Dienstag, 19. Oktober 2010

Амжилт хүнийг секси болгодог уу?

Дээр үед өсвөр насандаа Никитон гэж хамтлагийн улаан фэн байлаа. Одооний хүүхдүүд аягүй бол мэдэхгүй дээ. Хэхэх. Миний үед чинь Никитоны Хос хүнгийн дуулийг мэдэхгүй хүн байхгүй байлаашд. Наадмаар стадионд тоглоход нь Хос хунгийн дуулийг фэнүүд нь эхнээс авахуулаад дуустал нь дуулна. За тэгээд клип тэр үедээ л бөөн эротик байсан юмуудаа. Хахха. Тэгэхэд чинь Никитоны Батчулуун чинь жинхэнэ од, тэрнийг танихгүй хүн бараг үгүй, охид хүүхнүүдийг бол хуйлруулдаг байсан даа. Даан ч яг жинхэнэ оргил үе дээрээ хамтлагаа тарагаад Баачка юм үзэж нүд тайлахаар АНУ явсанаар хамтлаг нь зайлуул тарсан даа.
Сүүлд монголд очихдоо харин Баачкаг гудамжинд нэг харсан юм байна. Тэгсэн юу вэ?? Онийсон, нармийсан шар.... Үнэн царай муутай юм байналээшд. Хэхэх. Урьд нь чинь одоо чухам л Баачка шиг сайхан залуу байхгүй байсан биш билүү? Хахха. Ингээд бодохоор амжилт хүнийг, тэр тусмаа эрэгтэй хүнийг дур булаам болгодог нь үнэн болоод байгаан.
Одоо энэ Асашёрү байна. Энэ нэр усыг нь зөв бичиж үү, бурхан минь. Бурханыг минь доромжиллоо гээд фэнүүд нь орж ирээд муу блогийг минь нураачихвий дээ. хэхэ. Энэ хүүхнүүдээсээ одоо яг асууя. Дагвадорж секси юу? Яг үнэн ээ хэлнэ шүү. Надаа бол үнээрийн царай муутай. Хэхэх. Амжилт нь л түүнийг чимж зарим нэг хүний нүдэнд секси болгож харагдуулдг байхдаа. Жирийн нэг нөхөр байсан бол энэ олон залуухан охидууд ингэж хуйлрахгүй л байх. Тээ?
Залуухан гэж тодотгосны учир гэвэл нас нэмж гэхэд хайшаа ч юм. Хөгширчихөөд ухаан суугаагүй хүмүүс зөндөө л байна. Амьдрал үзээд ирэхэд гэвэл арай дээр юмуудаа. Амьдрал үзээд ирэхэд дан ганц амжилт, мөнгө хангалтгүй болдог доо. Хүнийг үнэлэх үнэлгээ шал өөр болно. Ямар ч л байсан захын нэг од ирээд нааш ир гэхэд дагаад явахааргүй. Иймээс галзуу барын аманд гараас хийхээс ч буцахгүй идэр залуу насандаа дэгдэж байгаа охидуудаа тодотгосон юмаа. Ид алдаж онож ухаардаг насдаа уг нь. Хэхэх.
Хүүхнүүдийг харин амжилт ер чимдэггүй юм шиг байгаан. За гэхдээ мэргэжлээсээ бас болно л доо. Загвар өмсөгч гэх мэт нь амжилтанд хүрвэл тэдэн шиг секси эмэгтэй байхгүй л дээ. За гэхдээ уг мэргэжил нь дур булаам байх юм чинь одоо арга ч үгүй биз дээ. Харин өөр жирийн мэргэжилтэй, тэгээд амжилттай бол эрчүүд ер нь зугтаадаг юм шиг байгаан.
Яагаад эрчүүд чадалтай эмэгтэйчүүдээс айдаг юм бүү мэд. Авгайгаасаа тэнэг гэж хэлүүлнэ гэж боддог ям болов уу? Бүү мэд. Одоо тэгээд хүүхнүүд улам л өндөр амжилт өөд тэмүүлэх болсон өдий цагт эрчүүд минь эсвэл хувь тавилантайгаа эвлэрч өөрөөсөө илүү амжилтанд хүрсэн авгай авах (тэр нь чамайг тоовол шүү дээ), эсвэл өөрөө илүү их амжилтанд хүрэхгүй болохгүй болж дээ.
Гэснээс намайг залуу байхад нэг аятайхан шүтчихмээр, хөөрхөн, алаад хаяачий гэсэн залуу манай монгол одууд дотор байдаггүй байжээ. Бүр гэгээн цагаан өдрөөр гэрлээ асаагаад хайсан ч олдохгүй. Ямар сайндаа хэдэн барзгар нүүртэй, хөлс үнэртсэн, хиртэй хумстай бөхчүүд чинь чухам сайханд ордог байлаа. За тэгээд зарим нэг нь овоо өөрийгөө тордох гэхээр бусад нь “Нүдээ бүдаж нүүрээ угаадаг” гэж шоолоод ичээгээд хаячихана. Хэхэхэ. Одоо ч гэсэндээ манай үеийнхэн гэж дандаа гүзээ сууж, хүн цохиод алчихмаар алтан бөгж зүүж, шар айраг шимсэн хүмүүс. Дүү нараасаа жоохон үлгэр жишээ авмаар байна шүү. Одоо үед хөөрхөн, хөөрхөн банди нар монголд зөндөө болсон байна цаана чинь. Хэххэ. Ийм байхад нялх ногоо зулгаахгүй яадаг юм. Хэхэх. Өөр альтернатива байхгүй байна энэ чинь. Тэр Одноогийн зөв. Хахха. Аймар хадуурсан. Одоо нээрээ залуу байсан бол эгч нь алж өгөхгүй юу ч гэнэ үү. Хахах

8 Kommentare:

  1. Сүмоч Харимафүжи Бямбадорж Японд Сээгси залуугаар шалгарсан байналээшд хэхэ.

    AntwortenLöschen
  2. надаа лав сумоч нар секси харагддаггүй, угаасаа тэднүүс чэн мөнхийн шалдан зурагт дүүрэн байжийдаг шд тэ

    AntwortenLöschen
  3. Сумочид муухай шдээ тийм бүдүүн том хүнийг тэвэрч ч болохгүй гэцүү байлгүй дээ

    AntwortenLöschen
  4. сумочид сээгси харагддаггүйшд
    гэхдээ болд бол гоё залуу даанч их зан гэж ярихийм биш ккккк

    AntwortenLöschen
  5. Би Болдын улаан фэншд. Хэхэ.

    AntwortenLöschen
  6. эмэгтэй хүмүүс л тэр ямар эрийг сээкси вэ гэдэгийг л сайн мэдэх байх даа мануус юугаа мэдэхэв өөрөөсөө илүү амжилтанд хүрсэн эхнэртэй байна гэдэг хэцүү байхөө байр нь солигдоод ямар л олиг байв гэж хэхэ

    AntwortenLöschen
  7. ...тийм авгайтай байснаас тээглэж үхсэн дээр...

    AntwortenLöschen