Freitag, 27. Mai 2011

Бичлэгний оронд...

Нэг блог нээсэн болоод хаячихдаг, бичлэг оруулахгүй…  Би нээрээ аймар залхуу болж байна аа.
Ядаж байхад ком дээрээ кириллээр бичиж чадахаа больчихсон чинь бүүр тэнэг байна аа. Миний муу будуун хар найз уг нь намайгаа зовоохгүй ажилаал байсан. Гэхдээ сүүлд асах гэж наян жил, унтрах гэж бүүр их юм болдог болоод. Хэхэх.
Тэгээд яахав гуйж гувшиж, сүүлдээ уурлаж үглэж, эцэст нь бараг салах сарних дээрээ болж байж нэг юм нөхрөөрөө форматлуулсан царайтай. Хэхэх. За тэгээд намайг юу ч мэдэхгүй, нэг муу ком ч форматлаж чадахгүй хөгийн инженер гэж битгий бодоорой. Хэххэ. Хамгийн гол учир нь нөхөрт байгаа байхгүй юу. Манай нөхөр чинь программист юм байгааншдээ. Намайг өөрөө юмаа хийчих юм бол аягүй бол сэтгэлээр унана. Ер нь энэ эрчүүд заавал нэг юмаар хүүхнүүдээс илүү байх гэдэг сонин хүмүүс шүү. Би ч тэгээд за чи минь тэр компьютер энэ тэрээ мэд, бусдыг нь хайрт нь мэдье… Хэхэх. Угаасаа тэгээд писи, программ хангамж, мэдиэн тэхноложис бол түүний мэргэжил, хобби, арай л амьдрал нь биш юм даа. Хэхэх. Үгүй оюутан байхад амьдрал болох дөхсөн л дөө. Би тэр үед нь таслан зогсоосны үндсэн дээр энэ хүн эхнэр, хүүхэд гээд нормаль амьдарч байна даа гэж. Хэхэхэ. Тэгээд манай гэрийн ком-той холбоотой бүх юмыг нөхөр маань мэддэг юм.  За эгээ л гэрт минь бага оврийн сервер ажилуулаад байгаа хэдэн писи-үүдээ сүлжээнд холбочихолгүйхэн шиг байна. Сонирхол ч бол байгаа л байх л даа. Хэхэх.
Аймар хадуурч байна даа!
Оны өмнө манай хүн тэгээд лэптопыг маань цэвэрлэж өгсөн юм. Би тэгээд хөөрөөд виндөүз 7 гэдэг нөхөрт дурлаад суулгуулчихсан чинь ёстой баларсан юм боллоо.
XP дээр ажиллаж байсан программ-ууд маань энэ 7 дээр чинь ажиллахаа больчихдог юм байна. Ялангуяа миний энэ кириллээр бичдэг драйвер. Ньюком-ын амархан гээд драйвер байсан юм. Англи гар дээр галиглаад бичихээр шууд кириллрүү хөрвүүлээд үнэн амар. Тэгсэн тэр маань 7 дээр суулгаж болдоггүй ээ. 7-д зориулсан хувилбарыг ны татаж авах боломж энэ тэр мэдэж байвал хэлээрэй.
Одоо кирилл үсгийн гар дээр бичих гэж би нээрээ элгийг нь авсан юм болж байна. Нэг үг бичих гэж бараг л 2 минут. Хахах.
Эртээд ямар ч билээ үсэг хайчихсан сууж байсан чинь манай нөхөр “Яагаад мангартаад компьютерийн  гар ширтээд суугаан” гэж наасан. Хахах. “Үсэг хайж байна” гэсэн чинь татаж унаад хүний хамаг шар хөдөлгөөд. Хэхэхэ.
Одоо энэ бичлэгийг ажил дээрээ суугаад бичиж байна даа. Манай ажлынхан зайлуул ойлгохгүй юм болхоороо монголын төслийн юм хийж байна л гэж бодож байгаа байх даа. Хахаха
3 сарын дундуур монголоос нэг инженер залуу ирэхийн. Ядаж байхад англи ч байхгүй, герман ч байхгүй. Уг нь мэргэжилдээ үнэн сайн. Даан ч хэл байхгүй хэцүү юмаа. Би одоо орчуулна гэж өөрөө бараг цахилгааны инженер болох биз дээ. Хагас бүтэн сайнд яадаг юм байгаан. Ганцааранг нь орхиод явалтай биш. Гэрлүүгээ дагуулаад л явна даа. Нөхөртөө хэлсэн, зөвшөөрсөн. Хэхэ.
 За ойрдоо ийм л сонинтой. Хэхэ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen