Mittwoch, 13. Mai 2009

Хурим ба хадам ээж

За та бүхэн санаж байгаа бол урьдны нэг бичлэг дээр нөхөр бид 2 чинь хуурамч үнэнч нь нийлээд 2 гэрлэлтийн баталгаа ба нэг хүүхдийн төрсний гэрчилгээтэй болсон билээ. Тэр үйл явдлаас хойш 3 жилийн дараа охин 3 нас хүрж үсийг нь авах болов. Эмээ өвөө 2 монголд ирж хүүхдийн үс ав гэж залигдсан болхоор охин бид 2 Монгол нисвээ. 2 долоо хоногийн дараа аав хойноос ирсэн юм. Нөхрийн ажил тэгж таарсан бөгөөд 3уулаа зэрэг монголд очихоор хаана байхаас шалтгаалаад л бөөн проблем болдог тул ингэж зохицуулсан юмаа. Би ээж аавындаа баймаар байдаг, хадам ээж хүүгээ хажуугаасаа хөдөлгөхгүй. Хэхэхэ. За тэгээд л монголд байх хугацаандаа найзлаад л гүйгээд байнашд. Орой болзоод л найзуудтай шоудаад л харих болхоор манай нөхөр намайг хүргэж өгөөд л өөрөө гэртээ харина. Хахаха. Эхний 2 долоо хоног чинь хачин сайхан байваа. Би хушуу амаа унжуулж ээж аавдаа эрхлээд л охинтойгоо барьцаад л, дэлгүүр хоршоо, баар саваар хэсээд л, найз нөхөдтэй уулзсан шиг. Ханийг ирэхээр охины үсний найр хийнэ гэсэн болхоор өөртөө бас нэг монгол загвартай даруухан платье маягийн юм захилачив. За тэгээд нөхөр ч удалгүй ирсэн тул бид 2 нөгөө элчинд батлуулсан гэрчилгээгээ монгол гэрчилгээгээр солиулах гээд иргэний бүртгэлийн газар очвоо. Тэгсэн яасан гээ? Тэр компьютер нь бид 2ыг 2ууланг нь урьд нь гэрлэж байгаагүй гэдэг гэнэ ээ. Арай л бие биенээ танихгүй гээгүй байгаадаа. Хэхэ. Нөгөө хариуцсан байцаагч нь та 2ын энэ баталгаа яамар ч хүчингүй учраас дахиж батлуулаад гэрлэлтийн 500 000 төгрөгөө ав гэдэг гэнэ ээ. Хэхэхэ. Тэгээд л дахиж батлуулах болоод гэр гэрийн зүг явбаа. Орой нь тэгсэн харин хадам ээж яриад ирэх 4дэх өдөр бэр гуйгаад дараагийн 1дэх өдөр нь хурим хийнэ гэвэл яахуу? Хамгийн гол нь өнөөдөр нь бүтэн сайн өдөр байгаа юм. Би ч бүр тэрийж унаад, дороо дэвсэхээс наагуур л юм болов. Юун хурим бид 2 тийм юм төлөвлөөгүй, чадахгүй гээд л. Ингээд л маргааш нь би хадам ээж дээр очиж надад ийм их хүндэтгэл үзүүлж байгаад нь баярлаад гэхдээ хүүхдийн үс авах гээд амжуулах ажил их, цаг хугацаа давчуу байгаа тул сайн дураараа хуримнаас татгалзаж байгаагаа хэлээд харин бэрээ бол та өөрөө мэдээд гуйчих гэв. Хадам маань толгой дохиод л манай бэр ийм ухаантай гээд л үлдэв. Би ч ажлаа бүтээсэн гээд хачин баяртай хүн гэртээ ирсэн чинь ээж сая худ яриад, заавал хурим хийнэ гэж байна гэв. Нэгэнт ийм болсон хойно аав маань хадамтай ярьж байгаад хуримын ордонд орохгүйгээр хүлээн авалт хийх газраа батлуулахаар болов. Хүлээн авалтаа ч цомхон ойрын хамаатан садан нийлээд 60аад хүнээр тооцох болов. За тэгээд өглөө нь хүүхдийнхээ үсийг аваад, орой нь хурим. Нээрээ үнэн бөөндсөн байна уу? Хахах. Тэр нэг бэлтгэл ажлын 7 хоног бол би нөхрөө хараагүй ээ. Хайрт хань маань тас ээжийгээ дагаад л манийгаа мартаад алга болж өгсөн. Уулзая гэхээр ээжээс асуугаадхий гэнэ? Хадам ээж бол надтай бүр юу ч ярихгүйгэр барахгүй намайг хүлээн авалтын хоолны цэсэнд байгаа салатны оронд өөр салат сонгоё гэж хэлснээс болж уурлаад манай ээжрүү яриад миний хүмүжилгүйг гайхав. Би ч бүр за удахгүй буцах юм гээд л тэвчээд л байсан. Нөхрийг бол чи удахгүй ээжээсээ хол миний гарт орохоо мэдэж байгаа биздээ гээд л занаад гээд байхгүй юу. Хахаха. Уг нь ч манай хадам ээж хөөрхий их сайхан сэтгэлтэй, олон түмэндээ хүндлэгдсэн, хүний төлөө гэсэн хүн байдаг юм. Бас эмэгэй хүн гэхэд үнэхээр чадалтай, 3 хүүхдээ хэнээс ч дутахгүй авч яваа гялалзсан хүүхэн. Хүүхдүүд нь ч үгнээс нь гарахгүй. Ганц гэм нь хүүхдийнхээ амьдралд орох гэж оролдлого их хийдэг ба хүнтэй ярьж зөвлөлдөхгүйгээр хүний амьдрал шийдчих гээд байдаг юм. Манайх болхоор их ардчилсан гэр бүлээ. Ээж бол миний хамгийн сайн найз. Дүү бид 2 ер нь бол өөрсдөө л шийдвэр гаргаж өөрсдийнхөөрөө л амьдардаг. Их чухал шийдвэр гаргахдаа аавтай ярилцаж тохиролцоно. Аав маань зөвлөгөө өгнө үү гэхээс хэзээ ч бодол санаагаа тулгахгүй. Хэххэ. За ямар ч байсан ингэж тэгсээр бэр гуйх өдөр болов. Яг бэр гуйх цаг нь өглөөний 9өөс 10ын хооронд ч билүү таараад. Тэгсэн нөгөө бэр гуйгч нар маань ирдэггүй ээ. Тэгсэн яасан? Урьд өдөр нь нөхөр найзуудтайгаа шоудаад өглөө нь нам шартчихсан. Хөөрхий муу хадам ээж маань хүүгээ босгох гээд гурил зуурж, бантан хийж гүйгээд баахан сандарчихсан амьтан ярьж байна. Хэхэ. За тэгээд бэр гуйхаар 4 сайхан залуу 1 шартаад хачин муухай царайтай болсон сүйт залуу манайд ирэвээ. Би ч цаад өрөөндөө нуугдаад харагдаж болохгүй. За тэгээд л үгээ хэлэлцээд л бэлэг сэлтээ өгөөд л, тэгсэн нэг залуу морин хуур гаргаж ирээд л хачин гоё хуурдав. Манай ээж, аав 2 нөгөө өгөхгүй энэ тэр гээд л томроод байсан чинь гэрийн минь жаврыг үргээж өглөө гээд л уйлаад манийгаа өгөөд орхивоо. Ингээд л би гэдэг хүн 5 залууд чирэгдээд, эргэж харж болохгүй ба хадамындаа дор хаяж 3 хонох тушаалтайгаар хүний хүн боловоо. Хахаха. Очоод шинэ бэр гээд л цугласан олонд хоол цай хийж өгөөд. Бэрээ авчирсан гээд тэнд чинь зүгээр найрлаад өдөржингийн юм болсон. Тэр хооронд эгч гэрлүү утсаар яриад аавын том ахыг найрсаар байгаад 3 хоногийг 1 болгож чадав. Хэхэ. За ингээд маргааш нь буюу 5 дахь өдөр нь би гэртээ хариад бүтэн сайнд болох хуримын бэлтгэлд гарваа. Надаа палааж байхгүй тул нөгөө захиалсан юмаа өмсөх болсон юм. Тэр нь ядаж байхад бор өнгөтэй. Дээрээс нь өвөл байсан болхоор олигтой туфль ч олдохгүй. Ээж бас бэргэн, худ эд нарт бэлэг сэлт гээд дэлгүүр явна гээд байдаг. Ёоооо нээрээ үнэн стрестэй байсан шүү. Би нэгэнт иймэрхүү юм болж байгаа юм чинь дотны хэдэн найзаа дуудчий гээд хадам ээжээс хэдэн урилга авья гэсэн чинь үочдын тоо 200 хүрсэн байхгүй гэдэг гэнэ ээ. Тэгэнгүүт л бүр тэвчээр барагдаад чаддагаараа нөхөрлүү яриад би тэр хачин юманд чинь оролцохгүй чи тэр ээжтэйгээ 2уулаа хуримаа хий за юу гээд л утсаа шидчихсэн. Удсан ч үгүй манай ээж яриад намайг муухай ааштайгаар дуудаад тас загнав. Гайхаад юу болсныг асуутал хайрт хадам ээж ээжрүү яриад миний хүмүүжилгүйг гайхаж гэнэ ээ. Бөөн юм болсны эцэст хагас сайны үдээс хойш би 10 урилгатай болсон боловч харамсалтай нь маргааш нь 4 цагаас хуримтай гэж байхад би хэзээ нь урилгаа тараах вэ хүмүүсээ? Гэхдээ яахав ямар ч байсан хэдэн дотны найзууд ирэх болов. За ингээд хуримын өдөр ч боллоо. Өглөө нь 10 цагт ойрын хамаатнууд цуглаад охины маань үсийг авав. 12 цагт арга хэмжээ дуусаад би үсчинрүүгээ явж үсээ засуулнэ гэтэл хадам ээж өөрийнхөө үсчнийг авчирсан байгаа тэрэн дээр оч гэж байна. Би үгүй би өөрийнхөө үсчин дээр очмоор байна гэтэл хадам уурлаж нөхөр ээж 2 надруу муухай харваа. За бас хэрүүл болчих юм болвуу гээд л нөгөө үсчин дээр нь очоод засуулваа. Анх удаа миний үсийг засаад тэгсэн юмуу ямар ч байсан тэр үсний засалт надаа үнэхээр зохиогүйгээр барахгүй намайг лав л 5 насаар хөгшин харагдуулж байсан байх. За тэгээд л хурим ч боллоо. Тэр заалаар дүүрэн хүн. Бид 2 нь хойморт нэг ширээн дээр суучихсан. Давсгаа дүүргэхгүйн тулд пиво ууж болохгүй, согтохгүйн тулд архи ууж болохгүй. Ингээд ус уугаад л суугаад байна. За тэгээл хүмүүс ирээд л бэлэг өгөөд л үнсээд л байна, үнсээд л байна. Ядаж байхад тэр хүмүүсийг нь би ер танихгүй. Хадам ээжийн 10 жилийн, дээд сургуулийн, хуучин ба шинэ ажлын хамт олон ба бага, залуу, өтөлж яваа насны найзууд. Нийлээд 140 хүн. Үлдсэн 60 нь 2 талын хамаатан садан ба бид 2ын ойрын найзууд. Хүн болгон ирээд л хадам ээжээ хайрлаж яваарай гээд л байх юм. Бүр хурим ч юмуу, хадам ээжийн найр ч юмуу мэдэхгүй юм болсоон. Хэхэхэ.
За миний хурим гэж нэг ийм л юм болсон юмдаа. Би одоо тэр хуримыг ярих үнэн дургуй. Дурсдаг ч үгүй. Бүх зурагнуудаа нуучихсан. Хурим ч гэждээ манай хадам ээжийн шоу. Хэхэхэ. Бид 2 монголд байдаггүй болхоор хүмүүс дандаа мөнгө бэлэглэсэн юм. Бид 2 тэрнээс нь нэг төгрөг ч аваагүй ээ. Би тэр үед хадам ээжийнхээ сэтгэлийг бодоод л бүгдийг нь тэвчээд л өнгөрсөн. Гэтэл тэр хуриман дээр манай хадам миний хүүг хайрлаж яваарай гэж надад хэлснээс эргээд тэр үгээ хүүдээ ганц ч хэлээгүй. Одоо бол би хадам ээжийгээ амьдралдаа нээх ойртуулдагүй. Тэр нь ч амар байдаг юмаа.
Эргээд бодож байхад 7хон хоногийн дотор бүхэл бүтэн хурим босгосон манай хадам ээж бол үнэхээр олонтой, мундаг эмэгтэй. Харин эр хүний уужим ухаан гаргаад эхнэр, ээж 2оо зохицуулж чадаагүйд нь нөхрөө жоохон чамладаг юм. Хэхэхэ. Гэлээ гээд яахав дээ хайртай юм чинь....

5 Kommentare:

  1. ямар азаар хадам ээжээсээ хол гадаадад амьдардиймбээ
    би яаг ийм хадам эгчтэй. Тэхдээ нөхрийг бол би атгадаг тээл бандан тас хахаха

    AntwortenLöschen
  2. ийм давчуу байтугай жирийн хуриманд ч өчнөөн стресс байдийм байлээ ш д.ямар бөгж авахуу дээр хүртэл айн моортал комбат. хуримын ширээн дээр ямар пиво байхуу дээр ч цүппари тараагаад болжоом чинь. үзэж байж л мэдэхийн байлээ. дургүй хүргэнгүүт нь аа муу хадам гэж нэг бодно, тэгчээд за муу нөхрийн минь ээж шүү дээ зайлуул гэж нэг бодно, дургүй хүрнэ, тэгээ бууж өгнө, гөжүүдэлмээр санагдана бас. гүү тэгээд явж явж зөөлөн нь хатуугаа гэж үнэн байх гэж л итгэдийшд.

    AntwortenLöschen
  3. Мармелад. Чи нөхрөө барагтайхан дарлаарай хө. Хахахахах.

    Надад нэг лайтай архинд дуртай хадам ах байж билээ. Нэг удаа бас хэний ч билээ нэг хамаатных нь хурим болоод тэрний дараа нөгөө ах хүү агсан тавихаар нь би ганц цохиод л нам унагаасан. Амхамраас нь цус гоожоод л хадмууд бөөн сүр болоод л. Хо хо хо. Хохино ш дээ муусайн хадмууд.

    AntwortenLöschen
  4. yooo tanai hadam eej unen aimar yum bn aa eejruu chin hurtel zalgaaad huv hurgedeg gehleer arai l aimar yum bn nad shig aashtai hhun bariltsaj avaad huuhdee av geed nuhruu ugtsun bj medeh bh aa kkk saihan hadam zayagaasai gej

    AntwortenLöschen
  5. Хэхэ энэ зун манай дүү хуримаа хийнэ. Хадам нь л бас бүх юмыг нь зохион байгуулах юм гсн шд. Манайх ч бөгж, хуримын палажийг нь авна гэж хэлээд л хуримнаас нь 2 сарын өмнө бэлэн болгочихсон. Тэгсэн одоо хадам нь өдрөө л тогтсоноос биш хийх газраа ч шийдэж чадахгүй (гадаа байгальд хийх үү, ресторанд хийх үү, хөдөө хийх үү хотод хийх үү), тэрнээс нь болоод хэдэн хүн урихаа мэдэхгүй, тэгээд зочдын нэрсээ ч гаргаж чадахгүй суужийна. Хурим хийх өдөр нь болоход ганц сар үлдчихээд бдаг. Хаана хийхээс нь хамаарч үсчин, гоо сайханчтайгаа ярилцах хэрэгтэй бдаг. Бас хуримыг нь хийж өгчөөд бэлгэнд ирэх мөнгийг чинь зээлье гэж хэлсэн бгаамаа ээ мэдкүү. Манай талынхан олон эмэгтэйтэй болохоор нөгөө хэд маань эхнээсээ турах, цагаарах, палажаа сонгох үйл ажиллагаанууд эхэлчихсэн бдаг хэхэ

    AntwortenLöschen