Freitag, 27. Mai 2011

Ядуу сэтгэлгээ гэж...

“Манайхаан төмс мөрөөдөж амьдрахаа больё тэгэх үү. Алим, амтат жүрж мөрөөдөе л дөө.” За миний гэдэс өлсөөд байгаа болхоор жаахан сонин зүйрлэл биччихлээ. Хэхэ. Гэхдээ ер нь бол зүйрлэл гэдгийг нь ойлгосон биз дээ. Хэхэ.
Юу гэж хэлэх гээд байнаа гэвэл манай монголчууд, ялангуяа бидний үеийнхэн дотор энэ “ядуу сэтгэлгээ” нилээн тархаж, бас амьдралд их садаа болж байна аа. Ядуу сэтгэлгээ гэж би одоо торт идэх боломж байхад, хар талхаар амиа зогоогоод тэрэндээ өөрийгөө болж байна гээд дөвийлгэхийг хэлээд байгаан. (Юу вэ дахиад л хоолруу орчихлоо. Харьж хоолоо хийж идэхгүй бол болохоо больжээ. Хэхэх.)
Хамгийн ойр нэг жишээ авья л даа. Манай энд миний үеийн нэг хүүхэн хүүхэд асрагчаар ирсэн юм. Уг нь сургууль соёл төгссөн, монгол хэлний багш хүн. Гэлээ гээд амьдрал ямар билээ. Мэдэж байгаа биз дээ. Хэхэ. Юм үзэж, нүд тайлая л гэж энд ирсэн биз. Эхний жил ч яахав гэрээнийхээ дагуу айлдаа хүүхдүүдээ хараад л, хэлнийхээ курсэд суугаад өнгөрч байгаан. Жилийн дараа виза эд нар нь овоо сунгагдаад, хэлнийхээ шалгалт эд нарт ч тэнцээд энд багшийн сургуульд орсон юм. Хичээл эхлэтэл амралтаараа ажил хийгээд овоо хөл дээрээ тогтсон. Энэ бол боломж мөн биз дээ. Тэр хүн 3 жил гүрийгээд л сургуулиа төгсөнө. Тэрний дараа өшөө олон боломж нээгдэж, амьдрал хүссэн хүсээгүй дээшлэнэ биз дээ. Тэгэхэд манай хүн шууд сургуулиа хаяаад буудалд цэвэрлэгч хийдэг гэнэ ээ. Шалтгаан нь “Сургууль ёстой хэцүү юм байна. Сурч чадахгүй юм байна. Ингэж цаг алдаж байхаар ажил хийж мөнгө олоё. Тэр Германы сургуулийг тусгай хүн л төгсдөг байх.”  Хэрэв тэр эндхийн залуучууд шиг амьдрая гэсэн бол сургуульдаа сурах л байсан. Тэгэхэд “Монгол хүн хэзээ ч герман шиг амьдарч чадахгүй. Хэмжээндээ л байяа” гэх мэт юм ярина. Тэгэхээр түүний амьдралын мөрөөдөл германд буудалд цэвэрлэгч хийх болж байна уу. Хэхэх. Ер нь тэгээд Монголд багш болохоор баян оронд цэвэрлэгч байсан нь дээр гэсэн бодолтой байна аа даа. Энэ чинь ядуу сэтгэлгээ. Баян оронд цэвэрлэгч биш, мундаг багш болно, би чадна гэж бодох хэрэгтэй байхгүй юу. Хэхэх.
Энэ бол зөвхөн нэг жишээ. Яг миний үеийнхэн бол ихэнхи нь энэ замаар явсан даа. Тэд ихэнхи нь л боломжийн, сэхээтэн айлаас гаралтай л хүүхдүүд.  Хамгийн аймар ядуу амьдралаар л амьдрана. Хамгийн хямдхан байранд амьдрана. Тэглээ гээд яг солонгосд байгаа хүмүүс шиг гүрийж мөнгө цуглуулна гэж байхгүй. Худлаа оюутан нэртэй, ажилчид л байна. Олсон мөнгөө үнэтэй хувцас, шоу, европын хэдэн хотуудаар явахад л зориулна. Тэрэндээ сэтгэл ханамжтай гэж. Ерөөсөө л бурханы умдаг атгачихсан. Том, том ярина. Ганц ч шахүү герман танихгүй юм байж тэд нарыг муулна гэж жигтэйхэн. Хэхэхэ. Ингээд бодохоор тэд нар яг ийм л амьдрал мөрөөдөж, энэнээс илүү амьдрал байдгийг мэдэхгүй болхоороо л ингэж явдаг юм байна гэж би дүгнэлт хийгээд байгаан. Хэхэх
Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүдийг харахад сэтгэлгээ шал өөр. Яг сурна л гэсэн зорилготой. Амралтаараа ажлаа хийгээд, хичээлдээ яваад л, яг л эндхийн оюутны амьдрал.. Тэгэхэд манай үеийнхэн байхгүй. Юм үзээгүй, нүд тайлаагүй. Дээрээс нь герман хүнээс айна, нэрэлхэнэ. Хуулиараа болох юмыг, мэдэхгүй болхоороо л болохгүй, бүтэхгүй гээд л явж байна. Яг үнэнийг хэлэхэд УБ-т 1р курсэд хөдөөний оюутанууд ямар байсан яг л тийм. Хэхэх. Ядаж байхад хэлийг нь сайн сурсан нь ховордоо. 10 жил энд амьдарчаад ганц захиа бичиж чадахгүй хүмүүс дүүрэн байна.
Сайндаа ч монголруу тэмүүлээд байгаа юм биш, эндхийн амьдралд дасаж чадаагүйдээ монгол шиг сайхан газар үгүй гээд яваж байгаа хүмүүс зөндөө шүү. Ингээд л бодохоор энэ завсрын үеийнхэн үнээр ядуу сэтгэлгээтэй байна аа. Энэ сэтгэлгээ амьдралд, хөгжилд үнэхээр садаа болжийно.
Өөрсдийгөө голж, сайн дураараа доошоо орохоо больцгооё. Толгой ажиллаж, гар хөдөлж байгаа цагт хаана ч амьдрана, юуг ч бүтээнэ биз дээ. Залхуурч хойшоо суухгүй л бол... Хэхэ

Одоо тэр талбай дээр байгаа нөхдүүдийг хар. Энэ удаа гүрийчэх юм бол тэр байтугай цалин аваад, хүн шиг амьдрах боломж байхад, 21 000 төгрөгний төлөө үхэх гэж байгаа хүмүүсийн сэтгэлгээ ядуу биш үү?

Kommentare:

  1. Сайн байна уу. Гоё бичих юм аа би блог хөдлөж үзье гээд чаддагүйм тэгэхдээ нэг хоёр гачин юм бичиж үзсэн. Өөрийн чинь бичлгийг уншсан чинь хамт буу халж байгаа юм шиг санагдчихлаа. Зүгээр сууж байх үедээ уншиж байнаа гүйлгээд. бичээд байгаарай.

    AntwortenLöschen
  2. Горзоокийн буланг энд байдаг гэж мэдээгүйн байна шдээ, эртхэн мэдэхгүй яаваа нээрээ
    За, сайн байна уу? Одоо орж ирж гоё бичлэгүүдээ уншиж байнаа :) бөөн баяр, ордог айл нэгээр нэмэгдлээ

    AntwortenLöschen