Freitag, 27. Mai 2011

Ядуу сэтгэлгээ гэж...

“Манайхаан төмс мөрөөдөж амьдрахаа больё тэгэх үү. Алим, амтат жүрж мөрөөдөе л дөө.” За миний гэдэс өлсөөд байгаа болхоор жаахан сонин зүйрлэл биччихлээ. Хэхэ. Гэхдээ ер нь бол зүйрлэл гэдгийг нь ойлгосон биз дээ. Хэхэ.

Жинхэнэ хадуурлын бичлэг.

Бичлэг хийнэ, хийнэ гэж гүйсээр байгаад худлаа болох юмаа. Энд чинь түрүү долоо хоног улаан өндөгний баяр болоод, дээрээс нь охины сургуулийн амралт эхлэснээр далимдуулж би нь бас амралтаа авсан биш цаг агаар чинь чухам л зун. Ёооо нар чинь ийм сайхан байдаг билүү гэмээр сайхан халуун дулаахан байлаа. Би ч зүгээр охиноо дагуулаад өдөр болгон л нэг усны эрэг дээр очиж хэвтсээр байгаад тасан хар. 4 сард ингэж харлаж байгаа хүн 8 сард юу болох юм болдоо. Дандаа инээж л явахгүй бол дагз нь юмуу, нүүр нь юмуу ялгагдахгүй л юм болох байхдаа. Хэхэх

Арбатын хүүхдүүд

Хэд хоногийн өмнө номын сан орсон юм. Охиноо номнууд сонгож байх хооронд ээж нь бас орос номын тасагруу очлоо. “Дети арбата”, “Страх” ба “Прах и пепел” гурвал шууд нүдэнд туслаа. Бага байхад аавын номын сан “Арбатын хүүхдүүд” гээд бүдүүн хар ном байгаад л байдаг байсан. Уншина даа гэж боддог байсан ч яг тулахаар яагаад ч өөр ном аваад л уншчихана. Монгол орчуулга байсан болохоор ч тэр үү, эсвэл сэдэв нь хүнддэнэ ч гэж боддог байсан юмуу бүү мэд.. Ямар ч л байсан уншилгүй явсаа өдий хүржээ. Тиймээс номын санд хараад шууд гурвууланг нь авлаа, гэртээ ирээд шууд уншиж эхлээд, өчигдөр дууслаа.

Замд төрсөн бодол

1р үзэгдэл:
Далай эрэг дээрх жижиг хотод хавар иржээ. Үд дунд хэвийн нар жаргах тийшээ хандан тэнгэрийн хаяаг улааруулан харагдана. Тэнгэр дээр бүртийх ч үүлгүй, далайн ус цэлэлзэн намуухан тайван харагдана. Эрэг дээрх жижиг сандал дээр 30 гарч яваа нэгэн эмэгтэй цаасан аягатай кофе уун сууна. Далайн усанд 2 цагаан хун хөвөх ба эрэг дээр нэг бяцхан охин хунгуудад талхны үртэс шидэн, тэрэндээ хөөрч жаргалтай нь аргагүй инээх нь цаанаа л хайр хүрмээр. Сандал дээрх эмэгтэй охиноо хайр шингэсэн харцаар харан инээмсэглэх ба үе үе өндөлзөх нь охиныг усруу унахвий гэж болгоомжлох нь илт.

Welcome to the world, my precious!


Оройтсон ч гэсэн бүх хүүхнүүддээ Мартын 8ны баярын мэнд хүргэе ээ!  Горзоок нь баярлах завгүй л өнгөрлөө. Мартаар угаасаа аавын минь төрсөн өдөр байдаг болхоор давхар баярладаг юм. Тэгсэн Мартын 8ны өглөө фэйсбүүкээ нээсэн чинь хайрт дүүгийн минь профайл дээрх үгс бичээстэй байхыг хараад сэтгэл хөдлөөд золтой л уйлсангүй. Миний хөөрхөн дүү цаана чинь хоёр дахь удаагаа аав болжээ. Бэр маань аавын маань төрсөн өдрөөр Цацрал хэмээх хөөрхөн охин төрүүлсэн байна. Хэхэ.

Бөөн төлөвлөгөө!

Би гэж нөхөр ерөөсөө бичлэгний сэдэв орж ирэхгүй юм. Хэхэх. Энэ Болжмор, Фрий, Жиргээ гэх мэт нөхдүүд нээрээ мундаг юмаа. Бичлэгнүүд нь цаанаасаа ундраад л байх юм. Хэхэ. Энд нэг ажилдаа түүртсэн, өндөр бүдүүн хүүхэн л гүйж байна даа. Зун монгол явна. Азны Коля! Би ч өдөр тоолоод л сууж байна.

За амьдралыг бол шийдчлээ!

Өдөр ажил дээрээ сууж байсан чинь ээж мэссэнжэрт ороод ирэв. Юу байна, сайн уу гээд л яриа уг нь нормаль эхлэсийн. Тэгээд дүүтэй чинь ярьсан сайн байгаа гэнэ энээ тэрээ гээд л ойр зуурын сонин бичээд. Би жаахан зав муутай байсан тул аан, тийм үү, аанхаан, ойлголоо, тийншд гээд л бүр таг биш, гэхдээ бас яг ярианд оролцоогүй товч бөгөөд тодорхой хариулаад л байв. Тэгсэн нэг мэдсэн ээж бөөн уур болчихсон байна. Гайхаад яасан ийсэн гэхийн зуургүй л чухам ийм охинтой байснаас байгаагүй нь, эх охины тангараг тасрав ухааны юм яриад л гараад явчихав даа. Хэхэх. Ганцаараа ярьж байгаад л, ярьсан юмандаа уурлаад л, алга болж өгдийн байна. Энэ ээж нээрээ! Хэхэхэ. Бичсэн зүйлийг нь эргээд уншсан аавтай муудалцаад, тэр уураа л гаргасан юм байна гэж ойлголоо. Би угаасаа дандаа аавынхаа талд ордогийн. Хэхэ. Маргаашнаас нэг утсаар ярья даа.

Бичлэгний оронд...

Нэг блог нээсэн болоод хаячихдаг, бичлэг оруулахгүй…  Би нээрээ аймар залхуу болж байна аа.
Ядаж байхад ком дээрээ кириллээр бичиж чадахаа больчихсон чинь бүүр тэнэг байна аа. Миний муу будуун хар найз уг нь намайгаа зовоохгүй ажилаал байсан. Гэхдээ сүүлд асах гэж наян жил, унтрах гэж бүүр их юм болдог болоод. Хэхэх.

Remember, we are destinied to be the best!

Дээрхи үгийг намар монгол яваад буцах гэж байхад найз минь надаа хэлсэн юм. Онгоцонд хэлсэн үгийг нь бодон, бодон суулаа.
Нээрээ би сүүлийн үед ажилдаа түүртээд  нэг л их стрессдсэн хүн. Нэг л их юунд ч юм бүү мэд зовсон, шаналсан, сэтгэлээр унасан хүн л яваад байж. Хэхэ. Тэрийгээ өөрөө ч мэдэхгүй. Тэгэхэд найз минь надтай 7хон хоног уулзахдаа энийг мэдрээд сэтгэлийг минь ганцхан үгээр сэргээж чаджээ. Хэхэх. МИНИЙ хонгор найз мөн дөө!
Бид 2 уг нь хамаатан үеэлүүд юм байгаан. Ганцхан насны зөрүүтэй болхоор хар багаасаа биенээ хань татсаар өссөн.

Mittwoch, 17. November 2010

Монгол яваад ирлээ!

10 хоног ажлаар Монгол яваад ирлээ. Улаанбаатар маань утаатай ч зөндөө хөгжиж. Би ч унаган хотын хүн гэж хэлүүлэхэд хэцүү болж. Ямар сайндаа таксинд суугаад “Хүүхдийн 100 ” гэсэн чинь өөдөөс “Тийм газар УБ хотод байхгүй. Хөдөөнөөс ирсэн юмуу?” гэдэг гэнэ ээ. Хахаха. Би ч мөчөөгөө өгөх биш “Хүүхдийн 100-г мэдэхгүй чи өөрөө хөдөөнийх” гээд хаалгыг нь тас саваад гараад өгсөн. Хахах.

Dienstag, 19. Oktober 2010

Амжилт хүнийг секси болгодог уу?

Дээр үед өсвөр насандаа Никитон гэж хамтлагийн улаан фэн байлаа. Одооний хүүхдүүд аягүй бол мэдэхгүй дээ. Хэхэх. Миний үед чинь Никитоны Хос хүнгийн дуулийг мэдэхгүй хүн байхгүй байлаашд. Наадмаар стадионд тоглоход нь Хос хунгийн дуулийг фэнүүд нь эхнээс авахуулаад дуустал нь дуулна. За тэгээд клип тэр үедээ л бөөн эротик байсан юмуудаа. Хахха. Тэгэхэд чинь Никитоны Батчулуун чинь жинхэнэ од, тэрнийг танихгүй хүн бараг үгүй, охид хүүхнүүдийг бол хуйлруулдаг байсан даа. Даан ч яг жинхэнэ оргил үе дээрээ хамтлагаа тарагаад Баачка юм үзэж нүд тайлахаар АНУ явсанаар хамтлаг нь зайлуул тарсан даа.

Банжигаас нүүгээд ирлээ!

Нүүсэн ч гэж дээ! Банжигийг сэргэх байх гэж хүлээсээр байгаад, цөхрөөд хүрээд ирлээ। Энд арай найдвартай юм шиг байна। Бодоод байсан дээр банжигийнхаа блогийг ийшээ нүүлгэж байгаад орхичихсон байсан। Одоо харин аминд орж байна।Гэхдээ банжигийнхаа бусад блогчдын бээгийнүүдийг уншиж чадахгүй жаахан харамсалтай л юм । Хүмүүс энд тэнд блог-оо шинээр нээсэн бол сэтгэгдэл дээр хаяг-аа үлдээгээрэй। Хэхэх।

Mittwoch, 13. Mai 2009

Амьдрал үргэлж сайхнаараа....

Амьдрал үргэлж сайхнаараа... Алтан нараааан маааандсан хэвээрээ Орчныг гэрэлтүүүүлж
Хожмын амьдрал үргэлж сааайхнаараа Хорвоод хүмүү-үүс сааайхан сэтгэлэээр.....
Гадаа нар гийгээд, сэтгэлд бас нар мандаад сайхан байна аа. Энд үнэхээр сайхан хавар болж байна. Германы хавар ер нь хамгийн сайхан. Энд тэндгүй өнгө өнгийн цэцэг дэлгэрээд, нар гийгээд, гудамжаар янзан бүрийн анхилуун үнэр ханхийгээд л. Өнгөрсөн жил хавар нь монголд, зун нь германд байгаад нар үзэлгүй өнгөрөөчихсөнийг хэлэх үү, би бүр нарны дутагдалд орчихсон байсан. Одоо нэг гэсэж, сэтгэл тэнийж байна. Хэххэ.

Эсгий гудасны шидээ гэж...

Аль хэдэн жилийн өмнө нөхрийн танил нэг монгол залуу нүүх болоод манайд хөнжил гудас гэх мэт бага сага хогшилоо түр тависан юм. Тэгээд бага багаар зөөсөөр байгаад нэг эсгий гудас нь үлдээд өөрөө тэр чигээрээ алга болсон. Одоо хаана ч явдаг юм бүү мэд. Би яахавдээ арчаатай, ажилтай хүүхэн юм болхоороо нөгөө гудасыг нь тал талаас нь шиншилж үзээд эсгий сайтай юм байна гэж онош тавиад хаяхгүйгээр, өнгийг нь солиод өөд нь татаад авчихсан юм. Хаа нэг хүн амьтан, зочин гийчин ирэхээр дэвсээд өгчихдөг юм. Бусад үед нүднээс далд гээд сайхан хуулиад орныхоо доогуур хийчихсэн.

Энэ хорвоод эх, үр хоёр үргэлж хамтдаа байгаасай.

Анх охиноо төрөхөд би баярлаад, ээж болох чинь ийм сайхан байдаг билүү гэж бодон үнэхээр их жаргалтай байсан. Гэхдээ яг хариуцлагаа бүрэн хэмжээгээр ухамсарлаж эх хүн болсон маань нилээн сүүлд. Намайг төрөхөд ээж маань хамт байж, охиныг маань 2 сар гартал байсан юм. Ээжийгээ монгол буцаад 1 сарын дараа би охиноо аваад Монгол явсан. Тэнд ээж, аав 2 гэж том туслагчтай ер түүртээгүй.

Төрсөн өдрийн партины сонин

Төрсөн өдрийн парти нэг юм дууссан шүү. Хүүхдийн төрсөн өдөр ч бас яггүй ядраадаг юм байна. Анхнаасаа манай сахилгагүй шар бөөн ягаан, принцесс-ийн партийн хийнэ гэсэн юм. Тэгснээ дан эрэгтэй хүүхэд урьдаг гэнэ ээ. "Миний охин зарим эмэгтэй найз нараа бас урихгүй бол болохгүй. Гомдоно шүү дээ" гэж байж 2 охин, 3 банди урьсан юм. Тэгсэн тэд нар нь бас банди нар ирэх юм би очихгүй энэ тэр маяглаад. Манай хүүхэн баахан сэтгэлээр унаж проблемтов. Хэхэ. "За миний хүү зүгээр. Бүх найз нараа л урьчих. Ирэх нь ирнэ л биз" гэсэн юм. Мэдээж урилга авсан бүгд л ирсэн. 5хан настай юм байж эд нар нээрээ бас.... Өчигдөр өглөө тэгээд босоод л баахан торт, эклер, маффинз гэх мэт амттан хийгээд, пиццаны гурилаа зуураад ер нь бол бэлтгэл хангагдлаа.

Сахилгагүй шарын хорвоод ирсэн түүх

Анх жирэмсэн болсноо сонсоод инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг сонин болж билээ. Тэгээд хэнд ч хэлэхгүй тас нуугаад баймаар санагдсан ч аавд нь мэдээж хэлэлгүй яахав. Тэгээд хүн амьтанд хэлэхгүй гэсэн ам өчгийг нь авсан боловч аав нь тэсэхгүй хорвоогоор нэг тараачихсан байсан. Хэхэх. Миний муухай шар охин чинь харин ээжийгээ ер зовоогоогүйшүү. Хааяа лекцэн дээр удаан хөдөлгөөнгүй суухаар л жоохон тонгочино. Жирэмсний сүүлийн 2 сар харин би жинхэнэ залхуу болж гэртээ дээшээ хараад идээд л хэвтээд байсан. Яг амралт таарсныг ч хэлэх үү. Хүүхэд маань бас дагаад залхуурсан уу яасан доошоо харах ёстой байтал эргээгүй. Хэхэ.

Хайрт аавдаа.

Намайг хүмүүс яасан эрт Март 8 тэмдэглэж эхэлж байна гээд гайхаад байсан. Одоо учрыг нь тайлбарлаадхая. Мартын 8нд миний хайртай аавын төрсөн өдөр болдог юмаа. Тиймээс энэ өдөр аавынхаа баярыг тэмдэглэх гэсэн юм. Энэ өдөр ээжүүдийн баяр, дээрээс нь аавын төрсөн өдөр гээд бөөндөө баярладаг болохоор би мартын 8нд дуртай. Жоохон байхад би “Ээж бид 2 эмэгтэй тул бидний баяр, аавын төрсөн өдөр тул мөн баяр нь. Чи л баяргүй тул өнөөдөр бид 3ын зарц шүү” гээд л дүүгээ мөн ч их уйлуулдаг байсандаа. Хэхэх.

Мундаг ээжтэй байх яасан ч сайхан юм.

Сая нэтээр тэнээд явж байсан чинь миний хөөрхөн ээж сонинд ярилцлага өгчихөж. Бүр “Таван цагариг”-т шүү. Хараад гайхлаашд. Нээх танидаг царай харагдхаар нь лавлаад харсан чинь миний хайртай ээж байна. Танингуутаа сандраад, бантаад байна уу яагаад байна. Хэхэх. Ярилцлага өгсөн гэдгээ хэлэхгүй ээж нээрээ хэнэггүй гар шүү. Хүн чинь өдөр болгон сонинд ярилцлага өгөөд байдаггүй биз дээ? Нээрээ бодоод байсан чинь миний ээж чинь спортын мастер хүн юм байнашд.

Миний хөөрхөн дүү цаана чинь аав болчихсон байна аа!

Сайхан мэдээтэй! Цаана чинь миний бор дүү аав болчихсооон! Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө (манай эндхийн цагаар) буюу 2009 оны 1 сарын 30нд бэр маань миний дүүд 3200 грамм жинтэй, 49 см урттай хөөрхөн охин гаргаж өглөө. Ээж охин хоёрын бие маш сайн байгаа гэнэ. Хэхэхэ. Аав маань охинд нь Мишээл гэж нэр хайрлажээ. Би ч бүр сонсоод баахан догдлов. Орой нь тэгсэн аав жаахан халамцу яриад, аав нь баярлаад үхэхнээ гээд л нэг уйлаад, нэг инээгээд л байна. Тэгснээ 2 хүүгийнхээ хүүхдийг харчихсан одоод үхсэн ч яахав гэж бодсон чинь сахилгагүй шар хүүхнээ, одоо бас Мишээлийгээ том болгох хэрэгтэй юм байна гээд л аав маань бүр хөөрчихсөн ярьж өгсөн.