэ. Өчигдөр бас сүүлд авсан шинэ өмдөө өмсөөд л толинийхоо өмнө эргэлдэж байсан чинь миний шар хүүхэн ээж гуай одоо маяглахаа болиод явж хувцасаа солиод гараа угаа гэдэг гэнэ ээ. Хэхэхэ. Үхэтлээ инээсэн гэж байгаан. Нээх аймар серьёзный царай гаргачихсан ташаагаа тулчихсан зогсож байгаа байхгүй юу. Хахах. Бодвол одоо би л тэгдэг юм байлгүй дээ.

Өнөө өглөө бас би ажилдаа явах гээд боссон чинь дагаад босоод ирсэн юм. Тэгснээ намайг гарах болсон чинь үүдэн дээр ирсэed чи ийм харанхуйд ажилдаа яваад замаа хардаг юмуу гэнэ ээ. Хахах. Нээх инээдтэй юмнууд сэтгээд бүр хайр хүргээд байх юм.
Миний эрх шар охин чинь амьтанд аймар хайртай. Хамгийн хайртай амьтан нь муужгай гэнэ ээ. Ээж, аав 2 нь охиноо сургуульд орохоор нь гэрийн тэжээмэл амьтан авч өгнө өө гэсэн чинь муужгай авна гэнэ ээ. Яанаа одоо. Ямар ээжийгээ үхэхээр муужгай аваарай гэлтэй биш. хэхэх.
Бүжиглэх үнэн хоббитой болхоор нь балетанд явуулсан юм. Одоо тэгээд л нөгөө нэг дэрэвгэр палаажаа өмсөөд л эргэлдээд л байна шүү дээ. Тэгснээ ээжтэй биш аавтай бүжиглэнэ гэнэ. Яаж байгаа юм гэсэн чинь заавал эрэгтэй хүн байх ёстой юм байх. Хэхэ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen