Freitag, 27. Mai 2011

За амьдралыг бол шийдчлээ!

Өдөр ажил дээрээ сууж байсан чинь ээж мэссэнжэрт ороод ирэв. Юу байна, сайн уу гээд л яриа уг нь нормаль эхлэсийн. Тэгээд дүүтэй чинь ярьсан сайн байгаа гэнэ энээ тэрээ гээд л ойр зуурын сонин бичээд. Би жаахан зав муутай байсан тул аан, тийм үү, аанхаан, ойлголоо, тийншд гээд л бүр таг биш, гэхдээ бас яг ярианд оролцоогүй товч бөгөөд тодорхой хариулаад л байв. Тэгсэн нэг мэдсэн ээж бөөн уур болчихсон байна. Гайхаад яасан ийсэн гэхийн зуургүй л чухам ийм охинтой байснаас байгаагүй нь, эх охины тангараг тасрав ухааны юм яриад л гараад явчихав даа. Хэхэх. Ганцаараа ярьж байгаад л, ярьсан юмандаа уурлаад л, алга болж өгдийн байна. Энэ ээж нээрээ! Хэхэхэ. Бичсэн зүйлийг нь эргээд уншсан аавтай муудалцаад, тэр уураа л гаргасан юм байна гэж ойлголоо. Би угаасаа дандаа аавынхаа талд ордогийн. Хэхэ. Маргаашнаас нэг утсаар ярья даа.
Энэ ээж, аав хоёр нээрээ заримдаа элэг аваад хаячдын. Муудалцсан шалтгаан нь гэсэн чинь аавыг орой ажлаасаа ирээд юм ярьсангүй гэж ээж гомдоллож. Тэгсэн аав “Би өдөржин ажил дээр яриад, ярих юм дуусчихсан. Одоо гэртээ амармаар байна. Чи ер нь өдөржин 3 паар хичээл орчихоод одоо юм ярихаас залхахгүй байна уу” гэсэн гэнэ ээ. Хаха.
Сая энийг бичиж суусан гэнэт ээж, аав хоёрыгоо аймар өрөвдлөөшд. Хоёрын хоёр хүүхэд гаргаж өсгөсний нэмэр юу ч байхгүй. Хөгширсөн хойнооо 2уулахнаа бөртийтлөө гэрээ сахиад... Цагаан сараар 2уулахнаа. Ирээд буузнаас нь хийгээд өгөх хүн ч байхгүй, шинийн 1ний өглөө очоод золгох ач зээ нь ч хажууд нь байхгүй.  Дүү бид 2 гэж нээх л их гадаадад амьдардаг хүмүүс. Хөөрхийс минь ажилтай тулдаа л тэрэндээ сатаарайд байдаг байхдаа. Ер нь буцах минь нээрээ. Ямар ч байсан энэ зун хурдхан очих минь. Хэхэх.
Миний муу бор дүү л харин эр юм гэсэндээ энэ зун бүүр буцлаа. Ээж, аав ч хөгширч байна. Хажууд нь байж жаахан асран тойлоё гэж эгчийгээ бараг уйлуулах шахсан. Хэхэх. Ёстой сайн ухаантай хүү шүү.
Би гэж нэг нөхөр хар юмаа дагаад эндээ уяатай байдаг. Хайн. Нөгөө эмэгтэй хүнд гэр байхгүй билүү юу билээ нэг үг байдагшд үнэн юм байна. Ер нь муу охиндоо дүү гаргаж өгье. Том болоод бас л нэг хар юмны арга олоод л амьдрах биз. Хань болох дүүтэй байг даа энэ чинь.
Хахах. Энэ бичлэгийг ээ. Яг согтуу хүний бичлэг. Хамаг амьдралыг бол энэ бичлэгт шийдээд ойрын хэдэн жилийн төлөвлөгөөг гаргачихсан байнашд. Хэхэх.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen