Mittwoch, 13. Mai 2009

Амьдрал үргэлж сайхнаараа....

Амьдрал үргэлж сайхнаараа... Алтан нараааан маааандсан хэвээрээ Орчныг гэрэлтүүүүлж
Хожмын амьдрал үргэлж сааайхнаараа Хорвоод хүмүү-үүс сааайхан сэтгэлэээр.....
Гадаа нар гийгээд, сэтгэлд бас нар мандаад сайхан байна аа. Энд үнэхээр сайхан хавар болж байна. Германы хавар ер нь хамгийн сайхан. Энд тэндгүй өнгө өнгийн цэцэг дэлгэрээд, нар гийгээд, гудамжаар янзан бүрийн анхилуун үнэр ханхийгээд л. Өнгөрсөн жил хавар нь монголд, зун нь германд байгаад нар үзэлгүй өнгөрөөчихсөнийг хэлэх үү, би бүр нарны дутагдалд орчихсон байсан. Одоо нэг гэсэж, сэтгэл тэнийж байна. Хэххэ.

Хэрэв хэн нэг нь анзаарсан бол би хэд хоног таг байсандаа. Тун завгүй байсан юмаа. Хэдийгээр ажлаа бичээд дууссан ч нэг муу шалгалт үлдчихээд, ажлаа хамгаалж чадахгүй байгаад байсан юм. Сая хэд хоног тэр шалгалтандаа бэлдээд завгүй байгаад өчигдөр тэнцчихлээ. Хахаха. Ёооооооо бодохоор инээд хүрээд байх юмаа. Ёстой сайхан байна аа. Урьд нь ч зөндөө л шалгалт өгч байсан л даа. Гэхдээ хэзээ ч энэ шалгалтанд бэлдсэн шиг их хүч гаргаж, сэтгэлээр зовж байсангүй. Нөгөө сүүлийн тэмээний ачаа хүнд гэж…. Миний хувьд их том даваа байлаа. Тэгсэн чинь цаана нь гарчихлаа гэж. Хэхэхэ. Өөрийн эрхгүй л инээд хүрээд байна аа. Одоо ч сүүлийн даваа үлдлээ дээ. Тэгээд харин буцах уу, үлдэх үү? За тэрийг дараа нь бодно оо. Хэхэхэ.
Намайг энэ шалгалтандаа тэнцээсэй гээд их олон хүн санаа нь зовсооон. Аав, ээж 2 бүр хөөрхөн. Баянзүрхийн хүслийн мод гэж байдаг гэнэ. Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ нэг зүйл гуйх юм бол хүслийг нь биелүүлдэг ид шидтэй мод гэнэ ээ. Түрүүчийн 7 хоногийн хагас сайн өдөр манай хоёр салхинд гарангаа аавын дүү нартай тийшээ явах болж. Тэгсэн чинь аав маань ажлаар Эрдэнэт яваад хагас сайнд ирэх болчихож. Тэгээд ээжид тэгж байна гэнэ ээ.
Аав: Баларсан юм. Модруу явж амжихгүй нь. Уг нь охиныхоо шалгалтыг гуйя гэж бодсон чинь. Чи ер нь Горзоокийн шалгалтыг гуйчих?
Ээж: Өө чадахгүй. Би хүүгээ гуйх гэж байгаа. (Хүү нь миний дүү. Хэхэх.)
Аав: Гэхдээ охины маань шалгалт илүү чухал тул охиноо гуй!
Ээж: Ямар хэцүү юм бэ. За тэгэхээс дээ. (Дотроо бол очингуутаа хүүгээ гуйчих юм чинь гэж бодов. Хэхэх.)
Ингээд аав явж ээж гэртээ ганцаар үлдэж. Тэгээд тав дахын орой нь ээж ТВ үзэж байгаад буйдан дээрээ бүхлээрээ унтчихсан байснаа шөнө гэнэт сэрчихэж. Яагаад сэрчихэв гэж гайхаад жаахан чагнаад хэвтсэн чинь яах аргагүй гэрт нь нэг хүн харанхуйд яваад, түчигнээд байна гэнэ ээ. Ээжийн нурууруу хүйт даагаад л явчихаж. Хаалгаа дутуу хаагаад л унтчихаж. Яанаа? Одоо яахуу? гээд л наян юм бодсон байгаан. Тэгснээ ер нь очиж муу хулгайчийн ядаж царайг нь харая ухааны юм бодоод сэмээрхэн босоод гэтээд л очсон чинь ....... Хахаха. Аав ирчихсэн, унтах гээд хувцасаа солиод зогсож байжээ. Хахах. Манай ээж нээрээ тэгэж байгаад үнэн хэнэггүй нөхөр шүү. Жинхэнээсээ хуйлгайч байсан бол яах байсан юм бол?
Ээж: Үгүй чи чинь маргааш ирнэ гээгүй муу?
Аав: Харин ер нь бодоод байсан чинь охиноо өөрөө л гуймаар санагдаад жолоочоо яаруулаад шөнөдөө давхиад хүрээд ирлээ.
Ээж: Тэгээд хэлэхгүй. Хүн айлгаад хаячих юм. Надаас өөр зүрх муутай хүн байсан бол өдийд энд тэрийгээд хэвтэж байгаа. Би хэнэггүй тулдаа л .... Хэхэх
Миний аав хөөрхөн байгаа биз дээ. Ээж маань утсаар яриад "Аав чинь чиний төлөө ингэж л санаа нь зовж байнашд. Хэзээ ч тийм хүслийн мод энэ тэрд итгэдэггүй байсан хүн чинь хар шөнөөр нойроо хугаслан, хугаслан ингэж сэтгэл гаргаж байхад миний охин шалглатандаа тэнцэхгүй бол болохгүй шүү" гээд би бүр л их шалгалтандаа санаа зовоод бүр унтаж чадахгүй л бэлдлээ. Хэхэ. Гэхдээ болсон шүү. Одоо сэтгэл онгойгоод нээх сайхан байна аа.
Завгүй гэж гүйсээр шар хүүхэн, сайхан залууу хоёроо ч мартчихаж. Завтай болсон чинь манай сайхан залуу тав дахид бууз хийж өгөх, хагас бүтэн сайнд цонхнуудаа угаах даалгавар өгсөн. Сайхан нар гарахаар цонх халтардаад уурыг нь хүргээд байна гэнэ ээ. Хэхэхэ. Шар хүүхэн бас баахан ажил жагсаачихаж. Би өөрөө бас завгүй байж л тэсэхгүй баахан ном аваад байсан чинь овоорчихож. Өнөөдрөөс эхлээд тэднийгээ уншиж эхлэнэ дээ. Сайхан ном уншаад сууна гэсэн чинь бүр сэтгэл хөдлөөд байх юм. Өөр юманд санаа зоволгүй сайхан ном уншаад суух гоё тээ? Хэзээ хамгийн сүүлд тэгэж сууснаа бүр мартчихаж. Хэхэхэ.Тэгээд жаахан цэнэг аваад 5 сард сүүлийн даваа. Гэхдээ тэрэнд бол санаа зоволтгүй. Бүх юм нь бэлэн байгаа.
Нээрээ монголд "Эхнэрийн урхи" гээд солонгос кино хүмүүсийг хуйлруулаад байгаа юм байнашд. Өчигдөр ээжтэй утсаар ярьж байгаад. Хүмүүс нээрээ яагаад ингэж хайран сайхан цагаа бусад хүмүүстэй тэрсэлдэж өнгөрүүлдэг байна энэ тэр гээд л лаг чухал юм ярьж байсан чинь ээж гэнэт:
- Харин тэх. Одоо тэр Юриг хар. Баахан л өсөрхөөд тэмцээд байсан яасан. Хожсон юм юу ч байхгүй одоо тэгээд хорт хавдар тусч байнашд.
Би: Айн????? Юун Юури? Тэр чинь хэн юм бэ?
Ээж: Яагаав нөгөө Эхнэрийн урхи-ийн.
Би: Тэр чинь юу вэ?
Ээж: Өө нээрээ чи мэдэхгүй билүү. Тийм кино гарч байгаан.
Хахаха. Нэээрээ энэ ээж, аав хоёр заримдаа элэг аваад хаячих юмаа.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen