Freitag, 27. Mai 2011

Бөөн төлөвлөгөө!

Би гэж нөхөр ерөөсөө бичлэгний сэдэв орж ирэхгүй юм. Хэхэх. Энэ Болжмор, Фрий, Жиргээ гэх мэт нөхдүүд нээрээ мундаг юмаа. Бичлэгнүүд нь цаанаасаа ундраад л байх юм. Хэхэ. Энд нэг ажилдаа түүртсэн, өндөр бүдүүн хүүхэн л гүйж байна даа. Зун монгол явна. Азны Коля! Би ч өдөр тоолоод л сууж байна.
Энд оюутан байхдаа танилцсан, жинхэнэ насан туршийн 7 найз байдгийн. Тэр хэд маань одоо сургуулиа төгсөөд, бүгд ажилд орчихсон, хүүхэд энэ тэр гэхээсэээ өмнө бөөндөө монгол явж үзье гэж шийдээд. За тэгээд германууд л болсон хойно 7 сард явах гэж байгаа хүмүүс аль шинэ жилээр явахаа төлөвлөөд, 1 сар гэхэд онгоцны билетээ захиалж аваад, 2 сар гэхэд хамаг вакцинуудаа хийлгэчихсэн байна. Хэхэ. 5 сард визээ аваад, 6 сард вагоныхоо билетийг аваад, 7 сард явна гэнэ дээ. Нээрээ төлөвлөгөө бол аймаррр!!! Хэхэх. Эхлээд Бээжин ороод, тэндээсээ вагоноор Улаанбаатар, дараа нь 18 хоног Хөвсгөл, говь гэж аялана. Бид 2 энэ хэдийгээ нэг аятайхан аялуулчхая гээд бас аймар эрт төлөвлөх гэсэн, монголд тэгэж төлөвлөдөг хүн алга аа. Юун тэр хаа байсан зуны юмыг одоо яриад байхдаа яадаг юм л гэхийн. Ингэж байгаад л жил жилийн зуд, 4 жилийн сонгууль гэх мэтэд самгарддаг байхдаа манайхан. За улс төржихгүй шүү, Горзоокоо! Хэхэ. Манай хэд заавал тэр нэг вагоноор явж үзнэ гээд байхын. Тэгсэн тэр нь онгоцноос үнэтэй наасан. Бид 2 вагоноор явахгүй, ниснэ. Та хэд тэр вагоныхоо учрыг өөрсдөө олоорой гэсэн за л гэнэ лээ. Хэхэх. Эрх биш 7уулаа юм байна нэг юм Улаанбаатарт хүрээд ирэх байлгүй.  Сахилгагүй шар маань нээрээ уншаад сурчихсаншд. Одоо хаана л явна тувт уншаастай. Эртээд дэлгүүрт явж байсан чинь “Ээж би шпритэ ууя” гэж байна. Би ойгохгүй “ЮУУУУУУУ?” гэсэн спрайт гээд ундааг манай хүн тэгэж германаар уншсан байна. Хахахах.  Ээжийн охин хагас жилээр дан магтуулаад, онц тодорхойлолт авсан. Ээж аав нь аймар бахархдаг юм байна лээ. Тэгсэн манай хүн шууд хандыг ойлгоод шагнал нэхээд. Хэхэх. “Юугаар шагнуулахын?” гээд асуусан чинь “Кармааны мөнгө авдаг болмоор байна” гэнэ дээ. Саналыг гэр бүлийн хурлаар оруулаад долоо хоногт 50 центний төсөв тогтоов. Хэхэх 
Удахгүй охины маань төрсөн өдөр болох гээд бэлтгэлдээ гарчихсан байгаа. Хагас бүтэн сайнд баахан урилга бичэв дээ. Энэ жил манай хотод байдаг нэг том тоглоомын газар төрсөн өдрөө тэмдэглэе гээд аав нь захиалга өгөх даалгавар авсан юм. Уг нь 5 дахь өдөр 8 хүүхдийн захиалга 15 цагаас шүү гээд баахан захисан. Тэгээд 5 дахь өдөр хүн хэр байдаг вэ асуугаадхаарай гэсийн. Тэгсэн маргааш нь аав утасдаж байна.  
- Захиалгаа өгчихлөө. 5 дахь өдөр 14 цагаас 8 хүүхэд. 
- Юун 14 цаг вэ? 15шд. 
- Чи өөрөө 14 гээ биз дээ? 
- Үгүй. Хичээл нь 14 цагаас тарна гэсэн биз дээ. 
- Аан, тийм үү? 
- Тийм. Дахиад утасд, утасд. Тэгээд хүн хэр байдгийн асуугаарай! 
Утсаа тавив. 5 минутын дараа 
- 15 болгоод залруулчлаа. Жижиг, дунд, том гээд 3 янзын захиалга байна. Альныг нь сонгохын? 
- Томыг нь л сонгочих. 
- Тийм үү? За дахиад утасдаадхая. 
- За тэг. Тэгээд нөгөө хүн хэр байдгийн асуухаа мартваа! 
Утсаа тавив. 5 минутын дараа аймар бахархалтай 
- За 15 цагаас 8 хүүхдийн том захиалга өгчихлөө.  
- За за болж. 5 дахид хүн хэр байдаг гэж байна? 
- Хүн захиалга энэ тэр өгөөд байхад яахлаараа дандаа ингэж үглэж байдгийн? 
- Айн??? Юун үглэх? Хүн хэр байдаг гэж байна л гэж асуулаашд. 
- Хэр их байдаг нь хэнд хамаатай юм. Одоо захиалга өгчихсөн болоо. 
- Яасан асуухаа мартчихсан юмуу?  
- Тэрийг мэдэж яадгийн зүгээр. Мартчихсан л байна. (Аймар бантав. Хахаха) 
- Дахиад утасдаад асуучихдаа! 
Утсаа тавив. 5 минутын дараа 
- Хүн бага байдаг гэнэ ээ.  
 Ёоооооооооох! Ингэж л нэг юм захиалга өгсөн дөө. Хахаха. Энэ эрчүүд нээрээ заримдаа хүүхдээс долоон дороо.  Хаха. Тэр бантсандаа уурлаж байгааг нь бодсон бүр инээд хүрээд байхын. Хөөрхөншд миний хань чинь. Хэхэ 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen