Freitag, 27. Mai 2011

Жинхэнэ хадуурлын бичлэг.

Бичлэг хийнэ, хийнэ гэж гүйсээр байгаад худлаа болох юмаа. Энд чинь түрүү долоо хоног улаан өндөгний баяр болоод, дээрээс нь охины сургуулийн амралт эхлэснээр далимдуулж би нь бас амралтаа авсан биш цаг агаар чинь чухам л зун. Ёооо нар чинь ийм сайхан байдаг билүү гэмээр сайхан халуун дулаахан байлаа. Би ч зүгээр охиноо дагуулаад өдөр болгон л нэг усны эрэг дээр очиж хэвтсээр байгаад тасан хар. 4 сард ингэж харлаж байгаа хүн 8 сард юу болох юм болдоо. Дандаа инээж л явахгүй бол дагз нь юмуу, нүүр нь юмуу ялгагдахгүй л юм болох байхдаа. Хэхэх
Уг нь амралтаараа сайхан цонхоо угаая, гэр орноо гийгүүлэе гэж бодсон боловч юун тэр цонх... Хэхэх. Осолтгүй угаалгын машин байгаа болхоор хөшигнүүдээ л угаалаа. Хэхэх.
Гэснээс нээрээ манай сахилгагүй шар захирал дээр дуудагдаад баллаад өгсөн. Хөл бөмбөгийн хичээл дээр манай хүн, Лука, Миа гэд 3 охин үймүүлээд багшаасаа сануулга авч л дээ. Тэгсэн Лука тэрэнд нь шаралхаад гурвуулаа энэ багшийг үл ойшоож хэлсэн юмыг нь хийхгүй байя гэсэн байна. Тэглээ гээд энэ муу 3 жоохон нөхрөөс айдаг багш ч гэж юу байхав, санасан нь бүтэлгүй болж. Тэгсэн Лука “Гурвуулаа бие биенээ зодоод. Багш бид нарыг зодсон гэж хэлэе” гэсэн байвал яахуу. Манай хүн эхлээд үгүй гэж цааргалах гэж оролдсон боловч нөгөө хоёрынхоо шахалтаар за гэсэн байгаан. За гэхдээ арай ч тэрийгээ биелүүлээгүй. Сүүлд нь манай охин надад сонин болгож ярьсан юм. Харин сахилгагүйтээд, хичээл үүмүүлсэн гэж захирал дээр дуудагдсан. Ёоонооо, энэ хүүхэд 1р ангидаа л ингээд чихийг минь улаалгаад унах юмаа.
Нөхөр бид 2 ч нээх загансангүй. Баахан л тайлбарласан. Зайлуул ойлгосон юм байлгүй маргааш нь багшаасаа уучлалт гуйсан байсан. Хэхэ
Нөгөө “Большие дети, большие проблемы” гэж тун үнэн үг байна аа. Хайн.

Гэснээс нээрээ нэг инээдэм ч юм шиг, ханиад ч юм шиг юм сонсоод.
Монголд  зэрэгцээ 2 аймгийн Богд гээд ижилхэн нэртэй 2 сум байдаг юм байна. Нэг аймгаас нь сонгуульд нэр дэвшигч тус аймгийнхаа Богд сумыг цахилгаантай болгоно гээд амлаад ялаад, амлалтаа ч биелүүлээд нөгөө сумруу шугам татаад цахилгаантай болгож. Хэсэг хугацааны дараа аймгаараа очоод нөгөө суманд очсон чинь өөдөөс нь амласан  цахилгаан чинь хаана байна гэсээ угтсан байгаан. Гишүүн ч мэл гайхаад, бүхэл бүтэн татсан шугам алга болно гэж байхгүй шалгуулна гээд явж. Тэгсэн яасан гээ? Цахилгаан шугам татах тендерт ялсан компани нь хажуу аймгийнх нь ижил нэртэй ч арай ойрхон сумруу шугам татаад хүлээлгээд өгчихсөн байна. Зардлын зөрүү нь 1 тэрбум төгрөг. Тэгээд болоогүй тэр шугамыг нь бүр нэг байцаагч хүлээж аваад, шугамын дагуу нэг бүрчлэн дагаж шалгав гээд гарын үсэг зурчихсан. Байцаагчийнх нь нэр мэдэгдэхгүй байхыг бодоход тэгэсгээд хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм байгаа биз. Энэ нээрээ аймар уу?
Манайхан нээрээ улаан цагаандаа гарчээ. Одоо энэ цахилгааны шугамыг бол дуртай нь очоод, дуртай газраа татаж байнашд. Тэр шугам нь тэр газраа хэрэгтэй юу, үгүй юу хэнд ч хамаагүй. Одоо ингээд энд тэндгүй ашиглагддаггүй, ашиглагдсан ч алдагдал нь үр ашигаасаа их шугам дүүрэн. За эрх биш нэг мастер план энэ тэр гэж нэг юмаар баримжаалдаг л байх. Гэхдээ аль 5 жилийн дараа ашиглалтанд орох төлөвлөгөөтөй шугамыг өнөөдөр татаад яахав дээ. Тэр нэвтрүүлэг ч Цовоо ч гэнэ үү нэг хүүхэн хүртэл цахилгаан шугам татчихсан. Тэр нь одоо Цовоогийн шугам нэртэй байж л байна. Хэхэх. Нутгийнхан нь энэ Цовоо нээрээ авъяастай хүүхэн шүү “Дуу дуулна, шүлэг уншина, шугам барина” гээд шоолоод ч байгаа юмуу, шүтээд ч байгаа юмуу бүү мэд. Хэхэхэ.

Улсын мөнгийг идэх аргаа манайхан нээрээ гарамгай олно оо. Хэзээ энэ эрчим хүчний салбар хувьчлагдаад, эрүүлжээд, хүмүүс нь нэг хэрэглэсэн цахилгаанаа бодит үнээр нь олон юм ярилгүй авдг болох юм болоо?

Тэрнээс нь өмнө аягүй бол таг болно оо.

Жинхэнэ монгол хүний бичлэг бичлээ шүү. Өөрөөсөө эхлээд, гэрлүүгээ ороод, улсынхаа төлөө санаа тавиад дуусгалааа. Хэхэ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen