Mittwoch, 13. Mai 2009

Мундаг ээжтэй байх яасан ч сайхан юм.

Сая нэтээр тэнээд явж байсан чинь миний хөөрхөн ээж сонинд ярилцлага өгчихөж. Бүр “Таван цагариг”-т шүү. Хараад гайхлаашд. Нээх танидаг царай харагдхаар нь лавлаад харсан чинь миний хайртай ээж байна. Танингуутаа сандраад, бантаад байна уу яагаад байна. Хэхэх. Ярилцлага өгсөн гэдгээ хэлэхгүй ээж нээрээ хэнэггүй гар шүү. Хүн чинь өдөр болгон сонинд ярилцлага өгөөд байдаггүй биз дээ? Нээрээ бодоод байсан чинь миний ээж чинь спортын мастер хүн юм байнашд. Үеийнх нь бол сагсны Эрка гээд анддаггүй юм. Ямар сайндаа манай дүү Эрдэнэтэд тэмцээнд оролцооод талбай дээр тоглож байсан чинь нэг танихгүй хүн ирснээ “Танай ээжийг Э... гэдэг үү? Чиний бөмбөг шидэх гээд өрөлт авч байгаа нь яг мөндөө” гэсэн байхав дээ. Хэхэх. Би ч уг нь хар багаасаа л ээжийгээ спортын хүн, лаг сагсчин гэж мэднэ л дээ. Гэхдээ гэрийнхээ спорт сонирходоггүй ганц цагаан хэрээ нь болоод ч тэрүү нээх тоодоггүй юм. Манай 3 бол тас хөтлөлцөөд л тэмцээн хэсээд алга болчихоно. Дүү маань 5р ангиасаа сагс тоглож эхлээд ээж, аав 2 болельшик хийгээд дагаад явчихана. Намайг өндөр болохоор сагс тоглуулна гэж нэг үзээд би ч ёстой эсэргүүцсээр одоо эвсэлгүй, дэмий гонзгойгоороо дуудуулаад явдаг болсон. Дараа нь ээжийн нэг найз волейболын секцэндээ оруулчих гэж нэг гуйхад би ноү шүү дээ гэж зугтаад ээж маань намайг зөнгөөр нь орхисондоо. Би ээжийгээ, ээж минь, найз минь, дотны минь хүн гэж бодож хайрлахаас тамирчин гэж ер харж байгаагүй юм байна. Ээж, аавын үед ямар рок попын одод гэж байх биш, урлаг спортоороо шилдэг хүүхэд залуучууд од болдог байсан юм шиг байгаан. Манай ээж чинь 9р ангиасаа өсвөрийн улсын аварга маваргад ороод алт авчихсан, багийн ахлагч, шилдэг тоглогч, холбогч. Тэдний багийн 5 охин Монгол даяаар од болж байсан байна. Хаа хамаагүй хөдөө, холын аймгуудаас хүртэл танилцая, шүтдэг, хүндэлдэг гээд л захиа ирдэг байсан гэсэн. Нөгөө 5 бол хир баргийн банди нарыг тоох ч үгүй хотын төвийн од охидууд. Хэхэхэ. Яаж муу аавыг минь тоож суусан юм. Ээжийг аавтай суухад хүмүүс бүр гайхаж байсан гэсэн. Ямар сайндаа бүр сүүлд аавын нэг багын найз “Манай Б... аймар од хүүхэнтэй суусан гэсэн. Харахаар ирлээ” гээд ээжийг ичээж байхав дээ. Хэхэ. За ингээд хадуураад байдаг юм. Тэгэж байгаад ээж, аавынхаа суусан түүхийг нэг бичнэ ээ. Бас солонгос савангийн дуурь бий. Хэхэх. Ээжийн маань авьяасыг дүү маань л өвлөж авсан юм шиг байгаан. Гадаад дотоодруу тэмцээнд их явсан шүү. Ээж одоо ч гэсэн багийнхаа хэдэн "охидууд"-тай ахмадуудад ороод л гүйгээд байдаг юм. Бас болоогүй ямар ч л байсан хүрэл медальтайгаа шүү.
За ямар ч байсан сая ээжээрээ аймар бахархлаашд. Урьд нь бол ийм гоё ээжтэй гээд найз нөхөд, нөхөр сүүдэртээ ахуйн талаас нь гайхуулаад байдаг байсан байна. Харин мундаг тамирчин гэдгээр нь бол ер бодож байгаагүй юм байна. Хэхэ. Ажлынхандаа үзүүлчихсэн, одоо гэртээ очоод нөхөртөө гайхуулна аа.
Хөөрхөн ээждээ охин нь аймар хайртай шүү! Ирж буй мартын 8ны мэндийг урьдчилаж хүргээд мангар чанга үнсье!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen