Mittwoch, 13. Mai 2009

Гэрлэлтийн баталгаанаас төрсний гэрчилгээрүү хадуурсан бичлэг

Манай нөхөр бид хоёр 3 удаа батлуулсан гэж байгаан. Одоо тэгээд хэзээ хуримын өдөр юм бүү мэд. Ганцхан байдгаар нь анх найзалж эхлэсэн өдрөө л хуримын ой гээд тэмэглээд байдийншт. За эхнээс нь ярина аа.
Би чинь ер нь том толгойлсон юм болхоороо сурна гэж энд ирээд ээж ааваасаа ч асуулгүй хүнтэй суугаад, хүүхэд гаргачихсан юм. Охиноо төрүүлээд төрсний гэрчилгээ авах гэсэн чинь ээж аав 2 нь батлуулсан байх хэрэгтэй гэнэ ээ. Үгүй бол эхээр нь овоглоно гэж байна. Тэгсэн нөхөр эцэгтэй хүүхэд эцгээрээ овоглох ёстой элчин дээр орж батлуулна л гэж байна. Ээж маань тэр үед манайд ирчихсэн байсан юм. Тэгсэн ээж ингэж ч хүнтэй суудаггүй байх охин минь, хүүхэд яадаг юм эхээрээ л овоглоно биз, дараа нь солиулчиж болношд гээл намаьг хатгаж байна аа. Нөхөрт өөрт нь бол хэлэхгүйшд. Би ямар ээж тэгж байна, чамтай суухгүй гэлтэй биш. Тэгээд ч том толгойтой хүүхэн яахав ээжийн үгийг үл тоон хайрт ханийхаа үгээр болов. За тэгээд тэр үед чинь одоо чухам хайрттайгаа л хамт байвал үхсэн ч яахав гэдэг байлаашд. Одоо бол мөнгө авчирч байвал нөхөр байхгүй байсан ч яахав гээлүүү. Хэхэхэ. Ингээд л нэг сайхан өглөө манай хүн миний паспортыг авч яваад орой нь ирэхдээ одоо чи миний эхнэр болсон шүү гээд л ороод ирэв. Яасан гэхээр нөхөр монголын элчин дээр очоод, миний өмнөөс гарын үсэг зураад батлуулаад ирж байгаа нь тэр. Би хөхүүл байсан болхоор тэртээ тэргүй элчин орж чадагхүй байсан юмоо. Ингэж тайбар тавихгүй бол хөөрхий муу ханиа арай л хэлмэгдүүлэх гээд байна. Хэхэхэ. За тэгээд л охиныхоо гэрчилгээг авах гэсэн чинь охиныг төрсний дараа батлуулсан тул эцэг нь мөн эсэх талаар ДНК-Тест хийнэ гэнээ. Тэр нь ядаж байхад аймар үнэтэй тэгээд уддаг. Ээж монгол буцах гээд, охин би 2 ээжтэй явах гээд яараад байдаг. Охин гэрчилгээгүй болхоор гадаад паспорт авч болдоггүй нээрээ баларсан юм болсон гэж. Тэгсэн надад мэргэн санаа төрөөд аавруу утас зохиод үтэр түргэн хуурмач гэрлэлтийн баталгаа олоод явуул гэж үүрэгдэв. Он сар нь охины төрсөн өдрөөс өмнө байх хэрэгтэй гэж айлдав. Монголд ч тэгээд амар юм хойно. Зөв газраа зөв хүнээ танидаг бол хуурмач гэрлэлтийн баталгаа байтугай л олж болдогийг та нар ч бас мэдэж байгаа байх. Аав маань удсан ч үгүй даалгасан ёсоор баталгаа явуулав. За тэгээд тэрийгээ барьж очоод л хаясан байсан баталгаагаа сая олоод ч гэнэ үү баахан худлаа яриад л өгөв. Тэгсэн эндхийн хүнд суртал дуусах биш дээ. Охиндоо монгол нэр өгсөн тул уг нэр нь эмэгтэй хүүхдийн монгол нэр мөн гэсэн бичиг авчир гэвэл яахуу? Би чинь бүр боож үхэж босож харайсан юм болж байгаа юм чинь. Ядаж байхад монголын элчин гэж нэг сонин газар факсанд хариу байхгүй, утсаа авахгүй, юу хийдэг юм бүү мэд. Тийм үед чинь л нээрээ яах гэж монголын иргэн болов л гэж боддог юм байна лээ. Тэгээд л яахав нөгөө бичгээ бас л монголруу захитал иргэний бүртгэлийн газар манайх ийм бичиг хийдэггүй гэсэн хариу өгдөг гэнэ ээ. Тэгээд л аав маань дахиад танил талруугаа утас цохиостой, 2 долоо хонгийн дараа манай шуудангийн хайрцаганд нөгөө бичиг нь хэвтээстэй. Ингэхэд манай аав нээрээ заримдаа шидэт саваатай юм шиг л байдаг юм хөөрхий минь. Хэхэхэ. За тэгээд дахиад л гэрчилгээ өгдөг газар очсон чинь манай улсын хуулиар хүүхдийн овог нь эцгийн овог байдаг тул эцгийн овгоор овоглоно гэж наасан. Юу вэ энэ хүүхэд 1рт танай улсын иргэн биш, 2рт манай улсад оог хөтлөхдөө эцгийн нэр нь хүүхдийн овог болдог юм гээд л өөрийн болон нөхрийн төрсний гэрчилгээг жишээ болгон үзүүлээд л баахан тайлбарлав. Тэгсэн өөдөөс манай хотод анх удаа монгол хүүхэд төрж байгаа тул бид сайн мэдэхгүй байна танай элчингээс асууна гээд монголын элчинрүү албан бичигтэй факс яавуулаад 3 долоо хоног болоход монголын элчин таг. Охин төрснөөс хойш 1,5 сар болж байхад төрсний гэрчилгээгүй л байгаад байдаг. Миний ч тэвчээр барагдав. Тэгэхэд л намайг монгол улсын иргэний маань хувьд хамгаалж өмгөөлөн эрхийг минь хэрэгжүүлэх төрийн иститут гэж байхгүй юм байна. Тиймээс зөвхөн өөртөө найдах хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосондоо. Ингээд л нөгөө гэрчилгээ өгдөг хүн дээрээ очоод л учраа хэлж үзсэн ойлгох шинжгүй өөдөөс манай улсын хуулийн дагуу гээд л олон юм ярьж байна. Миний тэвчээр ч бүр барагдаад уур хүрээд явчив. Би таны тоглоомын хүн юмуу, хүссэн болгоныг чинь хийлээ одоо болоо, эцсийн эцэст би танай улсын хуулийг байнга сахиж ирсэн, миний бүх бичиг баримт маань хуулийн дагуу. Би танай улсаас мөнгө гуйсан уу, иргэн болоё гэснүү, зүгээр хүүхэд төрсөнийг баталсан бичиг л хийгээд өг гэсэн. Энэ бичгийг шаардах нь миний эрх, хийж өгөх нь таны үүрэг. Одоо би эрхээ эдэлмээр байна гээд л авч өгсөөн. Тэгсэн нөгөө хүн чинь гэнэт аймар сайхан ааштай болоод л та тайвшир охины чинь төрсний гэрчилгээ энэ байна. Урьд нь монгол хүүхдэд гэрчилгээ гаргаж өгч байгаагүй тул болгоомжлоод баахан удаасанд уучлаарай гээд нэг бичиг сарвайсан нь нөгөө хүсэн хүлээсэн төрсний гэрчилгээ байлаа. Ёоох, ингэж л нэг юм охин маань хорвоод данстай болсон юмдаа.
Хүүе юу вэ? Нэг мэдсэн үндсэн сэдвээс үнэн хадуурсан байна шүү. Хахах. За яадийн, яадийн. Ямар ч байсан ингээд 2 гэрлэлтийн баталгаатай болсон байгаа биз дээ. Дараагийн бичлэг дээр 3 дахь баталгаа буюу хуримын талаар бичнэ ээ. Хэхэхэ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen