Freitag, 27. Mai 2011

Remember, we are destinied to be the best!

Дээрхи үгийг намар монгол яваад буцах гэж байхад найз минь надаа хэлсэн юм. Онгоцонд хэлсэн үгийг нь бодон, бодон суулаа.
Нээрээ би сүүлийн үед ажилдаа түүртээд  нэг л их стрессдсэн хүн. Нэг л их юунд ч юм бүү мэд зовсон, шаналсан, сэтгэлээр унасан хүн л яваад байж. Хэхэ. Тэрийгээ өөрөө ч мэдэхгүй. Тэгэхэд найз минь надтай 7хон хоног уулзахдаа энийг мэдрээд сэтгэлийг минь ганцхан үгээр сэргээж чаджээ. Хэхэх. МИНИЙ хонгор найз мөн дөө!
Бид 2 уг нь хамаатан үеэлүүд юм байгаан. Ганцхан насны зөрүүтэй болхоор хар багаасаа биенээ хань татсаар өссөн.
Жоохон байхад бид 2ын хэнд ч юм улаан цэцэгтэй цагаан сандаль авч өгсөн юм. Тэрийгээ булаалцалдаад хичнээн ч зодолдож хэрэлдсэн юм бүү мэд. Хэхэх. Манай хүн арай эгч юм гэсэндээ намайгаа уйлуулаад л аваад өмсчихөнө. Хэхэх. Нэг нь уйлаад, нэг сандалиа өмсөөд мишээсэн зураг байдгийг бид 2 одоо ч харж дандаа баясдаг юм. Хэхэх.
Үйлчилгээний төвийн гуанзнаас гөхий авч иднэ, 50 мөнгөний квас авч ууна, хүүхдийн баяраар гоёлын хувцастайгаа усан ориглуурт унасан (унасан нь би, түлхсэн нь үеэл маань Хэхэ), хиам авна гэж гараад мөнгөө хаяад эмээд шийтгүүлсэн гээд бид 2ын дурсамжууд дуусашгүй.

Өсвөр насандаа цагаан сараар эмээгийн харанхуй өрөөнд хичнээн ч цаг чальчдаг байсан юм бүү мэд. Манай хүн тийм ч банди, ийм ч банди гээд ярьж өгнө. Би нь ангайгаад л, таг бишрээстэй. Хэхэхэ
Сүүлдээ ч бид 2 хамаатан гэхээсээ найз болсон доо. Гэхдээ л хар багаасаа хамт өссөн болхоор ч тэрүү, аавтай ээжтэй, юутай ийтэй нь мэддэг болоод ч тэрүү бүх найзаас хамгийн сэтгэлд ойр байдаг нь.
Оюутан болчихоод бид 2 нээрээ гандан бууршгүй шоуддаг байжээ. Хэхэх. Ямар сайндаа аль холын Увсын Улаангом хүртэл шоудаж байхав дээ. Хахаха. Увсаас ирсэн чинь ээж, аав нар бүүр гайхчихсан та 2 Увсын бэр болж байгаамуу гэчихсэн сууж байхав. Хахаха. Тэр үед юу нь ч аймшиггүй байсан юм. 2 жоохон охин үнэн зоригтой шууд зах дээрээс хөлсний машинд суугаад л явсан даа. Хэхэх. Ёстой нөгөө тэнэг хүнийг тэнгэр түшинэ гэдэг л болсон байх. Хахаха. Гэхдээ тэр аялал бид 2ын хувьд мартагдашгүй сайхан аялал болсон. Тэгэхэд танилцсан найзууд маань жинхэнэ амьдралын сайн найзууд болсон доо. Хэхэ
Найз маань угийн гандан бууршгүй, сэргэлэн цовоо, дандаа инээж, ойр орчныхныгоо инээлгэж байдаг занатай. Мөнгөгүй гээд намайг унжигнахаар “Горзоок минь баяжих нь баараггүй, томрох нь тодорхой шүү” гээд л инээлгэнэ. Хэхэхэх.
Найзын маань энэ занд эрчүүд ч татагдана гэж жигтэйхэн. Хэхэх. Миний найз харин хайрлавал хайрласан шиг хайрлана даа. Хамаг юмаа зориулаад, эргэж буцалтгүй гүйгээд орчихдог юм. Энэ занг нь ашиглаж, түүний минь сэтгэлийг сэвтүүлж, зүрхийг нь шархлуулах эрчүүд цөөнгүй байдаг нь даан ч харамсалтай. Гэлээ гээд миний хонгор сэтгэлээр унах биш дээ. Хэхэх.
“Эр хүнгүйгээр амьдрал байхгүй ээ, Горзоок минь!” гээд л гүйдэг юм. Хэхэх.
Нэг явдал санаанд орчихлоо.
Бидний 5 охин Гачууртад 1 хоног амралтанд явсан юм. Тэгээд буцах болсон чинь ирж авна гэж тохирсон машин маань ирэлгүй гол гаргачихдаг байгаа. Хэхэх. Тэгээд 5 гар халуун наранд Гачууртаас хот орох зам дагаад алхана биз дээ. Хэхэх. Машинтай найз залуутай болмоор юм. Тэгвэл ийм байдалд орохгүйшд ухааны юм ярьсаар алхаж гараваа. Тэгсэн найз маань “Бурхан минь, бурхан минь дүүрэн залуучуудтай машин явуулаач” гэж хэлж дуусаагуй байхад хажуугаар баахан цэрэгүүд суучихсан ачааны машин өнгөрдөг гэнэ ээ. Хахах. Бид нар ч татаж унаад. “Чи буруу гуйгаад байна. Машин нь ирээд зогс гэж гуйлдаа” гээд. Хэхэх. Тэгсэн манай хүн “Бурхан минь тэр дүүрэн машиныг зогсуулаач” гэсэн чинь дүүрэн хүнтэй Гачууртын авотбус ирж зогссоноор бид нэг юм хотод орж ирсэн дээ. Хахаха. Тэрнээс хойш бид хэд найзыгаа юм л бол “Бурхнаасаа гуйгаарай!” гээд л явуулдаг байж билээ. Хэхэхэ.
Анх Германд бид 2 хамт ирсэн юм. Хэххэ. Анх нөхөртөйгөө танилцаж байхдаа ч найзыгаа дагуулаад л явсан даа. Хэхэ. Сүүлд би нь Германдаа үлдэж манай хүн Малайзид сурахаар явснаар бид 2 уулзалгүй 6 жил болжээ.
Сая л нэг юм уулзлаа. Хэхэх. Найзыгаа сургуулиа төгсөөд, олон улсын томохон компанид ахлах мэргэжилтэн хийгээд сайн явж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Багын хөгжилтэй зан нь яг хэвээрэй. Намайгаа инээлгэсээр л .........
Би гэж юу ч болоогүй байхад нэг л их бухимдаж, сэтгэлээр унасан хүн байсан юм. Найз маань юу ч хэлэлгүй, юу ч болоогүй мэт байснаа, яг явахад дээрхи үгтэй мэссэж илгээжээ.
Энэ хэдэн үг сэтгэлийг минь яагаад ч юм дор нь сэргээж, өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэсэн дээ. Хэхэ.
Тиймээ чиний зөв.
Don’t forget! We are destinied to be the best!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen