Freitag, 27. Mai 2011

Welcome to the world, my precious!


Оройтсон ч гэсэн бүх хүүхнүүддээ Мартын 8ны баярын мэнд хүргэе ээ!  Горзоок нь баярлах завгүй л өнгөрлөө. Мартаар угаасаа аавын минь төрсөн өдөр байдаг болхоор давхар баярладаг юм. Тэгсэн Мартын 8ны өглөө фэйсбүүкээ нээсэн чинь хайрт дүүгийн минь профайл дээрх үгс бичээстэй байхыг хараад сэтгэл хөдлөөд золтой л уйлсангүй. Миний хөөрхөн дүү цаана чинь хоёр дахь удаагаа аав болжээ. Бэр маань аавын маань төрсөн өдрөөр Цацрал хэмээх хөөрхөн охин төрүүлсэн байна. Хэхэ.


Хоёр дүүдээ, шинэ хүндээ, бяцхан ажаад нь эгч ах  нь хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Аавтайгаа ярьсан чинь бүүр хөөрчихсөн, аав нь баян хүн байна аа гээд л инээгээд байна. Ээж аавыг шоолоод ...

Дүүрүүгээ залгасан бөөн баяр, инээд алдаад... Шинэ хүний маань ажаа л харин ээжийгээ харамлан тунирхаад сонин царайлчаад байна гэнэ дээ. Хэхэ. Аргагүй зайлуул, 2хон настай өөрөө нялх амьтан юм байгаан. Эвий, эвий.

За ямар ч байсан сайхан мэдээгээ блогтоо хашгирчихлаа.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen