Mittwoch, 13. Mai 2009

Тамхинаас гарсан нөхөр... сэжигтэй шүү

Нөхөр бид 2 хоёулаа тамхичин. Ялгаа нь гэвэл би тамхинд үнэн дургуй. Хэхэх. Тэнэг сонсогдож байна уу? Би өөрөө тамхи татдаг мөртлөө хувцас, үснээс тамхи үнэртэх, бас хажууд хүн тамхи татахаар аймар дургуй. Дээрээс нь гэрээс тамхи үнэртэх юм бол тэгээд боогоод үхнэ шүү дээ. Тиймээс бид 2 байнга балкон дээр гарч тамхи татна. За би бол олон нийтийн газар тамхи бараг татахгүй ээ. Энд байдаг манай найзууд бол намайг тамхи татдаг гэж мэдэх ч үгүй. Заримдаа баар мааранд сууж байхад татмаар санагдах юм бол гадаа гараад татчихана.
Гэхдээ энэ нь ядаргаатай тул бараг татдаггүй юм. За тэгээд иймэрхүү янзаар өдөрт 1-2 тамхи татсаар бараг 10 жил болж байна даа. Дунд нь гэхдээ жирэмсний, хөхүүл үеийн гээд 2 жилийн завсарлагатай. Хэхэх. Сарын өмнө би мөнгөнийхөө тооцоонуудыг эмхэтгээд сууж байсан чинь манайх гэдэг айл бол сард дор 40-50 евро тамхинд зарцуулдаг мөртлөө охиныхоо сургалтын санд сард тэрнээс бага мөнгө хийдэг юм байна. Бодоод үзсэн нэг л бишээ. Охин маань одоо тамхинаас дор болох нь байнашд. Ингээд энэ явдлыг үтэр түргэн зогсоохоор шийдээд гэртээ тамхинаас гарах 80 дугаар (урьд нь бас зөндөө зарлаж байсан юмаа) аян зарлаадхав. За тэгээд урьд урьдын оролдлогуудаар нөхөр хамгийн тэвчээр ба сэтгэлийн тэнхээгүйгээр шалгарч байсан тул би бүх мөнгө санхүүгээ хариуцах болвоо. Өөрөөр хэлэх юм бол нөхрийн мөнгийг хурааж аваад тамхи худалдаж авах боломжийг нь үгүй хийв. Угаасаа ажилдаа яваад ирэхэд мөнгө хэрэг болдоггүй юм. Миний хувьд бол өөрөө санаачлага гаргасан ба дээрээс нь гүргэр гэдгээрээ алдартай болхоор тас гүрийхээр шийдсэн юм. Ийм янзаар 1 сар өнгөрөв дөө. Энэ хооронд нөхөр маань уур ууцаартай хэсэг явав. Гайхад яасныг асуутал тамхи татахгүй болхоор тэгдэг гэнэ хөөе!? Би ч аан тийм үү, одоо яахав дээ гүрийснээрээ гүрийнэ ээ гээд л байв. Тэгсэн ойрын хэд хоног манай хүн хачин сайхан ааштай л байна. Эгч тэгэнгүүт сэжиг аваад нэг өдөр писинийх нь маусыг аваад үнэрттэл тамхи үнэртэж байдаг байнашд. Тэгэнгүүт орой ирэхэд нь эрхлүүлээд духан дээр нь үнсэхдээ үсийг нь үнэрттэл бас тамхины үнэр, ингээд бүх юм ойлгомжтой. Гэхдээ яг газар дээр нь барихгүй бол тас мэлзэнэ гэдгийг нь мэдэж байгаа тул хиртэй хувцас угаах нэрийдлээр кармааг нь нэгжтэл яг ховорхон өмсдөг цамцны карманаас тамхи гараад ирэвээ хөөрхий. Ингээд л миний чинь уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг. Тамхи татсанд нь биш, харин ингэж хэнийг хуурч байгаа нь мэдэгдэхгүй хачин юм хийж байгаад нь. Намайг л хуураад байна гэж бодоод байх шиг байгаан. Бодвол миний төлөө л тамхинаас гарах гээд байгаа бололтой. Хэхэхэ. За тэгээд хаанаас мөнгө авсан гэсэн чинь хүнээс зээлсэн гэдэг байнашд. За би өөрөө тамхичин хүн, гэхдээ нээрээ хүнээс мөнгө зээлж тамхи авна гэж ёстой толгойд багтдаггүй ээ. Гэхдээ бодоод байсан чинь гэнэт хөөрхий муу ханиа өрөвдөөд. Эцсийн эцэст энэ чинь хувь хүний шийдвэр. Хүн өөрөө хүсэхгүй байхад би хүнийг хүчээр гаргана гэж өөрийгөө зовоох ямар шаардлагатай юм. Хөөрхий минь бас намайг бодсондоо л миний үгээр тамхинаас гарах гэж бас оролдсон байна ухааны юм бодоод тэгэж их зовоод байдаг юм бол тамхиа нууж хаалгүйгээр, хүнээс мөнгө зээлгүйгээр татаа гэв. Тэгсэн хайрт хань бөөн мишээл нүүрэн дээрээ тодруулаад ер нь тамхинаас гарч чадсан эрэгтэй хүн авгайгаасаа бас амархан салдаг гэж байгааншт гэдэг гэнэ ээ. Юу? Би одоо буруу сонсоогүй байгаа даа. Одоо байтлаа би чинь тамхитай нэг түвшинд харьцуулагдаад явж байна уу даа? Айн? Тамхи бид 2оос салж чаддаггүй эр нөхөртөө баярлаад л явж байхаас даа. Хэхэхэ.

1 Kommentar: