tag:blogger.com,1999:blog-8664803975187393142024-02-20T09:32:34.468+01:00Горзоокийн буланМиний амьдрал, миний санаа, миний бодолGorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.comBlogger35125tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-91089877884879095572011-05-27T09:17:00.003+02:002011-05-27T09:21:17.507+02:00Ядуу сэтгэлгээ гэж...

“Манайхаан төмс мөрөөдөж амьдрахаа больё тэгэх үү. Алим, амтат жүрж мөрөөдөе л дөө.” За миний гэдэс өлсөөд байгаа болхоор жаахан сонин зүйрлэл биччихлээ. Хэхэ. Гэхдээ ер нь бол зүйрлэл гэдгийг нь ойлгосон биз дээ. Хэхэ.

Юу гэж хэлэх гээд байнаа гэвэл манай монголчууд, ялангуяа бидний үеийнхэн дотор энэ “ядуу сэтгэлгээ” нилээн тархаж, бас амьдралд их садаа болж байна аа. Ядуу сэтгэлгээ гэж би одоо торт идэх боломж байхад, хар талхаар амиа зогоогоод тэрэндээ өөрийгөө болж байна гээд дөвийлгэхийг хэлээд байгаан. (Юу вэ дахиад л хоолруу орчихлоо. Харьж хоолоо хийж идэхгүй бол болохоо больжээ. Хэхэх.)

Хамгийн ойр нэг жишээ авья л даа. Манай энд миний үеийн нэг хүүхэн хүүхэд асрагчаар ирсэн юм. Уг нь сургууль соёл төгссөн, монгол хэлний багш хүн. Гэлээ гээд амьдрал ямар билээ. Мэдэж байгаа биз дээ. Хэхэ. Юм үзэж, нүд тайлая л гэж энд ирсэн биз. Эхний жил ч яахав гэрээнийхээ дагуу айлдаа хүүхдүүдээ хараад л, хэлнийхээ курсэд суугаад өнгөрч байгаан. Жилийн дараа виза эд нар нь овоо сунгагдаад, хэлнийхээ шалгалт эд нарт ч тэнцээд энд багшийн сургуульд орсон юм. Хичээл эхлэтэл амралтаараа ажил хийгээд овоо хөл дээрээ тогтсон. Энэ бол боломж мөн биз дээ. Тэр хүн 3 жил гүрийгээд л сургуулиа төгсөнө. Тэрний дараа өшөө олон боломж нээгдэж, амьдрал хүссэн хүсээгүй дээшлэнэ биз дээ. Тэгэхэд манай хүн шууд сургуулиа хаяаад буудалд цэвэрлэгч хийдэг гэнэ ээ. Шалтгаан нь “Сургууль ёстой хэцүү юм байна. Сурч чадахгүй юм байна. Ингэж цаг алдаж байхаар ажил хийж мөнгө олоё. Тэр Германы сургуулийг тусгай хүн л төгсдөг байх.” Хэрэв тэр эндхийн залуучууд шиг амьдрая гэсэн бол сургуульдаа сурах л байсан. Тэгэхэд “Монгол хүн хэзээ ч герман шиг амьдарч чадахгүй. Хэмжээндээ л байяа” гэх мэт юм ярина. Тэгэхээр түүний амьдралын мөрөөдөл германд буудалд цэвэрлэгч хийх болж байна уу. Хэхэх. Ер нь тэгээд Монголд багш болохоор баян оронд цэвэрлэгч байсан нь дээр гэсэн бодолтой байна аа даа. Энэ чинь ядуу сэтгэлгээ. Баян оронд цэвэрлэгч биш, мундаг багш болно, би чадна гэж бодох хэрэгтэй байхгүй юу. Хэхэх.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Яг миний үеийнхэн бол ихэнхи нь энэ замаар явсан даа. Тэд ихэнхи нь л боломжийн, сэхээтэн айлаас гаралтай л хүүхдүүд. Хамгийн аймар ядуу амьдралаар л амьдрана. Хамгийн хямдхан байранд амьдрана. Тэглээ гээд яг солонгосд байгаа хүмүүс шиг гүрийж мөнгө цуглуулна гэж байхгүй. Худлаа оюутан нэртэй, ажилчид л байна. Олсон мөнгөө үнэтэй хувцас, шоу, европын хэдэн хотуудаар явахад л зориулна. Тэрэндээ сэтгэл ханамжтай гэж. Ерөөсөө л бурханы умдаг атгачихсан. Том, том ярина. Ганц ч шахүү герман танихгүй юм байж тэд нарыг муулна гэж жигтэйхэн. Хэхэхэ. Ингээд бодохоор тэд нар яг ийм л амьдрал мөрөөдөж, энэнээс илүү амьдрал байдгийг мэдэхгүй болхоороо л ингэж явдаг юм байна гэж би дүгнэлт хийгээд байгаан. Хэхэх

Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүдийг харахад сэтгэлгээ шал өөр. Яг сурна л гэсэн зорилготой. Амралтаараа ажлаа хийгээд, хичээлдээ яваад л, яг л эндхийн оюутны амьдрал.. Тэгэхэд манай үеийнхэн байхгүй. Юм үзээгүй, нүд тайлаагүй. Дээрээс нь герман хүнээс айна, нэрэлхэнэ. Хуулиараа болох юмыг, мэдэхгүй болхоороо л болохгүй, бүтэхгүй гээд л явж байна. Яг үнэнийг хэлэхэд УБ-т 1р курсэд хөдөөний оюутанууд ямар байсан яг л тийм. Хэхэх. Ядаж байхад хэлийг нь сайн сурсан нь ховордоо. 10 жил энд амьдарчаад ганц захиа бичиж чадахгүй хүмүүс дүүрэн байна.

Сайндаа ч монголруу тэмүүлээд байгаа юм биш, эндхийн амьдралд дасаж чадаагүйдээ монгол шиг сайхан газар үгүй гээд яваж байгаа хүмүүс зөндөө шүү. Ингээд л бодохоор энэ завсрын үеийнхэн үнээр ядуу сэтгэлгээтэй байна аа. Энэ сэтгэлгээ амьдралд, хөгжилд үнэхээр садаа болжийно.

Өөрсдийгөө голж, сайн дураараа доошоо орохоо больцгооё. Толгой ажиллаж, гар хөдөлж байгаа цагт хаана ч амьдрана, юуг ч бүтээнэ биз дээ. Залхуурч хойшоо суухгүй л бол... Хэхэ

Одоо тэр талбай дээр байгаа нөхдүүдийг хар. Энэ удаа гүрийчэх юм бол тэр байтугай цалин аваад, хүн шиг амьдрах боломж байхад, 21 000 төгрөгний төлөө үхэх гэж байгаа хүмүүсийн сэтгэлгээ ядуу биш үү?

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-3740804520688860902011-05-27T09:12:00.003+02:002011-05-27T09:20:58.198+02:00Жинхэнэ хадуурлын бичлэг.

Бичлэг хийнэ, хийнэ гэж гүйсээр байгаад худлаа болох юмаа. Энд чинь түрүү долоо хоног улаан өндөгний баяр болоод, дээрээс нь охины сургуулийн амралт эхлэснээр далимдуулж би нь бас амралтаа авсан биш цаг агаар чинь чухам л зун. Ёооо нар чинь ийм сайхан байдаг билүү гэмээр сайхан халуун дулаахан байлаа. Би ч зүгээр охиноо дагуулаад өдөр болгон л нэг усны эрэг дээр очиж хэвтсээр байгаад тасан хар. 4 сард ингэж харлаж байгаа хүн 8 сард юу болох юм болдоо. Дандаа инээж л явахгүй бол дагз нь юмуу, нүүр нь юмуу ялгагдахгүй л юм болох байхдаа. Хэхэх

Уг нь амралтаараа сайхан цонхоо угаая, гэр орноо гийгүүлэе гэж бодсон боловч юун тэр цонх... Хэхэх. Осолтгүй угаалгын машин байгаа болхоор хөшигнүүдээ л угаалаа. Хэхэх.

Гэснээс нээрээ манай сахилгагүй шар захирал дээр дуудагдаад баллаад өгсөн. Хөл бөмбөгийн хичээл дээр манай хүн, Лука, Миа гэд 3 охин үймүүлээд багшаасаа сануулга авч л дээ. Тэгсэн Лука тэрэнд нь шаралхаад гурвуулаа энэ багшийг үл ойшоож хэлсэн юмыг нь хийхгүй байя гэсэн байна. Тэглээ гээд энэ муу 3 жоохон нөхрөөс айдаг багш ч гэж юу байхав, санасан нь бүтэлгүй болж. Тэгсэн Лука “Гурвуулаа бие биенээ зодоод. Багш бид нарыг зодсон гэж хэлэе” гэсэн байвал яахуу. Манай хүн эхлээд үгүй гэж цааргалах гэж оролдсон боловч нөгөө хоёрынхоо шахалтаар за гэсэн байгаан. За гэхдээ арай ч тэрийгээ биелүүлээгүй. Сүүлд нь манай охин надад сонин болгож ярьсан юм. Харин сахилгагүйтээд, хичээл үүмүүлсэн гэж захирал дээр дуудагдсан. Ёоонооо, энэ хүүхэд 1р ангидаа л ингээд чихийг минь улаалгаад унах юмаа.

Нөхөр бид 2 ч нээх загансангүй. Баахан л тайлбарласан. Зайлуул ойлгосон юм байлгүй маргааш нь багшаасаа уучлалт гуйсан байсан. Хэхэ

Нөгөө “Большие дети, большие проблемы” гэж тун үнэн үг байна аа. Хайн.

Гэснээс нээрээ нэг инээдэм ч юм шиг, ханиад ч юм шиг юм сонсоод.

Монголд зэрэгцээ 2 аймгийн Богд гээд ижилхэн нэртэй 2 сум байдаг юм байна. Нэг аймгаас нь сонгуульд нэр дэвшигч тус аймгийнхаа Богд сумыг цахилгаантай болгоно гээд амлаад ялаад, амлалтаа ч биелүүлээд нөгөө сумруу шугам татаад цахилгаантай болгож. Хэсэг хугацааны дараа аймгаараа очоод нөгөө суманд очсон чинь өөдөөс нь амласан цахилгаан чинь хаана байна гэсээ угтсан байгаан. Гишүүн ч мэл гайхаад, бүхэл бүтэн татсан шугам алга болно гэж байхгүй шалгуулна гээд явж. Тэгсэн яасан гээ? Цахилгаан шугам татах тендерт ялсан компани нь хажуу аймгийнх нь ижил нэртэй ч арай ойрхон сумруу шугам татаад хүлээлгээд өгчихсөн байна. Зардлын зөрүү нь 1 тэрбум төгрөг. Тэгээд болоогүй тэр шугамыг нь бүр нэг байцаагч хүлээж аваад, шугамын дагуу нэг бүрчлэн дагаж шалгав гээд гарын үсэг зурчихсан. Байцаагчийнх нь нэр мэдэгдэхгүй байхыг бодоход тэгэсгээд хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм байгаа биз. Энэ нээрээ аймар уу?

Манайхан нээрээ улаан цагаандаа гарчээ. Одоо энэ цахилгааны шугамыг бол дуртай нь очоод, дуртай газраа татаж байнашд. Тэр шугам нь тэр газраа хэрэгтэй юу, үгүй юу хэнд ч хамаагүй. Одоо ингээд энд тэндгүй ашиглагддаггүй, ашиглагдсан ч алдагдал нь үр ашигаасаа их шугам дүүрэн. За эрх биш нэг мастер план энэ тэр гэж нэг юмаар баримжаалдаг л байх. Гэхдээ аль 5 жилийн дараа ашиглалтанд орох төлөвлөгөөтөй шугамыг өнөөдөр татаад яахав дээ. Тэр нэвтрүүлэг ч Цовоо ч гэнэ үү нэг хүүхэн хүртэл цахилгаан шугам татчихсан. Тэр нь одоо Цовоогийн шугам нэртэй байж л байна. Хэхэх. Нутгийнхан нь энэ Цовоо нээрээ авъяастай хүүхэн шүү “Дуу дуулна, шүлэг уншина, шугам барина” гээд шоолоод ч байгаа юмуу, шүтээд ч байгаа юмуу бүү мэд. Хэхэхэ.

Улсын мөнгийг идэх аргаа манайхан нээрээ гарамгай олно оо. Хэзээ энэ эрчим хүчний салбар хувьчлагдаад, эрүүлжээд, хүмүүс нь нэг хэрэглэсэн цахилгаанаа бодит үнээр нь олон юм ярилгүй авдг болох юм болоо?

Тэрнээс нь өмнө аягүй бол таг болно оо.

Жинхэнэ монгол хүний бичлэг бичлээ шүү. Өөрөөсөө эхлээд, гэрлүүгээ ороод, улсынхаа төлөө санаа тавиад дуусгалааа. Хэхэ.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-60966613418465550892011-05-27T09:11:00.005+02:002011-05-27T09:23:42.284+02:00Арбатын хүүхдүүд

Хэд хоногийн өмнө номын сан орсон юм. Охиноо номнууд сонгож байх хооронд ээж нь бас орос номын тасагруу очлоо. “Дети арбата”, “Страх” ба “Прах и пепел” гурвал шууд нүдэнд туслаа. Бага байхад аавын номын сан “Арбатын хүүхдүүд” гээд бүдүүн хар ном байгаад л байдаг байсан. Уншина даа гэж боддог байсан ч яг тулахаар яагаад ч өөр ном аваад л уншчихана. Монгол орчуулга байсан болохоор ч тэр үү, эсвэл сэдэв нь хүнддэнэ ч гэж боддог байсан юмуу бүү мэд.. Ямар ч л байсан уншилгүй явсаа өдий хүржээ. Тиймээс номын санд хараад шууд гурвууланг нь авлаа, гэртээ ирээд шууд уншиж эхлээд, өчигдөр дууслаа.

Өчигдөр галт тэрэгэнд явахдаа уншиж дуусгаад хэсэгтээ л үг олдсонгүй. Сэтгэл өвдөөд, уйлаад л явлаа. Хэхэ. Ядаж байхад галт тэрэгэнд нулимс урсаад тогтохгүй юм. Хэхэ. Хүмүүс энэ нэг ази хүүхэн зайлуул яасан юм болдоо л гэж бодсон байх. Хахаха. Бантсандаа цонхонд духаа наачаад л нусаа татаад явлаа даа. Хэхэх.

Үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн, сайхан ном....

Зохиолч Анатолий Наумович Рыбаков “Дети арбата” номоо 6060-аад онд бичиж дуусгасан боловч хэвлэж чадалгүй байсаар 1987 онд л ан хэвлэгдсэн байна. Хэвлэнгүүтээ гадаад, дотоодгүй жинхэнэ бэстсэллэр болж. Тиймээс зохиолч номынхоо үргэлжлэл болох “Айдас”, “Үнсэн товрог” гэсэн номуудыг 90-ээд он бичж дуусгаж. Эхний ном нь л лав монгол дээр орчуулагдсан байдаг. 2 ба 3 нь яасан юм бүү мэд.

Хувьсгалын дараах 30-аад оны эхэн үеийн СССР-ын амьдралыг өгүүлнэ. Арбатын гудамжинд төрж өссөн үе тэнгийн 7 найз сургуулиа төгсөн амьдралд хөл тавих үе Сталины буюу хэлмэгдэлтийн үеийн эхлэлтэй таарснаар тэдний хувь заяа хэрхэн өрнөж байгаагаар эхлээд дэлхийн 2р дайны үеийн 1943 онд дайнд эргэлт гарах үеэр дуусна даа. Тэр үеийн хамаг аймшиг, хэлмэгдэлт, айдас дунд хүн хэрхэн хүнээрээ үлдэж байгааг үнэхээр тод харуулж чаджээ. Янз бүрийн хүмүүс, янз бүрийн характерууд тэр үеийн нийгмийн дарамт доор хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг унших үнэхээр сонин байлаа. Мөн тэр үеийн түүхэн хүмүүсийн тухай, Сталины гаргасан шийдвэрүүдийн хэрхэн тайлбарлаж байгаа зэрэг нь үнэхээр таалагдлаа. Хамгийн их таалагдсан нь зохиолч дүр бүрийнхээ дотор орж, толгой доторх эргэцүүлэл, бодлуудыг нь өгүүлэх маягаар номоо бичиж. Мэдээж Сталин, Жуков, Молотов, Берия гэх мэт түүхэн хүмүүсийн бодлуудыг бичиж, мөн зохиоло түүхэн баримтуудаар ч баяжуулж.

Гэхдээ л улс төр, түүхийн талаар их гардаг тус зохиол нь түүхийн зохиол биш, харин жирийн хүмүүсийн хувь заяа, хайр дурлал, хардалт, урвалт, нөхөрлөлийн тухай. Номыг уншихад их хүнд. Ялангуяа “Айдас” романыг уншихад үнэхээр айдастай. Гэхдээ л тэр аймар үед, хэнд ч итгэх боломжгүй хэцүү нөхцөлд хүмүүс хэрхэн бие биенээ олон, бие биедээ туслан, хүнээрээ үлдэж байгааг харахад эцэсээ хүртэл сайхан төгсгөл болно гэдэгт найдаж байгаан....

За ийм л байна. Ойрд ийм их гүн сэтгэгдэл үлдээсэн сайхан ном уншаагүй тул их баяртай байлаа. Уншиж дуусчаад жаахан харамсалтай байлаа. Хэхэ. Гэхдээ энэ номоор нь 16 ангит кино бас хийгдсэн юм байна. Тэрийг утэр түргэнолж үзъе....

Та нар бас боломж гарвал энэ номыг заавал уншаарай гэж зөвлөе. Харамсахгүй шүү. Хэхэ.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-50079893518249653042011-05-27T09:11:00.004+02:002011-05-27T09:20:45.767+02:00Замд төрсөн бодол

1р үзэгдэл:

Далай эрэг дээрх жижиг хотод хавар иржээ. Үд дунд хэвийн нар жаргах тийшээ хандан тэнгэрийн хаяаг улааруулан харагдана. Тэнгэр дээр бүртийх ч үүлгүй, далайн ус цэлэлзэн намуухан тайван харагдана. Эрэг дээрх жижиг сандал дээр 30 гарч яваа нэгэн эмэгтэй цаасан аягатай кофе уун сууна. Далайн усанд 2 цагаан хун хөвөх ба эрэг дээр нэг бяцхан охин хунгуудад талхны үртэс шидэн, тэрэндээ хөөрч жаргалтай нь аргагүй инээх нь цаанаа л хайр хүрмээр. Сандал дээрх эмэгтэй охиноо хайр шингэсэн харцаар харан инээмсэглэх ба үе үе өндөлзөх нь охиныг усруу унахвий гэж болгоомжлох нь илт.

2р үзэгдэл:

Шөнийн харанхуй нөмөрсөн нам гүм хотын нэгэн дүүргийн, нэгэн байшингийн, 3 давхрын цонхны цаана бүдэгхэн гэрэл гэрэлтэн харагдана. Унтлагны өрөөний голд байх том орны 2 талын шүүгээн дээр шөнийн чийдэн гэрэлтэн асна. Орон дээр эхнэр, нөхөр унтахаар хэвтэх. Нөхөр нь орны хажуу дахь сандал дээр байрлуулсан ноүтбүүк дээр кино үзэн хэвтэнгээ халуун ташаанд нь нуруугаа дулаацуулахаар наагаад хажууд нь ном уншин хэвтэх эхнэрийнхээ үсийг аажуухан элэх нь нэгэн жаргалтай гэр бүлийн нэг өдөр дуусч байгааг илэрхийлэх мэт. Удалгүй эхнэрийн нүд анилдсаар, номоо дэрэн дээрээ алдахад нөхөр нь номыг нь авч хураагаад, нүдний шилийг нь эвтэйхэн авч шүүгээн дээр тавиад, хөнжлөөр нь сайтар хучин өөрөө киногоо үргэжлүүлэн үзнэ.

3р үзэгдэл:

Нар дээр хөөрч цонхны цаанаас хурцаар тусахыг анзааралгүй унтаж буй гэр бүлийн хоёрыг харахад амралтын өдөр эхэлж байгаа нь илт. Удалгүй аяархан гэтэх хөлийн чимээ гарсаар хаалга онгойн 6-7 насны охин нойрмог нүдээ нухалсаар орж ирнэ. Охин шууд ээжийнхээ өвөрт орч хажуугаар нь хэвтээд хүйтэн хөлөө гэдсэндээ нааснаар ээж цочин сэрэв.

Хахахах. Ёооо бодсон чинь бүр нүдэнд харагдаад инээд хүрчихлээ.

За та бүгд бүгдээрээ таасан байх. Энэ бол миний амьдралд өдөр тутамд тохиолдох үзэгдлүүдийн нэг. Би нь уран сайхан ч биш, дээрээс нь үгийн баялагаар тун муу тул сайхан бичиж чадсангүй гэхдээ яахав ерөнхийд нь яг юуг төсөөлөх гээд байгааг минь ойлгосон байх.

Хадууралгүй үндсэн сэдэвдээ орьё. Хэхэ. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вээ гэвэл ингээд эргээд бодоход энэ үзэгдлүүдийг би нь бага залуу байхдаа кино дээрээс үзэж, номноос уншин ингэх юмсан гэж төсөөлж, мөрөөддөг байлаа. Хэхэ. Тэгээд сүүлд нь хараад байхад ингээд мөрөөдөл биелчихсэн байдаг юм байна. Даан ч яг тэгэж биелж байх үед нь хүн өөрөө тэрийгээ үнэлж бүрэн мэдэрч чаддаггүй юм байна аа гэж хэлэх гээд байгаан. Хэхэх.

Жишээлбэл эхний үзэгдэл дээр тэр кофе ууж байгаа эмэгтэй бол Горзоок би гэж ойлгосон байх. Хэххэ. За тэгээд Горзоок нь ямар сайхан өдөр вэ, би ямар жаргалтай хүн бэ гэж бодож суусан гэж боджийн уу? Үгүй чиш. Энэ нэг хүүхэд унахвий дээ, ирээд хажууд томоотой суугаасай., ер нь энэ хунгуудыг хооллож болжийн уу үгүй юу, нөгөө шувууны ханиад энэ тэр гээд өвчин авчихвий дээ гэх мэт есөн шидийн дэмий юм бодож өөрийгөө стрессдүүлж суудгийн. Хэххэ

2р үзэгдэл дээр бол энэ нөхөр одоо киногоо болиосой, орой болгон л кино үзэхийн хайран цаг. Ядаж байхад энэ нэг матрацны хатуугээ. Энийгээ нэг сольчих юмсан. Ингээд алаан, хядаантай юм үзэж байхаар энэ матрацаа солиосой. Угаасаа намайг хүн гэж тоох биш гэх мэтчилэн номондоо ч анхаарахгүй өөрийгөө зовоож хэвтсээр давсандаа явна даа. Хэхэх

3 үзэгдэл дээр бол Ёооо юу вэ! Оймсоо өмсөөчээ, наад хөл чинь цэл мөс, тэгээд ханиад хүрэх гэж байгаан гээд л үглэнэшд. Хэхэх

За энийг уншаад, намайг тэгээд нэг аймар үглээ, хажуудхаа зовоосон хүн гэж битгий бодоорой. Өөрийгөө өмөөрчхий. Хэхэ.

Зүгээр л хүн угаасаа байгаа юмандаа ханаж цаддаггүй, дандаа илүүд шунаж, илүүрүү тэмүүлдэг амьтан юм байна даа гэж хэлэх гэсэн юм. Яг ингээд эрэгцүүлээд бодохоор өдөр тутамд, хүний мөрөөдөл биелж, жаргалтай мөчүүд их байдаг юм байна. Тэр болгоныг олж харж, гүйцэд мэдрэх чадвар ёстой далай ламд л байдаг байх. Хэхэх.

Мань мэт нь бол өдөр тутмынхаа ажилд түүртээд хамаг сайхан мөчүүдээ ингээд л хажуугаараа өнгөрүүлдэг байна.

Та нар ч гэсэн нэг сайн эргэцүүлээд бодоод үзээрэй! Аягүй бол мөрөөдөж, хүсэж байсан юм чинь аль хэдийн амьдралд чинь биелчихсэн байгааг мэдэлгүй л явж байгаа даа. Хэхэ.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-81825319085587873932011-05-27T09:10:00.001+02:002011-05-27T09:20:27.476+02:00Welcome to the world, my precious!

Оройтсон ч гэсэн бүх хүүхнүүддээ Мартын 8ны баярын мэнд хүргэе ээ! Горзоок нь баярлах завгүй л өнгөрлөө. Мартаар угаасаа аавын минь төрсөн өдөр байдаг болхоор давхар баярладаг юм. Тэгсэн Мартын 8ны өглөө фэйсбүүкээ нээсэн чинь хайрт дүүгийн минь профайл дээрх үгс бичээстэй байхыг хараад сэтгэл хөдлөөд золтой л уйлсангүй. Миний хөөрхөн дүү цаана чинь хоёр дахь удаагаа аав болжээ. Бэр маань аавын маань төрсөн өдрөөр Цацрал хэмээх хөөрхөн охин төрүүлсэн байна. Хэхэ.

Хоёр дүүдээ, шинэ хүндээ, бяцхан ажаад нь эгч ах нь хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Аавтайгаа ярьсан чинь бүүр хөөрчихсөн, аав нь баян хүн байна аа гээд л инээгээд байна. Ээж аавыг шоолоод ...

Дүүрүүгээ залгасан бөөн баяр, инээд алдаад... Шинэ хүний маань ажаа л харин ээжийгээ харамлан тунирхаад сонин царайлчаад байна гэнэ дээ. Хэхэ. Аргагүй зайлуул, 2хон настай өөрөө нялх амьтан юм байгаан. Эвий, эвий.

За ямар ч байсан сайхан мэдээгээ блогтоо хашгирчихлаа.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-17978063396370020622011-05-27T09:07:00.001+02:002011-05-27T09:20:02.900+02:00Бөөн төлөвлөгөө!

Би гэж нөхөр ерөөсөө бичлэгний сэдэв орж ирэхгүй юм. Хэхэх. Энэ Болжмор, Фрий, Жиргээ гэх мэт нөхдүүд нээрээ мундаг юмаа. Бичлэгнүүд нь цаанаасаа ундраад л байх юм. Хэхэ. Энд нэг ажилдаа түүртсэн, өндөр бүдүүн хүүхэн л гүйж байна даа. Зун монгол явна. Азны Коля! Би ч өдөр тоолоод л сууж байна.

Энд оюутан байхдаа танилцсан, жинхэнэ насан туршийн 7 найз байдгийн. Тэр хэд маань одоо сургуулиа төгсөөд, бүгд ажилд орчихсон, хүүхэд энэ тэр гэхээсэээ өмнө бөөндөө монгол явж үзье гэж шийдээд. За тэгээд германууд л болсон хойно 7 сард явах гэж байгаа хүмүүс аль шинэ жилээр явахаа төлөвлөөд, 1 сар гэхэд онгоцны билетээ захиалж аваад, 2 сар гэхэд хамаг вакцинуудаа хийлгэчихсэн байна. Хэхэ. 5 сард визээ аваад, 6 сард вагоныхоо билетийг аваад, 7 сард явна гэнэ дээ. Нээрээ төлөвлөгөө бол аймаррр!!! Хэхэх. Эхлээд Бээжин ороод, тэндээсээ вагоноор Улаанбаатар, дараа нь 18 хоног Хөвсгөл, говь гэж аялана. Бид 2 энэ хэдийгээ нэг аятайхан аялуулчхая гээд бас аймар эрт төлөвлөх гэсэн, монголд тэгэж төлөвлөдөг хүн алга аа. Юун тэр хаа байсан зуны юмыг одоо яриад байхдаа яадаг юм л гэхийн. Ингэж байгаад л жил жилийн зуд, 4 жилийн сонгууль гэх мэтэд самгарддаг байхдаа манайхан. За улс төржихгүй шүү, Горзоокоо! Хэхэ. Манай хэд заавал тэр нэг вагоноор явж үзнэ гээд байхын. Тэгсэн тэр нь онгоцноос үнэтэй наасан. Бид 2 вагоноор явахгүй, ниснэ. Та хэд тэр вагоныхоо учрыг өөрсдөө олоорой гэсэн за л гэнэ лээ. Хэхэх. Эрх биш 7уулаа юм байна нэг юм Улаанбаатарт хүрээд ирэх байлгүй. Сахилгагүй шар маань нээрээ уншаад сурчихсаншд. Одоо хаана л явна тувт уншаастай. Эртээд дэлгүүрт явж байсан чинь “Ээж би шпритэ ууя” гэж байна. Би ойгохгүй “ЮУУУУУУУ?” гэсэн спрайт гээд ундааг манай хүн тэгэж германаар уншсан байна. Хахахах. Ээжийн охин хагас жилээр дан магтуулаад, онц тодорхойлолт авсан. Ээж аав нь аймар бахархдаг юм байна лээ. Тэгсэн манай хүн шууд хандыг ойлгоод шагнал нэхээд. Хэхэх. “Юугаар шагнуулахын?” гээд асуусан чинь “Кармааны мөнгө авдаг болмоор байна” гэнэ дээ. Саналыг гэр бүлийн хурлаар оруулаад долоо хоногт 50 центний төсөв тогтоов. Хэхэх

Удахгүй охины маань төрсөн өдөр болох гээд бэлтгэлдээ гарчихсан байгаа. Хагас бүтэн сайнд баахан урилга бичэв дээ. Энэ жил манай хотод байдаг нэг том тоглоомын газар төрсөн өдрөө тэмдэглэе гээд аав нь захиалга өгөх даалгавар авсан юм. Уг нь 5 дахь өдөр 8 хүүхдийн захиалга 15 цагаас шүү гээд баахан захисан. Тэгээд 5 дахь өдөр хүн хэр байдаг вэ асуугаадхаарай гэсийн. Тэгсэн маргааш нь аав утасдаж байна.

- Захиалгаа өгчихлөө. 5 дахь өдөр 14 цагаас 8 хүүхэд.

- Юун 14 цаг вэ? 15шд.

- Чи өөрөө 14 гээ биз дээ?

- Үгүй. Хичээл нь 14 цагаас тарна гэсэн биз дээ.

- Аан, тийм үү?

- Тийм. Дахиад утасд, утасд. Тэгээд хүн хэр байдгийн асуугаарай!

Утсаа тавив. 5 минутын дараа

- 15 болгоод залруулчлаа. Жижиг, дунд, том гээд 3 янзын захиалга байна. Альныг нь сонгохын?

- Томыг нь л сонгочих.

- Тийм үү? За дахиад утасдаадхая.

- За тэг. Тэгээд нөгөө хүн хэр байдгийн асуухаа мартваа!

Утсаа тавив. 5 минутын дараа аймар бахархалтай

- За 15 цагаас 8 хүүхдийн том захиалга өгчихлөө.

- За за болж. 5 дахид хүн хэр байдаг гэж байна?

- Хүн захиалга энэ тэр өгөөд байхад яахлаараа дандаа ингэж үглэж байдгийн?

- Айн??? Юун үглэх? Хүн хэр байдаг гэж байна л гэж асуулаашд.

- Хэр их байдаг нь хэнд хамаатай юм. Одоо захиалга өгчихсөн болоо.

- Яасан асуухаа мартчихсан юмуу?

- Тэрийг мэдэж яадгийн зүгээр. Мартчихсан л байна. (Аймар бантав. Хахаха)

- Дахиад утасдаад асуучихдаа!

Утсаа тавив. 5 минутын дараа

- Хүн бага байдаг гэнэ ээ.

Ёоооооооооох! Ингэж л нэг юм захиалга өгсөн дөө. Хахаха. Энэ эрчүүд нээрээ заримдаа хүүхдээс долоон дороо. Хаха. Тэр бантсандаа уурлаж байгааг нь бодсон бүр инээд хүрээд байхын. Хөөрхөншд миний хань чинь. Хэхэ

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-23514902809922755772011-05-27T09:01:00.001+02:002011-05-27T09:19:23.741+02:00За амьдралыг бол шийдчлээ!

Өдөр ажил дээрээ сууж байсан чинь ээж мэссэнжэрт ороод ирэв. Юу байна, сайн уу гээд л яриа уг нь нормаль эхлэсийн. Тэгээд дүүтэй чинь ярьсан сайн байгаа гэнэ энээ тэрээ гээд л ойр зуурын сонин бичээд. Би жаахан зав муутай байсан тул аан, тийм үү, аанхаан, ойлголоо, тийншд гээд л бүр таг биш, гэхдээ бас яг ярианд оролцоогүй товч бөгөөд тодорхой хариулаад л байв. Тэгсэн нэг мэдсэн ээж бөөн уур болчихсон байна. Гайхаад яасан ийсэн гэхийн зуургүй л чухам ийм охинтой байснаас байгаагүй нь, эх охины тангараг тасрав ухааны юм яриад л гараад явчихав даа. Хэхэх. Ганцаараа ярьж байгаад л, ярьсан юмандаа уурлаад л, алга болж өгдийн байна. Энэ ээж нээрээ! Хэхэхэ. Бичсэн зүйлийг нь эргээд уншсан аавтай муудалцаад, тэр уураа л гаргасан юм байна гэж ойлголоо. Би угаасаа дандаа аавынхаа талд ордогийн. Хэхэ. Маргаашнаас нэг утсаар ярья даа.

Энэ ээж, аав хоёр нээрээ заримдаа элэг аваад хаячдын. Муудалцсан шалтгаан нь гэсэн чинь аавыг орой ажлаасаа ирээд юм ярьсангүй гэж ээж гомдоллож. Тэгсэн аав “Би өдөржин ажил дээр яриад, ярих юм дуусчихсан. Одоо гэртээ амармаар байна. Чи ер нь өдөржин 3 паар хичээл орчихоод одоо юм ярихаас залхахгүй байна уу” гэсэн гэнэ ээ. Хаха.

Сая энийг бичиж суусан гэнэт ээж, аав хоёрыгоо аймар өрөвдлөөшд. Хоёрын хоёр хүүхэд гаргаж өсгөсний нэмэр юу ч байхгүй. Хөгширсөн хойнооо 2уулахнаа бөртийтлөө гэрээ сахиад... Цагаан сараар 2уулахнаа. Ирээд буузнаас нь хийгээд өгөх хүн ч байхгүй, шинийн 1ний өглөө очоод золгох ач зээ нь ч хажууд нь байхгүй. Дүү бид 2 гэж нээх л их гадаадад амьдардаг хүмүүс. Хөөрхийс минь ажилтай тулдаа л тэрэндээ сатаарайд байдаг байхдаа. Ер нь буцах минь нээрээ. Ямар ч байсан энэ зун хурдхан очих минь. Хэхэх.

Миний муу бор дүү л харин эр юм гэсэндээ энэ зун бүүр буцлаа. Ээж, аав ч хөгширч байна. Хажууд нь байж жаахан асран тойлоё гэж эгчийгээ бараг уйлуулах шахсан. Хэхэх. Ёстой сайн ухаантай хүү шүү.

Би гэж нэг нөхөр хар юмаа дагаад эндээ уяатай байдаг. Хайн. Нөгөө эмэгтэй хүнд гэр байхгүй билүү юу билээ нэг үг байдагшд үнэн юм байна. Ер нь муу охиндоо дүү гаргаж өгье. Том болоод бас л нэг хар юмны арга олоод л амьдрах биз. Хань болох дүүтэй байг даа энэ чинь.

Хахах. Энэ бичлэгийг ээ. Яг согтуу хүний бичлэг. Хамаг амьдралыг бол энэ бичлэгт шийдээд ойрын хэдэн жилийн төлөвлөгөөг гаргачихсан байнашд. Хэхэх.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-64450401608635779392011-05-27T09:00:00.001+02:002011-05-27T09:19:04.309+02:00Бичлэгний оронд...

Нэг блог нээсэн болоод хаячихдаг, бичлэг оруулахгүй… Би нээрээ аймар залхуу болж байна аа.

Ядаж байхад ком дээрээ кириллээр бичиж чадахаа больчихсон чинь бүүр тэнэг байна аа. Миний муу будуун хар найз уг нь намайгаа зовоохгүй ажилаал байсан. Гэхдээ сүүлд асах гэж наян жил, унтрах гэж бүүр их юм болдог болоод. Хэхэх.

Тэгээд яахав гуйж гувшиж, сүүлдээ уурлаж үглэж, эцэст нь бараг салах сарних дээрээ болж байж нэг юм нөхрөөрөө форматлуулсан царайтай. Хэхэх. За тэгээд намайг юу ч мэдэхгүй, нэг муу ком ч форматлаж чадахгүй хөгийн инженер гэж битгий бодоорой. Хэххэ. Хамгийн гол учир нь нөхөрт байгаа байхгүй юу. Манай нөхөр чинь программист юм байгааншдээ. Намайг өөрөө юмаа хийчих юм бол аягүй бол сэтгэлээр унана. Ер нь энэ эрчүүд заавал нэг юмаар хүүхнүүдээс илүү байх гэдэг сонин хүмүүс шүү. Би ч тэгээд за чи минь тэр компьютер энэ тэрээ мэд, бусдыг нь хайрт нь мэдье… Хэхэх. Угаасаа тэгээд писи, программ хангамж, мэдиэн тэхноложис бол түүний мэргэжил, хобби, арай л амьдрал нь биш юм даа. Хэхэх. Үгүй оюутан байхад амьдрал болох дөхсөн л дөө. Би тэр үед нь таслан зогсоосны үндсэн дээр энэ хүн эхнэр, хүүхэд гээд нормаль амьдарч байна даа гэж. Хэхэхэ. Тэгээд манай гэрийн ком-той холбоотой бүх юмыг нөхөр маань мэддэг юм. За эгээ л гэрт минь бага оврийн сервер ажилуулаад байгаа хэдэн писи-үүдээ сүлжээнд холбочихолгүйхэн шиг байна. Сонирхол ч бол байгаа л байх л даа. Хэхэх.

Аймар хадуурч байна даа!

Оны өмнө манай хүн тэгээд лэптопыг маань цэвэрлэж өгсөн юм. Би тэгээд хөөрөөд виндөүз 7 гэдэг нөхөрт дурлаад суулгуулчихсан чинь ёстой баларсан юм боллоо.

XP дээр ажиллаж байсан программ-ууд маань энэ 7 дээр чинь ажиллахаа больчихдог юм байна. Ялангуяа миний энэ кириллээр бичдэг драйвер. Ньюком-ын амархан гээд драйвер байсан юм. Англи гар дээр галиглаад бичихээр шууд кириллрүү хөрвүүлээд үнэн амар. Тэгсэн тэр маань 7 дээр суулгаж болдоггүй ээ. 7-д зориулсан хувилбарыг ны татаж авах боломж энэ тэр мэдэж байвал хэлээрэй.

Одоо кирилл үсгийн гар дээр бичих гэж би нээрээ элгийг нь авсан юм болж байна. Нэг үг бичих гэж бараг л 2 минут. Хахах.

Эртээд ямар ч билээ үсэг хайчихсан сууж байсан чинь манай нөхөр “Яагаад мангартаад компьютерийн гар ширтээд суугаан” гэж наасан. Хахах. “Үсэг хайж байна” гэсэн чинь татаж унаад хүний хамаг шар хөдөлгөөд. Хэхэхэ.

Одоо энэ бичлэгийг ажил дээрээ суугаад бичиж байна даа. Манай ажлынхан зайлуул ойлгохгүй юм болхоороо монголын төслийн юм хийж байна л гэж бодож байгаа байх даа. Хахаха

3 сарын дундуур монголоос нэг инженер залуу ирэхийн. Ядаж байхад англи ч байхгүй, герман ч байхгүй. Уг нь мэргэжилдээ үнэн сайн. Даан ч хэл байхгүй хэцүү юмаа. Би одоо орчуулна гэж өөрөө бараг цахилгааны инженер болох биз дээ. Хагас бүтэн сайнд яадаг юм байгаан. Ганцааранг нь орхиод явалтай биш. Гэрлүүгээ дагуулаад л явна даа. Нөхөртөө хэлсэн, зөвшөөрсөн. Хэхэ.

За ойрдоо ийм л сонинтой. Хэхэ.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-55053019535285502472011-05-27T08:58:00.001+02:002011-05-27T09:18:30.003+02:00Remember, we are destinied to be the best!

Дээрхи үгийг намар монгол яваад буцах гэж байхад найз минь надаа хэлсэн юм. Онгоцонд хэлсэн үгийг нь бодон, бодон суулаа.

Нээрээ би сүүлийн үед ажилдаа түүртээд нэг л их стрессдсэн хүн. Нэг л их юунд ч юм бүү мэд зовсон, шаналсан, сэтгэлээр унасан хүн л яваад байж. Хэхэ. Тэрийгээ өөрөө ч мэдэхгүй. Тэгэхэд найз минь надтай 7хон хоног уулзахдаа энийг мэдрээд сэтгэлийг минь ганцхан үгээр сэргээж чаджээ. Хэхэх. МИНИЙ хонгор найз мөн дөө!

Бид 2 уг нь хамаатан үеэлүүд юм байгаан. Ганцхан насны зөрүүтэй болхоор хар багаасаа биенээ хань татсаар өссөн.

Жоохон байхад бид 2ын хэнд ч юм улаан цэцэгтэй цагаан сандаль авч өгсөн юм. Тэрийгээ булаалцалдаад хичнээн ч зодолдож хэрэлдсэн юм бүү мэд. Хэхэх. Манай хүн арай эгч юм гэсэндээ намайгаа уйлуулаад л аваад өмсчихөнө. Хэхэх. Нэг нь уйлаад, нэг сандалиа өмсөөд мишээсэн зураг байдгийг бид 2 одоо ч харж дандаа баясдаг юм. Хэхэх.

Үйлчилгээний төвийн гуанзнаас гөхий авч иднэ, 50 мөнгөний квас авч ууна, хүүхдийн баяраар гоёлын хувцастайгаа усан ориглуурт унасан (унасан нь би, түлхсэн нь үеэл маань Хэхэ), хиам авна гэж гараад мөнгөө хаяад эмээд шийтгүүлсэн гээд бид 2ын дурсамжууд дуусашгүй.

Өсвөр насандаа цагаан сараар эмээгийн харанхуй өрөөнд хичнээн ч цаг чальчдаг байсан юм бүү мэд. Манай хүн тийм ч банди, ийм ч банди гээд ярьж өгнө. Би нь ангайгаад л, таг бишрээстэй. Хэхэхэ

Сүүлдээ ч бид 2 хамаатан гэхээсээ найз болсон доо. Гэхдээ л хар багаасаа хамт өссөн болхоор ч тэрүү, аавтай ээжтэй, юутай ийтэй нь мэддэг болоод ч тэрүү бүх найзаас хамгийн сэтгэлд ойр байдаг нь.

Оюутан болчихоод бид 2 нээрээ гандан бууршгүй шоуддаг байжээ. Хэхэх. Ямар сайндаа аль холын Увсын Улаангом хүртэл шоудаж байхав дээ. Хахаха. Увсаас ирсэн чинь ээж, аав нар бүүр гайхчихсан та 2 Увсын бэр болж байгаамуу гэчихсэн сууж байхав. Хахаха. Тэр үед юу нь ч аймшиггүй байсан юм. 2 жоохон охин үнэн зоригтой шууд зах дээрээс хөлсний машинд суугаад л явсан даа. Хэхэх. Ёстой нөгөө тэнэг хүнийг тэнгэр түшинэ гэдэг л болсон байх. Хахаха. Гэхдээ тэр аялал бид 2ын хувьд мартагдашгүй сайхан аялал болсон. Тэгэхэд танилцсан найзууд маань жинхэнэ амьдралын сайн найзууд болсон доо. Хэхэ

Найз маань угийн гандан бууршгүй, сэргэлэн цовоо, дандаа инээж, ойр орчныхныгоо инээлгэж байдаг занатай. Мөнгөгүй гээд намайг унжигнахаар “Горзоок минь баяжих нь баараггүй, томрох нь тодорхой шүү” гээд л инээлгэнэ. Хэхэхэх.

Найзын маань энэ занд эрчүүд ч татагдана гэж жигтэйхэн. Хэхэх. Миний найз харин хайрлавал хайрласан шиг хайрлана даа. Хамаг юмаа зориулаад, эргэж буцалтгүй гүйгээд орчихдог юм. Энэ занг нь ашиглаж, түүний минь сэтгэлийг сэвтүүлж, зүрхийг нь шархлуулах эрчүүд цөөнгүй байдаг нь даан ч харамсалтай. Гэлээ гээд миний хонгор сэтгэлээр унах биш дээ. Хэхэх.

“Эр хүнгүйгээр амьдрал байхгүй ээ, Горзоок минь!” гээд л гүйдэг юм. Хэхэх.

Нэг явдал санаанд орчихлоо.

Бидний 5 охин Гачууртад 1 хоног амралтанд явсан юм. Тэгээд буцах болсон чинь ирж авна гэж тохирсон машин маань ирэлгүй гол гаргачихдаг байгаа. Хэхэх. Тэгээд 5 гар халуун наранд Гачууртаас хот орох зам дагаад алхана биз дээ. Хэхэх. Машинтай найз залуутай болмоор юм. Тэгвэл ийм байдалд орохгүйшд ухааны юм ярьсаар алхаж гараваа. Тэгсэн найз маань “Бурхан минь, бурхан минь дүүрэн залуучуудтай машин явуулаач” гэж хэлж дуусаагуй байхад хажуугаар баахан цэрэгүүд суучихсан ачааны машин өнгөрдөг гэнэ ээ. Хахах. Бид нар ч татаж унаад. “Чи буруу гуйгаад байна. Машин нь ирээд зогс гэж гуйлдаа” гээд. Хэхэх. Тэгсэн манай хүн “Бурхан минь тэр дүүрэн машиныг зогсуулаач” гэсэн чинь дүүрэн хүнтэй Гачууртын авотбус ирж зогссоноор бид нэг юм хотод орж ирсэн дээ. Хахаха. Тэрнээс хойш бид хэд найзыгаа юм л бол “Бурхнаасаа гуйгаарай!” гээд л явуулдаг байж билээ. Хэхэхэ.

Анх Германд бид 2 хамт ирсэн юм. Хэххэ. Анх нөхөртөйгөө танилцаж байхдаа ч найзыгаа дагуулаад л явсан даа. Хэхэ. Сүүлд би нь Германдаа үлдэж манай хүн Малайзид сурахаар явснаар бид 2 уулзалгүй 6 жил болжээ.

Сая л нэг юм уулзлаа. Хэхэх. Найзыгаа сургуулиа төгсөөд, олон улсын томохон компанид ахлах мэргэжилтэн хийгээд сайн явж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Багын хөгжилтэй зан нь яг хэвээрэй. Намайгаа инээлгэсээр л .........

Би гэж юу ч болоогүй байхад нэг л их бухимдаж, сэтгэлээр унасан хүн байсан юм. Найз маань юу ч хэлэлгүй, юу ч болоогүй мэт байснаа, яг явахад дээрхи үгтэй мэссэж илгээжээ.

Энэ хэдэн үг сэтгэлийг минь яагаад ч юм дор нь сэргээж, өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэсэн дээ. Хэхэ.

Тиймээ чиний зөв.

Don’t forget! We are destinied to be the best!

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-32608445505220794032010-11-17T18:12:00.003+01:002010-11-17T18:15:51.594+01:00Монгол яваад ирлээ!10 хоног ажлаар Монгол яваад ирлээ. Улаанбаатар маань утаатай ч зөндөө хөгжиж. Би ч унаган хотын хүн гэж хэлүүлэхэд хэцүү болж. Ямар сайндаа таксинд суугаад “Хүүхдийн 100 ” гэсэн чинь өөдөөс “Тийм газар УБ хотод байхгүй. Хөдөөнөөс ирсэн юмуу?” гэдэг гэнэ ээ. Хахаха. Би ч мөчөөгөө өгөх биш “Хүүхдийн 100-г мэдэхгүй чи өөрөө хөдөөнийх” гээд хаалгыг нь тас саваад гараад өгсөн. Хахах.

Манайхан нээрээ сайхан уургуй уужим хүмүүс юм. Би ч түгжрээ, таксинаас, баранд орсон ч үйлчлэгчийнх нь муухай ааш гээд юм юманд бухимдсан л хүн байсан. Хажууд явсан хүмүүс “Горзоок минь иймхэн юманд бухимдаад байвал хар залуугаараа инфаркт болно шүү” гэхэв дээ. Хэхэх.

За тэр яахав. Ямар ч байсан монголдо очих сайхан байлаа. Гэм нь ажлаар очих мангар юм. Ажил гээд ер зав гарахгүй. Уг нь хүн амьтанд хэлэлгүй очсон ч, мэдээд уулзах хүний тоо нь гүйцэхгүй. Хэхэх. Орой 18 цагаас, 20 цагаас, 22 цагаас гээд л болзоод байлаа. Хэхэх. Уг нь очоод ийм юм иднэ, тийм мах иднэ гээд өлсөглөнгийн газраас ирж байгаа юм шиг мөрөөдөж, мөрөөдөж очсон чинь 2 дахь өдрөө л хуушуур хурцадаад 4 хоног хоолноос гарч, 3 кг турлаа даа. Хэхэхэ. Нөгөө их санасан газар 9 шөнө хоосон хононо л гэгч нь боллоо.

Энэ удаагийн явалтаа нэг том зүй амжуулсан нь хамгийн багын минь найз, хайрт эгчтэйгээ уулзсан явдал. Бид 2 уг нь хар багаасаа салахгүй хамаатан найзууд байгаан. Том болоод харин уулзалгүй 6 жил болжээ. Сая уулзаад амаа ар дээрээ гартал чалчлаа. Хэхэх. Багын гандан бууршгүй, хөгжилтэй, хайр булаасан хэвээрээ. Бид 2ын ярих юм дуусахгүйн байна лээ. Хэхэх. Сүүлдээ барагдахгүйн байна гээд үлдсэнийг нь дараагийн уулзалтанд хойш нь тавьлаашд. Хэхэхэ

Бас нэг сонин гэвэл тээр 10 жилийн өмнө зүрхийг минь булиглууж байсан нэг хүнтэй уулзав. Хэхэх. 10 жилийн өмнөх яг хэвээрэ. Намайг бас хөөрхөн хэвээрэй байна гэнэ ээ. Хэхэх. За би ч хөгшрөөд, таргалаад 10 жилийн өмнөхөөс шал өөр болсон доо. Тэгээд хүн ер нь хүнийг сайн таниад, дотносоод ирэхээрээ нүдээрээ биш сэтгэлээрээ хардаг юм байна гэж бодлоо. Хэхэх. Тэр хичнээн хөгширч үрчийсэн өвгөн болсон ч би түүнийг анх надтай танилцсан 18тай хүүгээр нь л харах юм байна лээ. Тэгэхээр би ч бас тэгэж л харагддаг байх даа. Хэхэх.

10 жил уулзаагүй хүмүүс ярих юм юу мундах уу. Ямар ч байсан эхнэр аваад сайн явж байгаа юм байна. Сайн яваад нь их баярллаа.

Тэгсэн намайг их дурсдаг, уулзахымсан гэж их бодсон, санадаг, хайрладаг гэнэ ээ. Хэхэхэ

Хүний сэтгэлд сайхнаар дурсагдаж яваагаа мэдэх чинь сайхан л юм байна.

“Чи намайг биш залуу насаа л санагалзаж байгаа байлгүй дээ. Чиний залуу насны дурсамж болоод сайнаар дурсагдаад явах сайхан л байна. Бид 2ын амьдрал 10 жилийн өмнө огтлолцоод хоёр өөр зүгт явждээ. Нэгэнт чиний амьдралд надаа зай байхгүй, миний амьдралд чамд зай байхгүйгээс холоос бие биенээ сайхнаар дурсаад явж байя даа” л гэлээ. Хэхэх.

Өөр ч юу гэхэв дээ. Харин сүүлд нь нөгөө хайрт нөхөр маань хааяа нэг эртний танилтайгаа уулзаад иймэрхүү үгнүүд урсгаад явдаг юм биш биздээ гэж хардлаа. Хахаха.

Тэгдэг бол бүр хачин юм болно шүү. Хэхэ.

За монгол явсан сонин гэвэл ийм л байна.

Тун чиг яаруу давчуу явсан тул юун хотоос гарах, хотоор ч явж үзсэнгүй. Гэхдээ Жанжны талбайн хажуугаар явж нэг сайн шоконд орсон шүү. Нөгөө хөшөө маань арслантай юутайгаа алга болчихсон байдгиймдаа. Яанаа гээд ухаан алдахын даваан дээр манай улс чинь баяжаад хуучин хөшөөг нурааж хаяаад 500 саяаар шинэ хүрэл хөшөө босгож байгааг мэдлээшд. Хэхэхэ. Ирэх 2 сард шинэ хөшөөний нээлт болох юм гэсэн. Тэр шинэ хөшөө гэхдээ надад огт таалагдахгүй гэдгийг би бүр одооноос л мэдээд байгаан.Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-87131842501692363192010-10-19T10:14:00.002+02:002010-10-20T10:34:29.433+02:00Амжилт хүнийг секси болгодог уу?
Дээр үед өсвөр насандаа Никитон гэж хамтлагийн улаан фэн байлаа. Одооний хүүхдүүд аягүй бол мэдэхгүй дээ. Хэхэх. Миний үед чинь Никитоны Хос хүнгийн дуулийг мэдэхгүй хүн байхгүй байлаашд. Наадмаар стадионд тоглоход нь Хос хунгийн дуулийг фэнүүд нь эхнээс авахуулаад дуустал нь дуулна. За тэгээд клип тэр үедээ л бөөн эротик байсан юмуудаа. Хахха. Тэгэхэд чинь Никитоны Батчулуун чинь жинхэнэ од, тэрнийг танихгүй хүн бараг үгүй, охид хүүхнүүдийг бол хуйлруулдаг байсан даа. Даан ч яг жинхэнэ оргил үе дээрээ хамтлагаа тарагаад Баачка юм үзэж нүд тайлахаар АНУ явсанаар хамтлаг нь зайлуул тарсан даа.

Сүүлд монголд очихдоо харин Баачкаг гудамжинд нэг харсан юм байна. Тэгсэн юу вэ?? Онийсон, нармийсан шар.... Үнэн царай муутай юм байналээшд. Хэхэх. Урьд нь чинь одоо чухам л Баачка шиг сайхан залуу байхгүй байсан биш билүү? Хахха. Ингээд бодохоор амжилт хүнийг, тэр тусмаа эрэгтэй хүнийг дур булаам болгодог нь үнэн болоод байгаан.

Одоо энэ Асашёрү байна. Энэ нэр усыг нь зөв бичиж үү, бурхан минь. Бурханыг минь доромжиллоо гээд фэнүүд нь орж ирээд муу блогийг минь нураачихвий дээ. хэхэ. Энэ хүүхнүүдээсээ одоо яг асууя. Дагвадорж секси юу? Яг үнэн ээ хэлнэ шүү. Надаа бол үнээрийн царай муутай. Хэхэх. Амжилт нь л түүнийг чимж зарим нэг хүний нүдэнд секси болгож харагдуулдг байхдаа. Жирийн нэг нөхөр байсан бол энэ олон залуухан охидууд ингэж хуйлрахгүй л байх. Тээ?

Залуухан гэж тодотгосны учир гэвэл нас нэмж гэхэд хайшаа ч юм. Хөгширчихөөд ухаан суугаагүй хүмүүс зөндөө л байна. Амьдрал үзээд ирэхэд гэвэл арай дээр юмуудаа. Амьдрал үзээд ирэхэд дан ганц амжилт, мөнгө хангалтгүй болдог доо. Хүнийг үнэлэх үнэлгээ шал өөр болно. Ямар ч л байсан захын нэг од ирээд нааш ир гэхэд дагаад явахааргүй. Иймээс галзуу барын аманд гараас хийхээс ч буцахгүй идэр залуу насандаа дэгдэж байгаа охидуудаа тодотгосон юмаа. Ид алдаж онож ухаардаг насдаа уг нь. Хэхэх.

Хүүхнүүдийг харин амжилт ер чимдэггүй юм шиг байгаан. За гэхдээ мэргэжлээсээ бас болно л доо. Загвар өмсөгч гэх мэт нь амжилтанд хүрвэл тэдэн шиг секси эмэгтэй байхгүй л дээ. За гэхдээ уг мэргэжил нь дур булаам байх юм чинь одоо арга ч үгүй биз дээ. Харин өөр жирийн мэргэжилтэй, тэгээд амжилттай бол эрчүүд ер нь зугтаадаг юм шиг байгаан.

Яагаад эрчүүд чадалтай эмэгтэйчүүдээс айдаг юм бүү мэд. Авгайгаасаа тэнэг гэж хэлүүлнэ гэж боддог ям болов уу? Бүү мэд. Одоо тэгээд хүүхнүүд улам л өндөр амжилт өөд тэмүүлэх болсон өдий цагт эрчүүд минь эсвэл хувь тавилантайгаа эвлэрч өөрөөсөө илүү амжилтанд хүрсэн авгай авах (тэр нь чамайг тоовол шүү дээ), эсвэл өөрөө илүү их амжилтанд хүрэхгүй болохгүй болж дээ.

Гэснээс намайг залуу байхад нэг аятайхан шүтчихмээр, хөөрхөн, алаад хаяачий гэсэн залуу манай монгол одууд дотор байдаггүй байжээ. Бүр гэгээн цагаан өдрөөр гэрлээ асаагаад хайсан ч олдохгүй. Ямар сайндаа хэдэн барзгар нүүртэй, хөлс үнэртсэн, хиртэй хумстай бөхчүүд чинь чухам сайханд ордог байлаа. За тэгээд зарим нэг нь овоо өөрийгөө тордох гэхээр бусад нь “Нүдээ бүдаж нүүрээ угаадаг” гэж шоолоод ичээгээд хаячихана. Хэхэхэ. Одоо ч гэсэндээ манай үеийнхэн гэж дандаа гүзээ сууж, хүн цохиод алчихмаар алтан бөгж зүүж, шар айраг шимсэн хүмүүс. Дүү нараасаа жоохон үлгэр жишээ авмаар байна шүү. Одоо үед хөөрхөн, хөөрхөн банди нар монголд зөндөө болсон байна цаана чинь. Хэххэ. Ийм байхад нялх ногоо зулгаахгүй яадаг юм. Хэхэх. Өөр альтернатива байхгүй байна энэ чинь. Тэр Одноогийн зөв. Хахха. Аймар хадуурсан. Одоо нээрээ залуу байсан бол эгч нь алж өгөхгүй юу ч гэнэ үү. Хахах
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-32353946137973636072010-10-19T09:45:00.000+02:002010-10-19T09:48:04.417+02:00Банжигаас нүүгээд ирлээ!
Нүүсэн ч гэж дээ! Банжигийг сэргэх байх гэж хүлээсээр байгаад, цөхрөөд хүрээд ирлээ। Энд арай найдвартай юм шиг байна। Бодоод байсан дээр банжигийнхаа блогийг ийшээ нүүлгэж байгаад орхичихсон байсан। Одоо харин аминд орж байна।Гэхдээ банжигийнхаа бусад блогчдын бээгийнүүдийг уншиж чадахгүй жаахан харамсалтай л юм । Хүмүүс энд тэнд блог-оо шинээр нээсэн бол сэтгэгдэл дээр хаяг-аа үлдээгээрэй। Хэхэх।

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-49411809126892278382009-05-13T10:12:00.002+02:002010-10-19T11:04:29.439+02:00Амьдрал үргэлж сайхнаараа....
Амьдрал үргэлж сайхнаараа... Алтан нараааан маааандсан хэвээрээ Орчныг гэрэлтүүүүлж

Хожмын амьдрал үргэлж сааайхнаараа Хорвоод хүмүү-үүс сааайхан сэтгэлэээр.....

Гадаа нар гийгээд, сэтгэлд бас нар мандаад сайхан байна аа. Энд үнэхээр сайхан хавар болж байна. Германы хавар ер нь хамгийн сайхан. Энд тэндгүй өнгө өнгийн цэцэг дэлгэрээд, нар гийгээд, гудамжаар янзан бүрийн анхилуун үнэр ханхийгээд л. Өнгөрсөн жил хавар нь монголд, зун нь германд байгаад нар үзэлгүй өнгөрөөчихсөнийг хэлэх үү, би бүр нарны дутагдалд орчихсон байсан. Одоо нэг гэсэж, сэтгэл тэнийж байна. Хэххэ.

Хэрэв хэн нэг нь анзаарсан бол би хэд хоног таг байсандаа. Тун завгүй байсан юмаа. Хэдийгээр ажлаа бичээд дууссан ч нэг муу шалгалт үлдчихээд, ажлаа хамгаалж чадахгүй байгаад байсан юм. Сая хэд хоног тэр шалгалтандаа бэлдээд завгүй байгаад өчигдөр тэнцчихлээ. Хахаха. Ёооооооо бодохоор инээд хүрээд байх юмаа. Ёстой сайхан байна аа. Урьд нь ч зөндөө л шалгалт өгч байсан л даа. Гэхдээ хэзээ ч энэ шалгалтанд бэлдсэн шиг их хүч гаргаж, сэтгэлээр зовж байсангүй. Нөгөө сүүлийн тэмээний ачаа хүнд гэж…. Миний хувьд их том даваа байлаа. Тэгсэн чинь цаана нь гарчихлаа гэж. Хэхэхэ. Өөрийн эрхгүй л инээд хүрээд байна аа. Одоо ч сүүлийн даваа үлдлээ дээ. Тэгээд харин буцах уу, үлдэх үү? За тэрийг дараа нь бодно оо. Хэхэхэ.

Намайг энэ шалгалтандаа тэнцээсэй гээд их олон хүн санаа нь зовсооон. Аав, ээж 2 бүр хөөрхөн. Баянзүрхийн хүслийн мод гэж байдаг гэнэ. Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ нэг зүйл гуйх юм бол хүслийг нь биелүүлдэг ид шидтэй мод гэнэ ээ. Түрүүчийн 7 хоногийн хагас сайн өдөр манай хоёр салхинд гарангаа аавын дүү нартай тийшээ явах болж. Тэгсэн чинь аав маань ажлаар Эрдэнэт яваад хагас сайнд ирэх болчихож. Тэгээд ээжид тэгж байна гэнэ ээ.

Аав: Баларсан юм. Модруу явж амжихгүй нь. Уг нь охиныхоо шалгалтыг гуйя гэж бодсон чинь. Чи ер нь Горзоокийн шалгалтыг гуйчих?

Ээж: Өө чадахгүй. Би хүүгээ гуйх гэж байгаа. (Хүү нь миний дүү. Хэхэх.)

Аав: Гэхдээ охины маань шалгалт илүү чухал тул охиноо гуй!

Ээж: Ямар хэцүү юм бэ. За тэгэхээс дээ. (Дотроо бол очингуутаа хүүгээ гуйчих юм чинь гэж бодов. Хэхэх.)

Ингээд аав явж ээж гэртээ ганцаар үлдэж. Тэгээд тав дахын орой нь ээж ТВ үзэж байгаад буйдан дээрээ бүхлээрээ унтчихсан байснаа шөнө гэнэт сэрчихэж. Яагаад сэрчихэв гэж гайхаад жаахан чагнаад хэвтсэн чинь яах аргагүй гэрт нь нэг хүн харанхуйд яваад, түчигнээд байна гэнэ ээ. Ээжийн нурууруу хүйт даагаад л явчихаж. Хаалгаа дутуу хаагаад л унтчихаж. Яанаа? Одоо яахуу? гээд л наян юм бодсон байгаан. Тэгснээ ер нь очиж муу хулгайчийн ядаж царайг нь харая ухааны юм бодоод сэмээрхэн босоод гэтээд л очсон чинь ....... Хахаха. Аав ирчихсэн, унтах гээд хувцасаа солиод зогсож байжээ. Хахах. Манай ээж нээрээ тэгэж байгаад үнэн хэнэггүй нөхөр шүү. Жинхэнээсээ хуйлгайч байсан бол яах байсан юм бол?

Ээж: Үгүй чи чинь маргааш ирнэ гээгүй муу?

Аав: Харин ер нь бодоод байсан чинь охиноо өөрөө л гуймаар санагдаад жолоочоо яаруулаад шөнөдөө давхиад хүрээд ирлээ.

Ээж: Тэгээд хэлэхгүй. Хүн айлгаад хаячих юм. Надаас өөр зүрх муутай хүн байсан бол өдийд энд тэрийгээд хэвтэж байгаа. Би хэнэггүй тулдаа л .... Хэхэх

Миний аав хөөрхөн байгаа биз дээ. Ээж маань утсаар яриад "Аав чинь чиний төлөө ингэж л санаа нь зовж байнашд. Хэзээ ч тийм хүслийн мод энэ тэрд итгэдэггүй байсан хүн чинь хар шөнөөр нойроо хугаслан, хугаслан ингэж сэтгэл гаргаж байхад миний охин шалглатандаа тэнцэхгүй бол болохгүй шүү" гээд би бүр л их шалгалтандаа санаа зовоод бүр унтаж чадахгүй л бэлдлээ. Хэхэ. Гэхдээ болсон шүү. Одоо сэтгэл онгойгоод нээх сайхан байна аа.

Завгүй гэж гүйсээр шар хүүхэн, сайхан залууу хоёроо ч мартчихаж. Завтай болсон чинь манай сайхан залуу тав дахид бууз хийж өгөх, хагас бүтэн сайнд цонхнуудаа угаах даалгавар өгсөн. Сайхан нар гарахаар цонх халтардаад уурыг нь хүргээд байна гэнэ ээ. Хэхэхэ. Шар хүүхэн бас баахан ажил жагсаачихаж. Би өөрөө бас завгүй байж л тэсэхгүй баахан ном аваад байсан чинь овоорчихож. Өнөөдрөөс эхлээд тэднийгээ уншиж эхлэнэ дээ. Сайхан ном уншаад сууна гэсэн чинь бүр сэтгэл хөдлөөд байх юм. Өөр юманд санаа зоволгүй сайхан ном уншаад суух гоё тээ? Хэзээ хамгийн сүүлд тэгэж сууснаа бүр мартчихаж. Хэхэхэ.Тэгээд жаахан цэнэг аваад 5 сард сүүлийн даваа. Гэхдээ тэрэнд бол санаа зоволтгүй. Бүх юм нь бэлэн байгаа.

Нээрээ монголд "Эхнэрийн урхи" гээд солонгос кино хүмүүсийг хуйлруулаад байгаа юм байнашд. Өчигдөр ээжтэй утсаар ярьж байгаад. Хүмүүс нээрээ яагаад ингэж хайран сайхан цагаа бусад хүмүүстэй тэрсэлдэж өнгөрүүлдэг байна энэ тэр гээд л лаг чухал юм ярьж байсан чинь ээж гэнэт:

- Харин тэх. Одоо тэр Юриг хар. Баахан л өсөрхөөд тэмцээд байсан яасан. Хожсон юм юу ч байхгүй одоо тэгээд хорт хавдар тусч байнашд.

Би: Айн????? Юун Юури? Тэр чинь хэн юм бэ?

Ээж: Яагаав нөгөө Эхнэрийн урхи-ийн.

Би: Тэр чинь юу вэ?

Ээж: Өө нээрээ чи мэдэхгүй билүү. Тийм кино гарч байгаан.

Хахаха. Нэээрээ энэ ээж, аав хоёр заримдаа элэг аваад хаячих юмаа.
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-42601993921030506292009-05-13T10:11:00.002+02:002010-10-19T11:04:46.451+02:00Эсгий гудасны шидээ гэж...
Аль хэдэн жилийн өмнө нөхрийн танил нэг монгол залуу нүүх болоод манайд хөнжил гудас гэх мэт бага сага хогшилоо түр тависан юм. Тэгээд бага багаар зөөсөөр байгаад нэг эсгий гудас нь үлдээд өөрөө тэр чигээрээ алга болсон. Одоо хаана ч явдаг юм бүү мэд. Би яахавдээ арчаатай, ажилтай хүүхэн юм болхоороо нөгөө гудасыг нь тал талаас нь шиншилж үзээд эсгий сайтай юм байна гэж онош тавиад хаяхгүйгээр, өнгийг нь солиод өөд нь татаад авчихсан юм. Хаа нэг хүн амьтан, зочин гийчин ирэхээр дэвсээд өгчихдөг юм. Бусад үед нүднээс далд гээд сайхан хуулиад орныхоо доогуур хийчихсэн.

Тэгсэн хэдэн сарын өмнө байх, хайрт нөхөр маань би ойрдоо хар дарж зүүдлээд сонин байна аа л гэж байна. Би тэгэхээр нь “Орой үдэш унтахынхаа өмнө бага хоол идэж бай. Нөгөө монголчууд өдөржин махаа идээд, шөнөжин мангасаа зүүдлээд гэдэг чинь болж байгаа юмаа ” гэв. Тэгсэн манай сайхан залуу нэг олон юм ярилгүй чимээгүй болчив. Хэд хоногийн дараа би “Нөгөө хар дараад байна гэсэн гайгүй юу?” хэмээн асуутал өөдөөс “Гайгүй. Тэр нэг хүний гудас орон доор миний талд байгаад байсан байна лээ. Аваад өөр газар тавьчихсан чинь дахиж хар дарж зүүдэлсэнгүй” гэдэг юмдаа. Хахаха. Манай нөхөр ба түүний хамаатнууд ер нь их сүжигтэй, шүтлэгтэй хүмүүс байгаа юм. За манай сайхан залуу бол дээрээс нь аймар сэжигч. Гэхдээ нээрээ гудаснаас болж хар дардаг гэж байна шүү. Би ч гэхдээ уурлахыг нь мэдэж байгаа тул шоололгүй “Нээрээ ямар ч хүний гудас юм билээ?” ухааны юм яриад өнгөрсөн юм. Тэгээд тэр гудсыг таг санчихаж.

Тэгсэн өнгөрсөн хагас бүтэн сайнд эгч гэр цэвэрлэх зуур орон доорх тоосоо соруулах гэтэл нэг юм тээглээд болдоггүй ээ. Гайхаад хартал нөгөө муу гудас чинь байж байна. Күэ энийг чинь өөр газар тавьчихлаа энэ тэр гээгүй билүү гээд сайн хартал хайрт нөхөр гуай хуйлсан гудсыг өөрийн унтдаг талаас түлхээд миний унтдаг талын доор эвтэйхэн хуйлаад тавьчихсан байвал яахуу? Хэхэхэ. Энийг одоо юу гэж ойлгох уу? Хахах.
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-43220703558404094852009-05-13T10:10:00.001+02:002010-10-19T11:05:09.364+02:00Энэ хорвоод эх, үр хоёр үргэлж хамтдаа байгаасай.
Анх охиноо төрөхөд би баярлаад, ээж болох чинь ийм сайхан байдаг билүү гэж бодон үнэхээр их жаргалтай байсан. Гэхдээ яг хариуцлагаа бүрэн хэмжээгээр ухамсарлаж эх хүн болсон маань нилээн сүүлд. Намайг төрөхөд ээж маань хамт байж, охиныг маань 2 сар гартал байсан юм. Ээжийгээ монгол буцаад 1 сарын дараа би охиноо аваад Монгол явсан. Тэнд ээж, аав 2 гэж том туслагчтай ер түүртээгүй. Гавьяа байгуулсан юм шиг л эрхэлж байгаад охиноо 6 сар хүргэд буцаж билээ. Эндээс хойш л нөхөр бид 2 яг өөрсдөө охиноо гардан асарсан гэж болно. Нөхөр маань долоо хоногийн 3 өдөр нь өөр хотод очиж ажилладаг ба гэртээ байх үедээ хичээл ихтэй байдаг тул өглөө гараад л орой орж ирнэ. Тиймээс би охинтойгоо өдөржин гэртээ байдаг. Энэ үе ер нь надад хамгийн хэцүү байсан. Та нар төрсний дараах депресси буюу хямрал гэж сонссон л байх. Одоо бодоод байхад би яг тэрийг туссан гэж санадаг юм. Ядаж байхад манай хотод ямар ч монгол байхгүйгээс гадна, дөнгөж нүүж очсон байсан болохоор надаа таньж мэддэг хүн байхгүй. Би тэгэхэд үнэхээр их бухимддаг, тэрийгээ байнга дардаг. Бүх юманд ганцаар л юм шиг санагдана. Бухимдлаа гаргах ямар ч боломжгүй байна гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Сайндаа л хааяа нөхөрлүүгээ уурлана, үглэнэ. Нөхөр маань тэгэхээр өөдөөс бас уурлана, бухимдана. Мэдээж ажлаасаа ирээд ядарч байгаа хүнлүү үглээд байхаар ямар олиг байв гэж. Эцэст нь би өөрөө буруутай болоод тэрүүндээ бүүр их бухимдана. Сүүлдээ би охинруугаа уурлах, би яах гэж хүүхэд гаргаж өөрийгөө ийм байдалд оруулав гэх мэт бодлууд миний толгойд орж ирэх болсон. Би өөрөө эргээд энэ бодлоосоо айхын зэрэгцээ өөрийгөө үзэн ядан, заримдаа үхмээр санагдана. Бухимдлаа тайлах гэж янз бүрийн амттан, хоол иднэ. Тэрнийхээ хэмжээгээр таргалана. Тэрэндээ бүр их сэтгэлээр унана. Гадагшаа бол энэ байдал нь нээх анзаарагдахгүй. Сайн ажиглавал их огцом ууртай ба ямар ч авцалдаагүй юман дээр маш их уурлана. Нэг удаа бүр нөхөрлүүгээ ганжин барьж дайраад. Нөхөр маань надаас зугатаад унтлагны өрөөнд ороод дотроос нь цоожилчихсоныг би гаднаас нь нүдээд хаалгыг нь цөмлөж байхав дээ. Хэхэ. Охин маань тэгэхэд 1 ой л өнгөрч байсан. Би гэхдээ өөрөө миний сэтгэл зүй хямраад байгааг ухамсарлаж байсан тул ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг ойлгож байсан. Ингээд би орчноо бүрэн солихоор шийдсэн юм. Нэг өдөр нөхөртөө охиноо монгол явуулаад өөр хотруу явж ажил хийхээр шийдсэнэ ээ хэлэв. Уурлах байх гэж айж байсан ч би нэгэнт шийдсэн байсан. Нөхөр маань харин намайг ойлгож дэмжсэнд би үнэхээр баярладаг. Ингээд би 1 ой 2 сартай охиноо найздаа өгөөд монгол явуулаад онгоцны буудал дээрээс шууд нөхрөөсөө салаад өөр хотод байдаг найз охинруугаа явсан даа. Охиноо явуулахад миний зүрх баг зэрэг хөндүүрлэсэн ч тийм ч их сэтггэл хөдлөөгүй. Нөхөр минь харин охиноо өрөвдөөд уйлж байгааг би ер ойлгоогүй юм. Ингээд би бараг 3 сар өөр хотод ажил хийхдээ ганцхан удаа л нөхөртөйгөө уулзсан. Монголруу байнга холбоотой байсан ба ээж, аав 2 дээр охин маань байсан болоод ч тэрүү нээх санаа зовоогуй л юмдаг. Ингээд би 3 сарын дараа тураад, сэтгэл санаа сэргээд, эрч хүчээр дүүрэн хүн гэртээ ирсэндээ. Би тэгэхэд үнэхээр сэргэж эмчлэгдэн байсан. Охин маань монголд 4 сар болоод ээжийн маань найз эгчтэй хамт буцаж ирсэн юм. Би онгоцны буудал дээр л охиноо ямар их сансанаа мэдсэндээ. Гараад ирэнгүүт нь тэвэрч аваад яаж үнсэж үнгэхээ л бодож байлаа. Гэвч үнэн байдал тэс өөр байсандаа. Охин маань намайг танихгүй, авчирсан эгчрүү тэмүүлж уйлаад, буцаж онгоцруу орох гээд.... Би шууд охиноо тэврээд л ээжийхээ найз эгчид баярллаа ч гэж хэлэлгүй холдсон. Би охиноо ингэж зовоож байхаар шууд явж буй машины урдуур үсэрчих юмсан гэж бодогдоно. Хүний сэтгэл өвдөнө гэдэг чинь ямар аймар юм бэ? Бүх бие шархираад, цээж бачуураад. Гадаа нар ээж, хүмүүс халууцаж байсан ч надаа бол тас харанхуй, охины маань намайг түлхээд уйлаад байгаа дуу л чихэнд хангинаад байсандаа. Би охиноо аргадахыг оролдон шууд машинд суугаад нөхрөө хүлээв. Нөхөр маань ч удалгүй охиныг маань авчирсан хүмүүст баярласан талархсанаа илэрхийлээд хүрээд ирэв. Ингээд бид 3 гэрийн зүг явсандаа. Гэр хүртэл маань 5 цаг машинаар явсан ба тэр 5 цагт би их ч зүйлийг ухаарсан. Тэгэхэд л би чинь ээж болсондоо. Энэ бяцхан амьтаныг надаас өөр хайрлаж хамгаалах хүн байхгүй. Тэгэхэд би ийм нялхаас нь хагацал үзүүлж ингэж зовоох гэж бодох тусам нулимс урсаад охиноо улам чанга тэвэрмээр санагдавч нойрыг нь үргээхгүйн тулд өөрийгөө хүчлэн, хүчлэн явсандаа. Нөхөр маань ч намайг ойлгосон юмуу, олон юм асууж шалгаалгүй чимээгүй л жолоогоо мушгина....

Тэрнээс хойш би охиноосоо нэг алхам ч холдоогүй. Хаана ч явсан салбагнуулаад л дагуулаад л явдаг. Хэдий би охиндоо хорвоогийн бүх л сайн сайхныг хүсдэг ч энэ бол миний л хүсэл. Харин охинд маань ээж, аав нь л хажууд нь хамт байж, хайр халамжиндаа эрхлүүлж байх нь чухал гэдгийг ойлгодог. Хэзээ нэгэн цагт миний охин эрийн эхнэр, үрийн ээж болон ээжээсээ холдон явна даа. Тэр болтол ээж нь охиноосоо хайшаа ч холдохгүй. Уйлахад нь аргадаж, унахад нь түшиж, бүүвэй аялаж, энгэртээ тэвэрсээр л явна. Одоо миний охин сэргэлэн нь дэндсэн инээдтэй шар хүүхэн болсон. Сайн ухаан ороогүй байсан болоод ч тэрүү охин маань тэгж монгол явж байснаа ер санадаггүй юм. Санаад ч яах юм билээ. Харин би бол ер мартдаггүй. Охины маань өр өвдмөөр гомдолтой, өрөвдмөөр уйлж байгаа нь одоо ч чихэнд сонсогдож, нүдэнд харагдах шиг. Тэр болгонд миний зүрх хөндүүрлэж би одоо ч өөрийгөө уучилж чадахгүй л явна. Гэхдээ хэрэв тэр үед би тэгж шийдээгүй бол тэрнээс аймар юм болж болох байсан гэх бодлоор сэтгэлээ тайвшруулж явдагдаа.

Ингэж л би ээж болсон түүхтэй. Охид бүсгүйчүүд минь хэдий эх хүн үрийнхээ төлөө бүхнийг хийх хэрэгтэй ч заавал өөртөө цаг гаргаж, өөрийгөө бас арчилж хайрлаж байгаарай. Ээж хүн чинь өөрөө аз жаргалтай байжээж л үр хүүхэддээ аз жаргал хайрлана шүү дээ. Эцэст нь хэлэхэд энэ хорвоо дээр эх үр хамтдаа байж хагацал бага амсаасайдаа.
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-19449372882994377072009-05-13T10:09:00.001+02:002010-10-19T11:05:24.287+02:00Төрсөн өдрийн партины сонин
Төрсөн өдрийн парти нэг юм дууссан шүү. Хүүхдийн төрсөн өдөр ч бас яггүй ядраадаг юм байна. Анхнаасаа манай сахилгагүй шар бөөн ягаан, принцесс-ийн партийн хийнэ гэсэн юм. Тэгснээ дан эрэгтэй хүүхэд урьдаг гэнэ ээ. "Миний охин зарим эмэгтэй найз нараа бас урихгүй бол болохгүй. Гомдоно шүү дээ" гэж байж 2 охин, 3 банди урьсан юм. Тэгсэн тэд нар нь бас банди нар ирэх юм би очихгүй энэ тэр маяглаад. Манай хүүхэн баахан сэтгэлээр унаж проблемтов. Хэхэ. "За миний хүү зүгээр. Бүх найз нараа л урьчих. Ирэх нь ирнэ л биз" гэсэн юм. Мэдээж урилга авсан бүгд л ирсэн. 5хан настай юм байж эд нар нээрээ бас.... Өчигдөр өглөө тэгээд босоод л баахан торт, эклер, маффинз гэх мэт амттан хийгээд, пиццаны гурилаа зуураад ер нь бол бэлтгэл хангагдлаа.

3 цагт эхний зочин охин ээжтэйгээ ирвээ. Бэлгэнд Барби өгсөн юм. Манай хүн задалж харангуутаа л шууд "Өө энэ чинь надад байгаа Барби байнашд" гээд л аймар голдог байнашд. Миний санаа зовсон гэж. Хэхэ. Тэгсэн нөгөө охин бусад Барби нь аймар үнэтэй байсан юм чинь гэж наасан. Хаха. Ээж нь бүр ичээд газар дор орохоо шахав. Энэ хүүхдүүд нээрээ ална аа.

Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хүргэж өгөөд орой 18:30-аас авахаар тохирсон юм. Хүүхдүүд ч тэгээд яахав хоолоо идээд, тоглоод бас гайгүй. 2 банди нь орж ирсэн цагаасаа эхлээд яван явтлаа зодолдож ноцолдсоор байгаад таарлаа. Би ч бүр санаа зовоод та 2 гайгүй юу гэхээр зүгээрээ л гэх юм. Манай сахилгагүй шар "Наад 2 чинь дандаа тэгдэг юм" гээд ер тоохгүй юм. Тэгсэн нэг охин нь ханиад хүрсэн бололтой миний толгой өвдөөд байна гэнэ ээ. Сандраад халууныг нь үзсэн чинь гайгүй байна. "Ээж нь одоо ирнэ. Миний хүү орон дээр жоохон хэвтэж бай" гээд тэврээд орон дээр тавих гэсэн чинь дийлдэггүй байнашд. Хэхэ. Уг нь ч нилээн жинтэй нөхөр л дөө. Гэхдээ арай ч дээ 5 настай хүүхэд дийлэхгүй байхдаа яадаг юм гэх бодсон чинь нээрээ өргөж дийлсэнгүй. Бантсандаа "Миний хүү өөрөө босоод явчих. Ажаагийнх нь гар өвдөөд" гэлээшд. Хэхэ. Удаа ч үгүй ээж нь гээд амь нь хаанаа байна гэмээр жижгхэн туранхай хүүхэн ирээд нөгөө жинтэй нөхрийн чинь ер торохгүй өргөөд аваад явсан. Би ч энэ 2 яаж гэр хүртэл явна аа гэж санаа зовсоор үлдэв.

Хүүхдүүдийг саатуулахад туслуулахаар нэг найзыгаа дуудсан юм. Тэгсэн нөгөө туслагч маань харин 5 настай нэг бандитай тас хэрэлдээд, үнэн голоосоо уурлаад... Хаха. Нөгөө банди нь бүр манай найзыг шоолоод тавлаад. Найз маань бүр уурлаад. Уг нь бол хөөрхий минь 27 настай гэж байгаашд. Хахаха.

Дээрээс нь бас ээж, аав хоёр маань мессенжэрт ороод ирчихсэн. Камераар тэд нарыг харна гээд. Тэгсэн камер маань нөгөө хэдийн хурдыг гүйцэхгүй гацчихсан. За нэг иймэрхүү л төрсөн өдөр өнгөрлөө дөө. Гэхдээ хүүхдүүд маань сэтгэл хангалуун гэртээ харьсан тул баяртай байна. Аав бид 2 нь тас ядраад орой зүгээр нам унав. Өнөө өглөө тэгсэнээ урьд өдөр нь шоудсан юм шиг л аймар ядарчихсан амьтад босч ирсэн. Худалч хүнд бараг шарталттай байна уу, яаж байна. Хэхэ. Сая нэг сайхан лапша хийж идэж "шараа" тайллаашд. Хэхэх. Энэ хүүхдүүд нээрээ хаанаас ийм их энерги авдаг байна аа гэмээр үнэн ядрахгүй юмаа. За нэг иймэрхүү дээ.
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-84346985166891841152009-05-13T10:08:00.005+02:002010-10-19T11:06:22.976+02:00Сахилгагүй шарын хорвоод ирсэн түүх

Анх жирэмсэн болсноо сонсоод инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг сонин болж билээ. Тэгээд хэнд ч хэлэхгүй тас нуугаад баймаар санагдсан ч аавд нь мэдээж хэлэлгүй яахав. Тэгээд хүн амьтанд хэлэхгүй гэсэн ам өчгийг нь авсан боловч аав нь тэсэхгүй хорвоогоор нэг тараачихсан байсан. Хэхэх. Миний муухай шар охин чинь харин ээжийгээ ер зовоогоогүйшүү. Хааяа лекцэн дээр удаан хөдөлгөөнгүй суухаар л жоохон тонгочино. Жирэмсний сүүлийн 2 сар харин би жинхэнэ залхуу болж гэртээ дээшээ хараад идээд л хэвтээд байсан. Яг амралт таарсныг ч хэлэх үү. Хүүхэд маань бас дагаад залхуурсан уу яасан доошоо харах ёстой байтал эргээгүй. Хэхэ. Эмч маань хөлөөрөө төрнө гэж байхгүй. Хүүхэд түнхний мултралтай болох аюултайгаас ганда, ээжийнх нь хамаг юм урагдаж их зовдог тул хийсвэр хийнэ гэвээ. Би дотроо жоохон дургуй байсан ч эсэргүүцсэнгүй. Гэхдээ өөрөө өвдөж эхлэхийг нь хүлээнэ гэв. Тэр үед нөхөр маань өөр хотод ажилтай би гэртээ ганцаараа байсан юм. Ганцаараа төрвөл яанаа гээд жаахан айж л байсан. Удалгүй ээж маань монголоос хүрээд ирсэн тул санаа амар болсондоо. Юу юугүй өвдөх байх гээд л хүлээгээд байлаа. Байдаггүй шүү. Тэгсэн ээж “Хүүхэд аавыгаа хүлээдэг юм” гэж байна. 7 хоногийн дараа нөхрийн ажил дуусч гэртээ баасан гаригийн орой ирсэн юм. Тэгсэн бямбаас нямд шилжих шөнө нь гэнэт би сэрдэг юм байна. Гайхаад биеээ чагнасан өвдөж байна аа. Шууд л цаг харав. Тэгсэн 5 минутын зайтай өвдөж байна. Тэгэнгүүт нөхрөө сэрээгээд эмнэлэг явах боловдоо. Өглөөний 5 цаг болж байсан юм. Эмнэлэгт очингуут сувилагч нар тосож аваад л орон дээр хэвтүүлчихэв. Эмчийг маань ч дуудаж. Эмч маань хэдэн минутын зайтай өвдөж байна гэж асуугаад 3 минут болтол нь хүлээнэ гэдэг байнашд. Хэхэхэ. Би ч бүр тэгэхэд ямар азаар хийсвэр хийлгэх боловоо л гэж бодож байсан. Ээж хажууд онигоо ярьж хүн инээлгээд овоо өвчнөө мартаж байсан чинь нөхөр ирснээ нээх зовчихсон царай гаргаад л “Шүд өвдөхөөс ямар байна?” гэнэ үү. Шууд л өрөөнөөс хөөгдсөн хөөрхий минь. Хэхэ. Тэгтэл ашгүй өвдөлтийн зай 3 минут болж хийсвэртээ орох боловоо. Бүтэн наркозонд орсон тул эхлээд нүдний зовхи аниулдаг тариа хийгээд, дараа нь унтуулдаг тариаг нь хийдэг юм байна лээ. Тэр зовхи аниулдаг тариа ч ёстой эвгүй. Бүх ухаан сэргэлэн цовоо мөртлөө нүд тас аниатай, тэгээд яаж ч хүчлээд нээж болохгүй. Тэгсэн чинь эмч маань зүсэх газраа йод түрхээд эхэлж байна. Миний сандарсан гэж. “Юу вэ! Би ухаан алдаагүй байна хөөе!” гээд л орилосон чинь эмч маань шоолоод “Мэдэж байна, мэдэж байна. Хатагтай Горзоок та тайван бай” гэв. Хахаха. Аймар аминдаа хайртай, наасаан. Ингээд миний сахилгагүй шар чинь 5 жилийн өмнө яг маргаашийн 11:30 цагт төрсөн юмдаа. Ээж байхгүй нам унтаж байсан тул шууд аавд нь өгсөн гэнэ лээ. Аав, эмээ 2 нь баахан уйлсан гэсэн. Хэхэхэ.Би орой нь нэг сэрсэн чинь хажууд нэг жижигхэн улаан юм тавичихсан байхыг хараад нээх цээж халуун оргиод л уйлаад, ээж нь охиноо Мишээл гэж нэрлэнэ ээ гэсэнээ бүдэг санадаг юм. (Сүүлд гэхдээ харь газар төрсөн ч гэсэн эргээд заавал нутгаа олоод ирээрэй гэж бэлэгдээд Хулан гэж нэр дээр тогтоод аав нь дээр нь гоо нэмээд Хулангоо болсондоо.) Би харин буцаж унтаад маргааш өглөө нь л сэрсэн. Хэхэх. Миний охин чинь нээх их үстэй, хоёр том хацартай, жижигхээн урт урт хуруунуудтай, 2 нүд нь тас аниалттай хачин муухай амьтан байсан шүү. Охиноо харангуут ертөнцийн бусад бүх хүүхдүүдийн рейтинг нам унааск. Ээж, охин 2 эмнэлэгт бараг 7 хоносон гэж байгаан. Хүүхнүүд чинь төрөнгүүтээ л гэрлүүгээ харина гэж дайраад байна. Би болохоор харихгүй гээд л зүтгээд байна. Айгаад байсан юмаа. Эмнэлэгт хамаг юмаа сайн заалгаж аваад гарья гэж муу санаалаад. Хэхэх. Миний төрсөн эмнэлэг угаасаа жижигхэн хувийн эмнэлэг болохоор их тухтай. Би ч бүх сувилагч нартай нь найз болсон. Анх охин маань уйлаад л байна. Яахаа мэдэхгүй сандраад сувилагчдаа хэлсэн чинь хөхүүлснүү гэж асууж байна. Тэгэхэд л хөөрхий амьтаныг нээрээ хөхүүлдэгшд гэж анх толгойд орж ирсэн гэж байгаан. Хэхэх. Тэгээд бас хаширлаад сувилагчаараа амлуулсан. Гэхдээ харин анхнаасаа тэгээд зөв амлуулчхаар хөхний толгой хагарна гэж байхгүй амар юм байна лээ. Маргааш нь хүүхдийн сувилагч ирээд охины чинь бөгс улаасан байна. Та ойрхон памперсийг нь солиод, бөгсийг нь дан усаар угааж байгаарай гэдэг байнашд. Юу вэ! Нээрээ хүүхдийн чинь памперсийг бас солидог юм байнашд. Ээж нь тэгсэн тийм юм толгойнд орохгүй өдөржин охиноо харж хэвтсээр байгаад бөгсийг нь улаалгачихсан байваа, хө. Ийм л хөгийн ээж байсан тул эмнэлэгээс гарах дургуй байсан юм. Орой болохоор охиндоо санаа зовоод унтаж чадахгүй. Тиймээс хүүхдийн сувилагчид өгнө гээд л үзчихэнэ шүү дээ. Орой болгон хүүхдийн өрөөнд охиноо хүргэж өгнө. Шөнө хөхүүлөх цаг нь болохоор сувилагч аваад ирэнгүүт хөхүүлчихээд үнэн залхуугүй охиноо хүргэж өгчихөөд өрөөндөө эргэж ирээд унтана. Өглөө нь сувилагч нээх хөөрхөн усанд оруулаад, үсийг нь самнаад “Охиноо аваарай!” гээд л ороод ирнэ. Хэхэхэ. Хачин мэт санагдаж байвч залуу ээж нарт зөвлөхөд төрсний дараа ингэж тустай унтаж өөрийгөө сайн тордож авах нь дээр юм байна лээ шүү. Төрнө гэдэг чинь эмэгтэй хүний бие, сэтгэл зүй маш их ядардаг юм байна лээ. Ингэсээр би охиныхоо хүйг унагаад, шарыг нь арилаад, бүх вакцинуудийг нь хийлгэж аваад хамгийн сүүлийн өдөр яаж усанд оруулдагийг заалгаж аваад нэг юм гэртээ гарсандаа. Хэхэ. Миний шар охин чинь хааяа, хааяа сахилгагүйттэг л болохоос ээж, аав хоёрыгоо нэг зовоож байгаагүй, ёстой сайн охин. Ээж нь охиндоо хайрлаад, хайрлаад, үнсээд үнсээд ханашгүй их хайртай! Ямар сайндаа дүү гаргаж өгч чадахгүй л явна. Охин маань өөрөө л дүү нэхэхгүй бол..... Хэхэх.

Ээжийн бяцхан үр минь ээ!

Аз, амьдрал, хайр, инээд, гэрэл, ирээдүйг

Алган дээр минь буулгасан ачит үр минь

Алдрайхан чамдаа ижий нь хайртай

Аяа миний энхрийхэн минь дээ

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

Жич: Уг нь маргааш яг жинхэн төрсөн өдөр нь боловч хүүхдүүдийн партитай тул завгүй гэж бодоод өнөөдөр бичлэгээ орууллаа. Хэхэ. Шүлгийг эндээс авав.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-49808532408857640662009-05-13T10:08:00.004+02:002010-10-19T11:06:03.934+02:00Хайрт аавдаа.

Намайг хүмүүс яасан эрт Март 8 тэмдэглэж эхэлж байна гээд гайхаад байсан. Одоо учрыг нь тайлбарлаадхая. Мартын 8нд миний хайртай аавын төрсөн өдөр болдог юмаа. Тиймээс энэ өдөр аавынхаа баярыг тэмдэглэх гэсэн юм. Энэ өдөр ээжүүдийн баяр, дээрээс нь аавын төрсөн өдөр гээд бөөндөө баярладаг болохоор би мартын 8нд дуртай. Жоохон байхад би “Ээж бид 2 эмэгтэй тул бидний баяр, аавын төрсөн өдөр тул мөн баяр нь. Чи л баяргүй тул өнөөдөр бид 3ын зарц шүү” гээд л дүүгээ мөн ч их уйлуулдаг байсандаа. Хэхэх.

Би энэ хорвоо дээр ганц л хүнийг хамгийн их хүндэлж, ганц л хүнд бүх амь амьдралаа даатгаж, ганц л хүнд өөртөө юм шиг итгэж, ганц л хүний үгийг эргэлзээгүй дагадаг. Энэ хүн бол миний аав. Би хар багаасаа аавын охин байсан. Ээж маань намайг “Эмэгтэй юм байж дандаа аавынхаа талд орно. Том болоод хүний эхнэр, хүүхдийн ээж болохоороо ээжийгээ ойлгоно оо!” гээд л үглэдэг байж билээ. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад ээжийн хэлсэн үнэн байсан ч аавдаа хандах сэтгэл минь ер өөрчлөгдөөгүй. Би аавыгаа улам их хайрлаж, улам их хүндэлдэг. Ээж, дүү бид 3 насан туршдаа аавдаа эрхэлж байгаа хүмүүс. Эргүүлээд аавыгаа эрхлүүлж байсан нь тун ховордоо. Жоохон байхад бид 3 чихрээ хувааж идчихээд, аавыгаа чихэрт дургуйг нь гайхдаг байж билээ. Одоо бодоход аав минь чихэрт дургуй биш, харин бид 3ыг л идэг гэж боддог байж. Миний аав дүү бид 2ыг загнана, зодоно гэж байхгүй. Тэгсэн мөртлөө аавыг нэг эвгүй харахад л бид 2 нам болдог байж билээ. Дүү маань аав нээрээ тувт сэтгэл зүйн дайн хийчих юмаа гээд л инээдэг юм.

Өнөөдөр өдий зэрэгтэй яваа минь аавын минь л ач. Эргээд аавыгаа би ховорхон баярлуулсан даа. Ноднин монголд ажлаар оччихоод байж байхад аав маань нэг удаа халамцуу аав нь охиноороо бахархаж явдаг шүү гээд духан дээр үнсэхэд би баярлаад бараг уйлсан шүү. Үнэндээ би аавынхаа нэрийг өндөрт өргөж, аав маань охиноороо бахархаасай л гэж хүсэж мөрөөдөж явдаг. Амьдралд хүрсэн бүх амжилт маань энэ бодлоос л үйдэлтэй.

Яаж ч хэцүү бэрхшээлтэй тулж, яаж ч зовж байсан аавынхаа дууг сонсоод би тайвширдаг. Хорвоод охиноо хайрлаж хамгаалах аавтайдаа би үнэхээр жаргалтай. Аав минь байгаа болохоор би зовдоггүй ээ. Эрийн эхнэр, үрийн эх болсон хэдий ч аавынхаа нөмрөөс би гараагүй л явна. Нөхөртөө тэгэж эрхэлдэггүй мөртлөө аавыгаа хараад хошуугаа унжуулан эрхэлдэг минь хэвээрэй.

Миний хайртай ааваа! Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! Өшөө олон жил эрүүл саруул, энх тунх байж биднийгээ баярлуулаарай! Би таньдаа хайртай шүү.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-84337039605095018212009-05-13T10:07:00.002+02:002010-10-19T11:06:48.207+02:00Мундаг ээжтэй байх яасан ч сайхан юм.

Сая нэтээр тэнээд явж байсан чинь миний хөөрхөн ээж сонинд ярилцлага өгчихөж. Бүр “Таван цагариг”-т шүү. Хараад гайхлаашд. Нээх танидаг царай харагдхаар нь лавлаад харсан чинь миний хайртай ээж байна. Танингуутаа сандраад, бантаад байна уу яагаад байна. Хэхэх. Ярилцлага өгсөн гэдгээ хэлэхгүй ээж нээрээ хэнэггүй гар шүү. Хүн чинь өдөр болгон сонинд ярилцлага өгөөд байдаггүй биз дээ? Нээрээ бодоод байсан чинь миний ээж чинь спортын мастер хүн юм байнашд. Үеийнх нь бол сагсны Эрка гээд анддаггүй юм. Ямар сайндаа манай дүү Эрдэнэтэд тэмцээнд оролцооод талбай дээр тоглож байсан чинь нэг танихгүй хүн ирснээ “Танай ээжийг Э... гэдэг үү? Чиний бөмбөг шидэх гээд өрөлт авч байгаа нь яг мөндөө” гэсэн байхав дээ. Хэхэх. Би ч уг нь хар багаасаа л ээжийгээ спортын хүн, лаг сагсчин гэж мэднэ л дээ. Гэхдээ гэрийнхээ спорт сонирходоггүй ганц цагаан хэрээ нь болоод ч тэрүү нээх тоодоггүй юм. Манай 3 бол тас хөтлөлцөөд л тэмцээн хэсээд алга болчихоно. Дүү маань 5р ангиасаа сагс тоглож эхлээд ээж, аав 2 болельшик хийгээд дагаад явчихана. Намайг өндөр болохоор сагс тоглуулна гэж нэг үзээд би ч ёстой эсэргүүцсээр одоо эвсэлгүй, дэмий гонзгойгоороо дуудуулаад явдаг болсон. Дараа нь ээжийн нэг найз волейболын секцэндээ оруулчих гэж нэг гуйхад би ноү шүү дээ гэж зугтаад ээж маань намайг зөнгөөр нь орхисондоо. Би ээжийгээ, ээж минь, найз минь, дотны минь хүн гэж бодож хайрлахаас тамирчин гэж ер харж байгаагүй юм байна. Ээж, аавын үед ямар рок попын одод гэж байх биш, урлаг спортоороо шилдэг хүүхэд залуучууд од болдог байсан юм шиг байгаан. Манай ээж чинь 9р ангиасаа өсвөрийн улсын аварга маваргад ороод алт авчихсан, багийн ахлагч, шилдэг тоглогч, холбогч. Тэдний багийн 5 охин Монгол даяаар од болж байсан байна. Хаа хамаагүй хөдөө, холын аймгуудаас хүртэл танилцая, шүтдэг, хүндэлдэг гээд л захиа ирдэг байсан гэсэн. Нөгөө 5 бол хир баргийн банди нарыг тоох ч үгүй хотын төвийн од охидууд. Хэхэхэ. Яаж муу аавыг минь тоож суусан юм. Ээжийг аавтай суухад хүмүүс бүр гайхаж байсан гэсэн. Ямар сайндаа бүр сүүлд аавын нэг багын найз “Манай Б... аймар од хүүхэнтэй суусан гэсэн. Харахаар ирлээ” гээд ээжийг ичээж байхав дээ. Хэхэ. За ингээд хадуураад байдаг юм. Тэгэж байгаад ээж, аавынхаа суусан түүхийг нэг бичнэ ээ. Бас солонгос савангийн дуурь бий. Хэхэх. Ээжийн маань авьяасыг дүү маань л өвлөж авсан юм шиг байгаан. Гадаад дотоодруу тэмцээнд их явсан шүү. Ээж одоо ч гэсэн багийнхаа хэдэн "охидууд"-тай ахмадуудад ороод л гүйгээд байдаг юм. Бас болоогүй ямар ч л байсан хүрэл медальтайгаа шүү.

За ямар ч байсан сая ээжээрээ аймар бахархлаашд. Урьд нь бол ийм гоё ээжтэй гээд найз нөхөд, нөхөр сүүдэртээ ахуйн талаас нь гайхуулаад байдаг байсан байна. Харин мундаг тамирчин гэдгээр нь бол ер бодож байгаагүй юм байна. Хэхэ. Ажлынхандаа үзүүлчихсэн, одоо гэртээ очоод нөхөртөө гайхуулна аа.

Хөөрхөн ээждээ охин нь аймар хайртай шүү! Ирж буй мартын 8ны мэндийг урьдчилаж хүргээд мангар чанга үнсье!

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-73604909270311083052009-05-13T10:05:00.001+02:002010-10-19T11:07:04.323+02:00Миний хөөрхөн дүү цаана чинь аав болчихсон байна аа!
Сайхан мэдээтэй! Цаана чинь миний бор дүү аав болчихсооон! Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө (манай эндхийн цагаар) буюу 2009 оны 1 сарын 30нд бэр маань миний дүүд 3200 грамм жинтэй, 49 см урттай хөөрхөн охин гаргаж өглөө. Ээж охин хоёрын бие маш сайн байгаа гэнэ. Хэхэхэ. Аав маань охинд нь Мишээл гэж нэр хайрлажээ. Би ч бүр сонсоод баахан догдлов. Орой нь тэгсэн аав жаахан халамцу яриад, аав нь баярлаад үхэхнээ гээд л нэг уйлаад, нэг инээгээд л байна. Тэгснээ 2 хүүгийнхээ хүүхдийг харчихсан одоод үхсэн ч яахав гэж бодсон чинь сахилгагүй шар хүүхнээ, одоо бас Мишээлийгээ том болгох хэрэгтэй юм байна гээд л аав маань бүр хөөрчихсөн ярьж өгсөн.

Нээрээ бодхоор л инээд хүрээд байх юмаа. Саяхан л нусаа татаад л нэг жаахан юм гүйж байсан нэг мэдсэн чинь аав болчиходог гэнэ ээ. Хэзээдээ том болчихов доо. Уг нь насыг нь бодохоор тавийн талыг насалж байгаа хүн чинь одоо аав болохоос ч яахав. Эгчийнхээ сэтгэлд л харин жоохон хэвээрээ л байгаад байх юм. Хэхэхэ.

Анх би дүүгээ төрсний дараа үнэн дургүй байсан юм. Би чинь 5 нас хүртлээ мээмээ хөхсөн жинхэнэ эрхийн маанаг гар. Тэгсэн гэнэт дүү гарч ирээд эгчийн байр суурийг жинхэнэ ганхуулсан гэж байгаа. Ээж, аав чинь дүүгээ битгий ингэ, тэг, болгоомжтой гэж уулга алдаад л …. Ер нь намайг тоож байгаа шинж ер алга. За тэр ээжийн мээм, зээм бүр олдохоо больсон. Хөөрхий муу эмээ маань л жинхэнэ наддаа үнэнч үлдсэндээ. Хамаг “зовлонгийн минь эх үүсвэр” болсон муу дүүгээ би тэгээд өлгийтөй байхаас нь л дээрлэхсэндээ. Орон дээр унтаж байхад нь дээр нь мордоод хацрыг нь чимхэнэ. Жоохон том болсных нь дараа янз янзаар л шоглоод байдаг байсан. Муу юмаа болхоор хүн чинь мартчихдаг юм байна хөөе!

Миний бор дүү 13 настайдаа салхин цэцэгдээд. Салхин цэцэг чинь хүний эмзэг арьстай газраар хамгийн их гардаг юм байна л даа. Тэгээд яахав хөөрхий нөгөө боожгойг нь битүү шаваад гарчихсан. Өсөж буй насандаа байгаа эрэгтэй хүүхэд яахав ичээд л, жорлонд түгжиж байгаад л нөгөө ногоон метилийн спиртээ түрхэж өгнө дөө. Ээж наана нь ээж нь түрхээд өгье, хэзээ ээжээсээ ичиж байсын гээд л аргадаад байхад маяглаад л байсан юм. Тэгсэн байхгүй, нөгөөдөх нь бүр аймар шавж туураад, өөрөө тэрнээсээ айгаад. Хахах. Нэг мэдсэн унтлагын өрөөнд өмдөө шувтлаад зогсчихсон ээжээр түрхүүлж байна. Би яахав дээ. Орж үзнэ гэж дайраад, дүү маань Горзоокийг оруулж болохгүй гэж орилоод, аав хаалган дээр намайг оруулахгүй гээд…. Хахаха. Тэрүүгээр л нэг юм болж байсан юм. Одоо бодхоор хөөрхий муу дүүгээ юунд тэгж айлгаж байсан юм. Хахахах. Нэг удаа бас 2уулаа байлдаж тоглож байгаад дүүгээ түлхээтэхсэн чинь паар мөргөж унаад толгой нь хагарчихсан. Ээж аав 2 нөгөө өрөөнд ТВ үзээд сууж байдаг. Би ч бүр тас амыг нь гараараа дараад л угаалгын өрөөрүү чирж ороод, хүйтэн ус гоожуулаад толгойг нь дүрчихэв. Тэгээд гараа амнаас нь авах гэхээр ээжээ гэж орилох гээд. Хөөрхий амьтныг амыг нь дараад л хүйтэн усанд цусыг нь тогттол барьчихсан гэж байгаан. Тэгээд гайгүй болонгуут нь үсийг нь цэмбийтэл самнаад л ээж аавд хэлэх юм бол хохь нь шүү гээд угаалгын өрөөнөөс гаргав. Би тийм аймар рэкет байсан юмуу, эсвэл дүү маань мартчихсан юмуу ямар ч байсан хэлээгүй л өнгөрсөн юмдаг. Бүүр сүүлд 18тай байхдаа үсээ хусуулсан чинь нөгөө сорви нь гарч ирж ээж аав 2 гайхаад. Тэгсэн дүү маань тээр жил Горзоок намайг паар мөргүүлээд гэж наасан. Хахаха. Ээж аав 2 чи ер нь муу хүүг маань харах нэрийдлээр их дээрлхэдэг байсан байна шүү гээд л инээдэм болж байсан юм.

Намайг харин өсвөр насанд хүрэхэд дүү маань жинхэнэ чөтгөр болсондоо. Тувт мөрдөөстөй, хардаастай. Би зугтаагаастай. Хаана хэнтэй юу хийж явж байгааг манай дүү л мэднэ. Ээж, аав 2 тоохгүй байхад л хойноос утасдаад, хайччихдаг юм, хэзээ ирэх вэ гээд л шалгаадаг нээрээ нойтон хамуу байсан шүү. Нэг удаа би найз охидуудтайгаа дискодох юм болов. Тэгсэн тэр үед найзалдаг байсан залуу маань бас уулзая гээд. Эгч бол дискодох аймар сонирхолтой. Тэгэнгүүт хичээл аймар ихтэй, өнөөдөр хичээл хийгээд гэрээс гарахгүй гээд л хэлчихэв. Тэгээд л найзуудтайгаа сайхан дискодоно биз дээ. Дүүгээ хойноос залгаад байхаар нь утсаа унтраачихсан юм. Ээж, аав 2т хэнтэй явахаа хэлээд гарсан болхоор тайван унтаж л байна. Тэгсэн манай дүү найз залууруу маань утасдаад, “Энэ Горзоок танайд байна уу? Хар шөнөөр алга болчих юм” гээд ярьсан байвал яахуу. Маргааш нь би сургууль дээр байж байсан чинь нөгөө залуу маань ирснээ өчигдөр юу хийв гэж байна. Хичээлээ хийгээд нойр муу, яг ядарч үхлээ энэ тэр гээд би баахан худлаа ярьсан чинь дүү чинь ярьсан гэдэг байнашд. Тэгээд байхгүй уурлаад явчихав. Хахаха. Би чинь бөөн юм болсон амьтан гэртээ ирээд л энэ чинь ингэсэн байна гээд л дүүгээ ээжид ховлож уурлаад. Ээж тэгсэн ямар өвчтэй хог вэ гээд л инээгээд байх юм. Ёстой нээрээ! Хэхэхэ.

За ингээд бичээд байх юм бол бичээд л байх шинжтэй. Гэхдээ больё. Одоо бол миний хөөрхөн дүү, нүдэнд дулаахан сайхан залуу, эгчийнхээ ганц түшиг болсондоо.

Хайрт дүүдээ эгч нь аймар хайртай шүү. Хөөрхөн 2 дүүдээ ээж, aaв болсонд нь баяр хүргээд хорвоогийн аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-84592110008916980952009-05-13T10:04:00.001+02:002010-10-19T11:07:23.138+02:00Баян Нанзадын бага хүү

Би аавынхаа аавыг сайн мэдэхгүй ээ. Намайг 3 настай байхад бурханы оронлуугаа буцчихсан юм. Ямар ч байсан том хамартай, буурал толгойтой хүн намайг тэврээд л үнсэхэд тамхи үнэртдэг байсныг л санадаг. Ээж маань манай хадам аав аймар том тос даасан чихтэй хачин буянтай хүн байсан гээд л дурсах дуртай. Хэхэх. Аав, ээжийнхээ ярианаас өвөөгөө ямар хүн байсныг ямар амьдрал туулсаныг нь сонсож байснаа цаасан дээр буулгая гэж бодлоо. (Хэхэ. Писиний дэлгэц дээр гэвэл арай дээр ч юмуу?)

Өвөө маань уужим монгол орны маань баруун гэх тодотголтой аймгуудын нэгэнд өндөр хайхан уулаараа нэрлэгдсэн нэгэн суманд үгээгүй ядуу ч үр хүүхдээр баян гөрөөчний гэрт мэндэлжээ. Дөнгөж төрөнгүүт нь нутгийн баян Нанзад гэгч хүн хүүг нь гуйснаар ээж, аав 2 нь дөнгөж мэндэлсэн хүүгээ өргүүлсэн байна. Өвөөгийн маань өргөмөл аав болох Нанзад нь дээд язгуур угсаагүй ч эрдэм номд нэвтэрхий, насаараа төрд зүтгэсэн төрийн түшээ байж. Гэвч нутаг усандаа баян Нанзад гэдгээрээ алдаршсан байдаг. Түүний хөрөнгө нь идэж баршгүй их, таван хошуу малын сүрэг нь хайрхан уулынх нь хөндийг дүүргэдэг, сумын ядуу нэг нь эдний малаас л хариулцаж түшиж амьдардаг байсан гэж одоо ч нутгийн хөгшид дурсан ярьдаг билээ. Амьдрал Нанзадыг эд хөрөнгө, эрдэм номоор дутаагаагүй ч үр хүүхэд заяасангүй. Иймээс Нанзад нутгийн айлуудаас 3 хүүхэд өргөж авч, өөрийн мэт хайрлан энхрийлж, халамжлан өсгөснөөс бага хүү нь миний өвөө юм. Өвөө маань дээрээ нэг эгч (Амниа), нэг ахтай (Баавай). Амниа маань маш өндөр нас сүүдэр зооглосон бөгөөд жоохон байхад өвөөг маань дурсаад л их ярьдаг байж. Айлын бага байсандаа ч тийм юмуу, аавдаа жинхэнэ эрхэлж өссөн хайртай хүү нь. Аав нь хаана, өвөө тэнд л явдаг байж. Гэрийнхээ хойморт цэвэр алтаар цутгасан үхрийн шагайгаар тоглоод суудаг байсан гээд Амниа минь үлгэр шиг ч юм шиг түүх ярьдаг байсан. Өсөх насандаа өвөө маань анд нилээн хорхойтой болж. Төрсөн гэрийнхэнтэйгээ огт холбоогүй байдаг ч сэтгэлдээ тээж явдаг байсан гэж сүүлд төрсөн нэг ах нь аавд маань ярьж байж. Ангаас буцах замдаа морьныхоо хамаг хурдаар төрсөн муу овоохойгийнхоо хажуугаар дайрчих шахан өнгөрөхдөө агнасан гөрөөсөө ч юмуу шидчээд цааш давхина.. Энүүгээр нь л төрсөн ах дүүс нь цусан холбоотойгоо мэдсэнээс огт ийм ах дүүтэйгээ мэддэггүй байжээ. Энэ үед монгол оронд маань улаан хувьсгал мандсанаар хар шар феодалуудын хөрөнгө мөнгийг хураах кампаанит ажил эхлэсэн байна. Энийг мэдсэн аав нь нэг шөнө өвөөг дагуулаад хайрхан ууландаа хамаг хөрөнгөө нуужээ. Өвөө маань сүүлд аавд хичнээн ч толгой торго, лан мөнгө байсан юм мэдэхгүй. Шөнөжингөө л зөөсөн юмдаг хэмээн ярьсан байдаг. Азаар язгуур угсаагүйгээс гадна, эрдэм боловсролтой хүн байсан болхоор аав нь тэр үеийн баривчилгаанаас холуур хоцорсноор барахгүй төрийн хэрэгт зүтгэхээр нийслэл хүрээнд хүртэл иржээ. Өвөө маань аавыгаа дагаж Улаанбаатарт ирээд 1р дунд сургульд сурч дүүргээд цэргийн албанд мордсон байна. Энэ бол хэлмэгдэлтийн хар үүл улс орныг нөмөрч айл бүр дор дороо түгшин амьдрах болсон цаг үе. Нэг харанхуй шөнөөр аавыг нь ногоон хувцастай цэргүүд баривчлан авч явснаар өвөөгийн маань амьдрал орвонгоороо эргэсэн гэдэг. Эсэргүүний хүүхэд тодотголтой түүний өмнө бүх хаалга хаалттай болж. Цэргийн дарга байсан хүргэн ахын буянаар тэр нэгэн бүрэнхий орой өвөө маань хайрт аавтайгаа сүүлчийн удаа уулзсан байна. Турж эцэн, толгой дээгүүрээ дээлээ нөмрөн гарч ирсэн аавыгаа хараад сэтгэл нь ямар их шимшрээ болдоо. Аав нь тэгэхэд „Аав нь хүүхдүүдтэйгээ дахиж уулзахгүй байхаа. Миний хүү үүнээс хойш төрсөн ааваараа овоглоод, бушуухан нутаг буцаж, тэндээ амьдраарай“ гэж захиад хүүгээ нэг үнсэн, дээлээ нөмрөөд явжээ. Өвөө аавын захиасыг даган овгоо сольж, төрсөн эцгийн нэрээр овоглоод нутаг буцсан ба тэндээ ээжтэйгээ хамт амьдрах болсон байна. Нутагтаа ирээд удаа ч үгүй хань ижилтэй болон дөрвөн ч хүүхдийн эцэг болжээ. Амьдрал угаасаа хатуу үедээ хатуу юм болхоороо, 4 хөөрхөн үрээ орхиод хайрт хань нь бурханы оронд заларч. Хэдий ээж нь тус дэм болдог ч 4 өнчин хүүхэдтэй ганц бие залуу эрд хэцүү л байсан биз. Удсангүй өөрөөсөө нилээн насаар дүү нэгэн охиныг эхнэрээ болгож авсан нь миний жижиг эмээ. Эмээ, өвөө 2 маань суугаад гарсан анхны хүү нь миний аав. Аавыг 1 настай байхад эмээ, өвөө 2 маань хэдэн хүүхдүүдээ аваад хотруу нүүж ирэн Зайсангийн энгэрт бууснаар их хот маань аз жаргалтай нэгэн өрхөөр бүл нэмсэн байна. Аав маань хойноосоо 6 дүү дагуулсан булган сүүлтэй хүү байсан ба өвөө эмээ хоёр маань 11 хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Одоо энэ 11 өсөж үржээд хэд ч болсон юм тоогоо алдсан. Эдэн дотор олиггүй амьдарч байгаа хүн нэг ч байхгүй. Цөм л сайн сайхан явж, бие биендээ дэм болон элэг бүтэн амьдарч байгаа нь өвөө, эмээ 2ын маань буян бизээ. 90 оны ардчилсан хувьсгалын дараа аавын маань бага эгч төв архиваас өвөөгийн аавын тухай бичиг баримтыг хайлгуулснаар эсэргүү хэмээн буудуулж таалал төгссөнийг нь бид мэдэж элэнц өвөг маань цагаадсан билээ. Хөөрхий өвөө маань харин аавыгаа цагаадсаныг дуулж амжилгүй бурхан болсондоо. Харин нөгөө ууланд нуусан хөрөнгийн нууцыг өвөө маань тэр чигээр нь аваад одсон гэдэг. Аав маань жаахан байхдаа саваагүйтэж "Ааваа, тэрийг чинь очиж хайя. Байгаа ч юм билүү?" хэмээн асуухад өвөө маань толгой сэгсрэн "Тэрийг битгий дурс, март!" хэмээн тушаасан гэж аав маань өгүүлнэ.

Хэдэн жилийн өмнө аав маань нутагтаа анх очсон юм. Тэгэхэд нутгийн хөгшчүүл өө тэрний хүү гээд аавыг маань хүндлээд сүйд болон орсон айл, уулзсан хүн болгон аавыг маань өвөг эцэг, аав 2ынх нь тухай сайхан дурсамжаар угтаж байсныг дурсан ярихдаа аав маань аргагүй л догдлон удам угсаагаараа бахархан суусансан.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-37330891056328174452009-05-13T10:03:00.001+02:002010-10-19T11:07:45.330+02:00Найз минь чамдаа баярллаа
Эртээдээс хойш нэг бичлэг толгойд эргэлдээд байгаа мөртлөө бичих гэхээр болж өгөхгүй байсан юм. Өнөөдөр харин гүрийж байгаад биччихлээ. Хэхэхэ.

Би гэдэг хүн сайн ба зүс мэдэх гээд их олон танилтай. Гэхдээ тэдний дундаас яг найз гээд хэлчих хүн үнэхээр хуруу дарам цөөхөн юмаа. Намайг хүмүүс нүүрэмгий, хүмүүстэй танилцаж найзлахдаа амархан гэдэг ч яг хүнтэй жинхэнэ найз болохдоо бол их хойрго. Миний хувьд бол жинхэнэ найзууд болох процесс нь их удаан, цаг зав, сэтгэл их шаарддаг. Тиймээс би найзуудынхаа хүрээг нээх учиргүй тэлэх гээд хичээгээд байдаггүймаа. Харин танилууд бол өөр шүү. Танилцаад л, танилцаад л явчихана шүү дээ. За тэгээд тэр цөөхөн найзууд дундаас миний хамгийн хайртай нэг найз бий. Угтаа бол энэ бичлэгээ тэр найздаа зориулах гээд л ингээд олон юм нуршаад байгаа юм. 10 жилд байхдаа бид бол салдаггүй наалдан падууд байлаа. Өдөржин хамт, шөнөдөө нэг юм аргагүй эрхэнд гэртээ харьж унтахаар сална даа. За утас үнэгүй байхад бол найз охинтойгоо шөнөжингөө утсаар ярина шүү дээ. Өдөржин хамт байчихаад юугаа ч ярьдаг байсан юм бүү мэд. Хэхэх. Одоо бол хүн бүр өөр өөрийн амьдралыг хөөгөөд тас холбоо тасраагүй ч холоос бие биений сургийг гаргаад л явдаг болж. Гэхдээ хэрэв надаа ямар нэг юм тохиолдох юм бол миний найз л хамгийн түрүүнд гүйж байна гэж би бат итгэдэг юм. Бид 2 2уулаа шартай, зөрүүд. Гэхдээ миний найз насандаа баймааргүй намбатай ба хэрсүүд. Би бол угаасаа эрхийн маанаг. Хэхэх. Тиймээс бид 2т маргалдах, муудалцах юм захаас аваад л гардаг байсан. Одоо бодоход нээх инээдэтэй л проблемууд. Тэр үедээ бол ч тэрийгээ дөвийлгөөд л, уйлж унжаад, бие биедээ гомдоод л гачин юм болно шүү дээ. Хэхэх. Гэхдээ муудалцах болгоны дараа эргээд сайндах нь юутай сайхан.

Миний найз хэрсүү бөгөөд үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн. Тусламж гуйсан нэгэнд хэзээ ч татгалзахгүй. Одоо эргээд бодоход сайн муугаар сэтгэлд үлдсэн амьдралын чухал мөч болгонд найз маань хажууд байж баярлахад минь баярлаж, уйлахад минь аргадаж, хэрэгтэй бол намайг загнаж байжээ. Аз болоход би энэ амьдралд хүн болсноор сайн аав ээжийн буянд дааж давшгүй мэт аймар зовлонг амсаж явсангүй. (3 нулимаад мод тогшив). Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн ухаарал хайрласан хэцүү мөчүүд байдаг бизээ. Түүнтэй адил тэр нэг шөнө миний хувьд тийм л байсан. Ээжтэйгээ муудалцаад хар шөнөөр гэрээсээ гарч гүйчихээд хайчихаа мэдэхгүй явахдаа өөрийнхөө зөрүүд занг зүхэж явлаа. Алхаж явсаар холын хамаатны эгчийнд очиж хоночихоод араас эрж сураглаагүй гэрийнхэндээ гомдоод нойргүй хонож билээ. Өглөө нь сургууль дээрээ ирсэн чинь найз маань гэрийн халат дээрээ хүрэмээ өмсчихсөн нүүрээ ч угаалгүй нуухатай царайтай ирэх замыг минь тосоод сугуулийн хашааны гадаа хүлээгээд зогсож байсансан. Харангуутаа намайг тэвэрч үнсчихээд ээж аавынхаа санааг зовоогоод хаагуур хоноод ирж байгаа юм гээд л нээх үглэж билээ. Хэхэхэ. Тэгэхэд бид 15-16 настай л байсан байх. Анх 18тай байхдаа эр хүнд дурлаж, хаягдчихаад үхмээр байна гээд бас л хар үүрээр найзыгаа орноос нь босгож сандаргасан би муу найзаа. Хэхэх. Утсаар уйлаад байгаа намайг сонсогуутаа л бараг 15 минутын дотор хүүхдийн зуугаас 3р хороололд ирчихсэн нойрмог нүдтэй гэрийн шаахайтай амьтан манай үүдэн дээр зогсож байсан нь саяхан мэт. Би ч найзыгаа намайг аргадах юм байх гээд л эрхлэх гэсэн чинь эцэг эх чинь үхээ юу, өвчин зовлон, үхэл хагацал ирээ юу чи. Юундаа уйлаад, гай дуудаад байдаг юм. Тэгээд очиж очиж нэг хар юмнаас болоод шүү гээд л намайг зад загнаж босгоод, нүүр гараа угаа гарья гээд л аваад гарч билээ. Тэгээд баахан гадуур дагуулж явж сэтгэлийг минь сэргээж байсан юм. Тэгэхэд бид 2 бас л муудалцаж хөндийрөөд 4 сар болж байсандаа. Тэгсэн мөртлөө л хэцүүдэнгүүт би шууд л найзруугаа утас цохиж, найз маань ямар ч тайлбар хүсэлгүй над дээр ирж байсан. Дээд сургууль төгсөөд бид 2 бас л бие биенээс сураг тасраад 2-3 жил болсон байсан үе. Би гэдэг хүн тогоо шиг том гэдэстэй өнөө маргаашгүй төрөх гэж байдаг. Нөхөр маань өөр хотруу ажлаар явчихсан. Ядаж байхад шинэ хотод нүүж ирээд удаагүй. Таньж мэдэх хүн байтугай монголчууд ч байхгүй газар ганцаараа байхдаа гэнэт төрөх болчихвол ганцаараа яанаа гээд л байж байсан. Тэгсэн гэнэт газрын хаанаас гараад ирэв гэдэг шиг найз маань утас цохиод хагас сайнд очно, тосож аваарай гэж билээ. Тэгэхэд би нээрээ аймар баярлаад, бас удаан холбоогуй байсан найзтайгаа уулзана гээд баахан догдолж билээ. Надтай уулзах байтугай жирэмсэн гэдгийг минь мэдээгүй байгаа гэж бодож байсан найз маань манайд ирж надтай ханиндаа 7 хоночихоод нөхрийг маань ирэхэд буцсандаа. Хэхэх. Жилийн дараа мөнгөгүй болоод охиноо монгол явуулчаад, би хичээлээ хаяаад өөр хотруу ажил хийхээр явсан юм. Нэг нь ч гэсэн цаг алдалгүй сурах хэрэгтэй гээд нөхөр маань хотдоо үлдсэн. Хэдийгээр энэ нь түр зуурын байсан ч гэсэн би бас л их сэтгэлээр унаж билээ. Тэгэхэд энэ байдлыг маань мэдээгүй мөртлөө миний найз тохиолдлоор ойрхон хотод байж таарсан юм. Би мөнгөгүйдээ санаа зовоод найзыгаа дуудахад очиж чадахгүй халгаад байхад манай хүн шууд л олон юм ярилгүй хүрээд ирээ гээд би гэдэг хүн хоосон гуяа ганзаглаад найз дээрээ 7 хоног сайхан амарсан. Тэгэхэд миний найз бүхэл бүтэн жуулчны программ гаргачихсан намайг баахан зугаацуулсан шүү. Намайг нэрэлхээд байгааг харчихаад Горзоок минь битгий санаа зовоо. Найз нь одоогоор боломжтой байна. Ийм үедээ л чамайг баярлуулж авья гэхэд миний нүдэнд нулимс дүүрээд сэтгэл догдлоод баярлснаа хэлэх гэсэн чинь хэлж чадахгүй баахан бантсан шүү. Сэтгэлд хамгийн тод үлдсэн явдлуудаас дурьдахад ийм байна. Ингээд бодохоор миний найз бол үнэхээр ерөөлөөр учирсан найз минь.Одоо бид байнга ярьж найзархахгүй ч бие биенийхээ сургийг сонсоод л явдаг. Гэхдээ миний сэтгэлд бол тэр миний жинхэнэ найз.

Миний найз угаасаа нийгмийн идэвхитэй, онц сурлагатай, олондоо нэр хүндтэй охин байсан. Одоо бол тэр монголын урдаа барьдаг мундаг мэргэжилтнүүдийн нэг. Өнгөрсөн хавар монголд байхдаа найз дээрээ очиход нүдэнд дулаахан сайхан монгол эрийн гэрийг гийгүүлээд, хөөрхөн жаахан охины ээж болсон байж билээ. Гэрээс нь жаргалтай айлын халуун дулаан уур амьсгал мэдрэгдээд орсон гарсан хүн болгоны сэтгэлийг дулаацуулж байсан. Хөөрхөн шар охиноо хөхүүлэн, царайнаасаа хайр гэрэлтүүлэн суугаа найзыгаа хараад үнэхээр миний найз ингэж жаргах тавилантай хүн мөнөөс мөн гэж бодохын хажуугаар сэтгэл нээх сайхан болсонсон.

Анх найзалж эхлээд 14 жил болоход одоо болтол найздаа ганц ч удаа баярлaлаа гэж хэлж үзээгүй би нээрээ муу найзаа! Энэ бичлэгээрээ дамжуулаад найздаа мангар том БАЯРЛAЛАА гэе!

Хайрт найздаа болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-16873870618232336432009-05-13T10:02:00.001+02:002010-10-19T11:08:02.905+02:00Гацуураа чимэглэсэн нь

Өчигдөрийн хагас сайн өдөр их үр бүтээлтэй өнгөрч манайх гэдэг айл ёлка засав. Уг нь би өөрөө амьд гацуур засах дуртай. Даан ч эхлээд гадуур явж гацуураа сонгоно, гэртээ авчираж суурилуулна. Суурилуулж чимсэний дараа нөгөө гацуурны чинь жижиг ногоон навчнууд нь унаад гэрт хог болоод байдгийг цэвэрлэнэ. За тэгээд шинэ жил дууссаны дараа нөгөө гацуураа гаргаж хаяна гэдэг том ажил байна.
Энд чинь одоо хууль дүрмийнхээ дагүү хаядаг газар нь хаяхгүй бол торгууль төлнө гэх мэт их ажиллагаатай байаг тул нөхөр бид 2 охиноо төрдөг жил нэг том хиймэл гацуур авсан юм. Тэрийгээ одоо жил бүр гаргаад л засна шүү дээ. Германууд манайд ирээд л хиймэл гацуур засчихсан байна гээд гайхаад л байдаг юм. Бид 2 тэгэнгүүт монголд ингэдэг юмаа гээд л амыг нь таглана. Хэхэх. Нээрээ монголд айлууд хиймэл гацуур тавьдагшд. Тээ? За ингээд хадуураад байдаг шүү. Уг нь бол гацуураа хэрхэн чимсэн тухай бичих гэсэн юмаа. Ер нь бол гацуураа чимэхэд нээх ч сүртэй юм болдоггүй л дээ. Гэвч энэ жил манай сахилгагүй шар том болоод, гацуур чимэглэх ажилд идэвхитэй оролцох оролдлого хийснээр уйлаан майлаантай л юм болов. Хэхэхэ. Иймэрхүү юм болж магадгүй гэж болгоомжлоод би хэдэн хуванцар тоглоом бэлдчихсэн юм. Тэрийгээ шар хүүхэндээ өгөөд л миний охин энэ гоё тоглоомнуудаа өлгөөд, ээж, аав 2 нь энэ муухай уйтгартай тоглоомнуудыг нь өлгөчий гэв. Яг үнэндээ бол тэр уйтгартай тоглоомнууд нь жинхэнэ шилэн гоё тоглоомнууд байгаа юм. За ингээд бүх юм санасан ёсоор болоод ёлканы тоглоом өлгөх ажил ид дундаа явж байтал гэнэт шар хүүхэн маань бид хоёрлуу бөөн сэжиг бүхий нүдээр харснаа, ингэхэд яагаад та 2ын тоглоомнууд гацуурны нүүрэн талд хүн болгонд харагдахаар өлгөгдөөд, миний тоглоомнууд гацуурны хойд талд хүний нүдэнд харагдахгүй байна? гээд л асуув. Хань бид 2 чинь хэрэг тариад газар дээрээ баригдсан хүүхдүүд шиг л хоёр биенээ харж бантав шив дээ. Хэлэх үгээ олохгүй байгааг харсан шар хүүхэн маань тээнгүүт хууртагдсанаа шууд ойлгон биз дээ. Ингээд л би энэ "уйтгартай" тоглоомуудыг чинь өлгөнө гээд л хошуу амаа унжуулав. Худлаа ярьж хүн хуурснаараа ээж аав 2 нь ч зөвшөөрхөөс өөр яахав дээ. Хэхэхэ. За ингээд л бүх төлөвлөгөө нурж бид 2 чинь ээжийн охин болгоомжтой, алив аав нь гэж ээлжлэн орилж, зүрхээ байн байн дарсаар арай гэж гацуураа чимж дуусахад 2уул бараг хэдэн жилээр хөгширсөн байхоо. Хэххэ. Гэхдээ олон өнгийн гэрэл цацруулан өрөөний голд сүндэрлэн байгаа гацуурыг харж баясах охиноо хараад буцаад залуужив. Хаха. Гэтэл аав унтлагны өрөөнд писи дээр сууж, ээж гал тогоонд хоол хутгах хооронд түрүүнээс хойш нүдэнд тусаад байсан аавын хайртай том шар бөмбөлөг намайг ав, намайг ав гэх шиг эргэлдэн гялалзаад шар охиныг минь зүгээр байлгадаггүй ээ. Өөрийнх нь мэдүүлснээр бол хөөрхий минь ээж гар хүрч болохгүй гэсэн гээд их л тэмцсэн байгаа юм. Даан ч 2 бяцхан гар нь өөрийн мэдэлгүй том шар бөмбөлөгийг мөчрөөс нь автал, бөмбөлөг амь орон газар унаад, хэдэн хэсэг болвоо хөөрхий гэж. Энэ хооронд ээж аав 2 өрөөнд орж ирээд, харсан юм нь тэдэнд огт таалагдахгүй байгаа нь нүүрнээс нь илт. Хамгийн хайртай бөмбөлөгийг хагарсныг харсан аавын царайг харсан хэргийн эзэн яг одоогийн бадлаар уйлж байж л хэргээс мултархаа ойлгов бололтой хамар нь үрчийн, ам нь мурийсаар уйлж эхлэв. Уйлах уйлахдаа бүр их чангаар орилж үзэж байна аа манай хүн. Хэхэхэ. - Миний охин яагаад уйлаад байгаан? - Мэдэхгүй. - Шалтгаангүй уйлж болдог юмуу? - Аав намайг загнах гээд байна. - Чи өөрөө буруу юм хийсэн байнашд. Ээж нь битгий тоглоомнуудаар оролдоорой гэж хэлсэн биз дээ. - Би гэхдээ оролдмоор байсан юмаа. - Ээж, аавынхаа үгэнд орохгүй болхоор аав нь уурлах нь аргагүй шүү дээ. - Ээж би шөнө та 2ын өвөрт орохдоо үүнээс хойш дандаа чиний талд унтаж байна. - Тэг, тэг миний охин. Яагаад аавынхаа талд унтахгүй гэж? - Яагаад гэвэл би чамд хамгийн их хайртай. Сүүлийн 2 өгүүлбэр бол арай уур багатай байгаа ээжид долигнож өөрийн талд урвуулах оролдлого байваа. 3 цагийн дараа. Ээж, аав, охин гурав буйдан дээр телевиз үзнэ. Сахилгагүй шар: - Ааваа би шөнө дандаа чиний талд унтаж байна аа. Ээж: - Чи түрүүн миний талд унтаж байна гэсэн биз дээ? Охин: - Тэгэхэд чинь би аавын тухай ярьж байсан юм. Чи ойлгоогүй юмуу? гээд нээх том хардаг гэнэ ээ. Хахаха. Энэ хүүхдүүд нээрээ элэг аваад хаячих юм. За манай шар бол мань 2ыгоо бүр яаж мадлахаа сайн мэдээд байх юмаа. Хэхэх.

Энэ миний шар хүүхэндээ. Тэр гацуурын урд талд арай хагарч амжаагүй шар бөмбөлөг байна.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-66262127017354151862009-05-13T10:01:00.004+02:002010-10-19T11:08:48.795+02:00Бүсгүйчүүдээ өмөөрсөн бичлэг

Энэ хүмүүсийн бичлэгүүдийг уншаад байсан чинь ер нь монгол бүсгүйчүүд маань хамаг муу юм нь бүрдчихсэн юм бишүү? “Охидууд минь ухаантай бай ” л гэнэ, “Монгол хүүхнүүд устаж алга болоосой л ”гэнэ... Уншаад байсан чинь гэнэт гэдэн хөдлөөд хүүхнүүдээ жоохон өмөөрмөөр санагдчихлаа.

Би хэдэн сарын өмнө монголд 4 сар ажилласан гэж ярьж байсандаа. Тэр үед ажигалсан зарим нэг зүйлээсээ хуучлая. Нөхөр эндээ үлдсэн болхоор арай жоохон чөлөөтөй найз нөхөдтэй уулзаж баар саванд суух боломж олдсон юм. Тэгсэн чинь манай монгол чинь нээрээ жинхэнээсээ гэрлэлтийн насны эрчүүдийн дутагдалд орчихсон байна аа. Хаашаа л харна нөхөргүй хүүхнүүд. Ажиглаад байхнээ харин нөхөргүй хүүхнүүдийн маань ихэнхи хувийг боловсролтой, ажилтай төрөлтэй, ер нь бол амь амьдралаа хэний ч гар харахгүй аваад явж байгаа бүсгүйчүүд эзэлж байна. Жоохон боловсролгүй, одоо нөгөө нийгмийн эмзэг хэсэг гэдэгт багтдаг хүүхнүүд бол нөхрийг бол нээх зоволгүй олоод байгаа шинжтэй. Ингээд харахаар залуучууд хангалттай л байна, даан ч хүүхнүүд маань тэднийг тоохгүй байна аа. Нээрээ яаж ч тоохов дээ. Хичнээн хайртай дуртай байлаа ч эр эм хоёрыг холбох өссөн орчин ижил ч юмуу, ярианы сэдвүүд ойролцоо, ижил хобби гэх мэт хүчин зүйл байжээж л амьдрал цэцэглэнэ шүү дээ. Тэгээд ч эмэгтэй хүний мөн чанар нь ямагт өөрөөсөө илүү эр хүн хайж байдаг. Тэгтэл ихэнхи залуучууд маань хүүхнүүдийнхээ шаардлагыг хангахаа больсон байна шүү дээ. Мэдээж мундаг мундаг олон залуучууд байна аа. Даан ч мундаг хүүхнүүдийн маань тоо нь илүү юм. Тиймээс ч тэр залуучууд чинь дорхноо борлогдчихдог болхоор цөм эхнэр хүүхэдтэй. Хүүхнүүд маань гэтэл бас л хүнтэй сууж хүүхэд гаргамаар байдаг. Тэглээ гээд хаа хамаагүй хүнтэй суултай нь биш. Ингээд л эхнэртэй ч байсан хамаагүй эрчүүдийг эргүүлнэ биз дээ. Эмэгтэй л хүн болхоор бас л өөрийн гэсэн аз жаргалыг олохын тулд тэмцэж л байна. Энд хамгийн муухай хүмүүс бол МBA залуучууд. Тэр нь married but available гэсэн үг ба үнэхээр монголд байгаа эрчүүдийн ихэнхи хувийг эзэлж байна. Хүнтэй танилцахдаа л шууд “Миний нэр Батаа, МBA” гэж танилцуулж байнашд. Тэгээд тэд нар чинь эхнэр хүүхэд мэдчихэнэ, гэртээ оройтож очно гэж санаа нь ч зовохгүй юм. Зүгээр л хээв нэг бусад хүмүүсийн хажууд тоох ч үгүй утсаар эхнэртээ худлаа яриад л сууж байх юм. Эхнэр ч нөхрийг юу хийж явааг мэдээж мэдэж л байгаа. Гэхдээ хэрүүл уруул хийж салж чадахгүй. Учир нь орных нь хүн хүлээгээд зогсож байгаа гэж боддог. Эхнэрт харин дахиж ийм сайн нөхөр олдохгүй гэдгийг найз хүүхнүүд болон гэр бүлийнх нь сайн ойлгуулсан. Ингээд л тэвчээд л орондоо дэрээ тэврээд л нөхрийг хүлээн шөнийг өнгөрөөнө. Ингээд бодохоор хэн ийм амьдрал сонгох сонирхолтой байх юм бэ? Тэгэж ховордсон монгол залууг хайж байснаас хажууд байгаа гадаад хүнтэй суусан нь дээр биз дээ. Хичнээн хэл ус, яс үндэс өөр ч гэсэн МBA биш бол үзээд алдахад яагаад болохгүй гэж. Тэд чинь бидэнтэй л адилхан хүмүүс. Гэтэл одоо энэ Мянганбаяр ч гэнэ үү монгол өвөө нар бас монголд алхам тутамд л тааралдаж байна шүү дээ. 16-17той охид тэврээд л нэг л сайхан хүмүүс. Насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн замруу уруу татаж байгаа тэднийг бол би Педофиль л гэнэ. Тэд нар нөгөө монгол охидоор минь тоглоод байгаа хужаа, солонгос өвөө нарааас юугаараа өөр юм бэ? Монгол гэдгээрээ юу? Тэгтэл тэднийг буруутгаж байгаа хүн алга аа. Харин нөгөө уруу татагдаад байгаа охидуудыг нь янхан банзлаар нь дуудаад байх юм. За Мянганбаяр тэгээд хятад байсан бол хөөрхий муу Пүрэвсүрэн одоо алуулдаггүй юмаа гэхэд халзан л тууж яваа байх даа. Энэ одоо Пүрэвсүрэнгийн замыг нь заасан Мянганбаярын буруу юу учраа мэдэхгүй жаахан охин Пүрэвсүрэнгийн буруу юу?

За эцэст нь хэлэхэд хүмүүсээ битгий бүсгүйчүүдээ ингэж муу муухайгаар дуудаж байлдаа. Хүний охин үр адилхан л аз жаргалаа хайгаад л, тэмцээд л явж байна. Тэд ч гэсэн аз жаргалтай байх эрхтэй. Монголдоо олдохгүй байгаа юмыг хилийн чанадаас хайж байгаа нь тэдний буруу биш. Тэдний замыг эрчүүд та нар л заана шүү дээ. Эцсийн эцэст монгол залуучууд биш хүүхнүүд нь гадаадруу илүү борлогдоод байгаана монгол эрчүүдийн монголоо гэсэн сэтгэлээс л лав болоогүй байх.

Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-866480397518739314.post-9871094542704438052009-05-13T10:01:00.003+02:002010-10-19T11:08:22.598+02:00Хурим ба хадам ээж
За та бүхэн санаж байгаа бол урьдны нэг бичлэг дээр нөхөр бид 2 чинь хуурамч үнэнч нь нийлээд 2 гэрлэлтийн баталгаа ба нэг хүүхдийн төрсний гэрчилгээтэй болсон билээ. Тэр үйл явдлаас хойш 3 жилийн дараа охин 3 нас хүрж үсийг нь авах болов. Эмээ өвөө 2 монголд ирж хүүхдийн үс ав гэж залигдсан болхоор охин бид 2 Монгол нисвээ. 2 долоо хоногийн дараа аав хойноос ирсэн юм. Нөхрийн ажил тэгж таарсан бөгөөд 3уулаа зэрэг монголд очихоор хаана байхаас шалтгаалаад л бөөн проблем болдог тул ингэж зохицуулсан юмаа. Би ээж аавындаа баймаар байдаг, хадам ээж хүүгээ хажуугаасаа хөдөлгөхгүй. Хэхэхэ. За тэгээд л монголд байх хугацаандаа найзлаад л гүйгээд байнашд. Орой болзоод л найзуудтай шоудаад л харих болхоор манай нөхөр намайг хүргэж өгөөд л өөрөө гэртээ харина. Хахаха. Эхний 2 долоо хоног чинь хачин сайхан байваа. Би хушуу амаа унжуулж ээж аавдаа эрхлээд л охинтойгоо барьцаад л, дэлгүүр хоршоо, баар саваар хэсээд л, найз нөхөдтэй уулзсан шиг. Ханийг ирэхээр охины үсний найр хийнэ гэсэн болхоор өөртөө бас нэг монгол загвартай даруухан платье маягийн юм захилачив. За тэгээд нөхөр ч удалгүй ирсэн тул бид 2 нөгөө элчинд батлуулсан гэрчилгээгээ монгол гэрчилгээгээр солиулах гээд иргэний бүртгэлийн газар очвоо. Тэгсэн яасан гээ? Тэр компьютер нь бид 2ыг 2ууланг нь урьд нь гэрлэж байгаагүй гэдэг гэнэ ээ. Арай л бие биенээ танихгүй гээгүй байгаадаа. Хэхэ. Нөгөө хариуцсан байцаагч нь та 2ын энэ баталгаа яамар ч хүчингүй учраас дахиж батлуулаад гэрлэлтийн 500 000 төгрөгөө ав гэдэг гэнэ ээ. Хэхэхэ. Тэгээд л дахиж батлуулах болоод гэр гэрийн зүг явбаа. Орой нь тэгсэн харин хадам ээж яриад ирэх 4дэх өдөр бэр гуйгаад дараагийн 1дэх өдөр нь хурим хийнэ гэвэл яахуу? Хамгийн гол нь өнөөдөр нь бүтэн сайн өдөр байгаа юм. Би ч бүр тэрийж унаад, дороо дэвсэхээс наагуур л юм болов. Юун хурим бид 2 тийм юм төлөвлөөгүй, чадахгүй гээд л. Ингээд л маргааш нь би хадам ээж дээр очиж надад ийм их хүндэтгэл үзүүлж байгаад нь баярлаад гэхдээ хүүхдийн үс авах гээд амжуулах ажил их, цаг хугацаа давчуу байгаа тул сайн дураараа хуримнаас татгалзаж байгаагаа хэлээд харин бэрээ бол та өөрөө мэдээд гуйчих гэв. Хадам маань толгой дохиод л манай бэр ийм ухаантай гээд л үлдэв. Би ч ажлаа бүтээсэн гээд хачин баяртай хүн гэртээ ирсэн чинь ээж сая худ яриад, заавал хурим хийнэ гэж байна гэв. Нэгэнт ийм болсон хойно аав маань хадамтай ярьж байгаад хуримын ордонд орохгүйгээр хүлээн авалт хийх газраа батлуулахаар болов. Хүлээн авалтаа ч цомхон ойрын хамаатан садан нийлээд 60аад хүнээр тооцох болов. За тэгээд өглөө нь хүүхдийнхээ үсийг аваад, орой нь хурим. Нээрээ үнэн бөөндсөн байна уу? Хахах. Тэр нэг бэлтгэл ажлын 7 хоног бол би нөхрөө хараагүй ээ. Хайрт хань маань тас ээжийгээ дагаад л манийгаа мартаад алга болж өгсөн. Уулзая гэхээр ээжээс асуугаадхий гэнэ? Хадам ээж бол надтай бүр юу ч ярихгүйгэр барахгүй намайг хүлээн авалтын хоолны цэсэнд байгаа салатны оронд өөр салат сонгоё гэж хэлснээс болж уурлаад манай ээжрүү яриад миний хүмүжилгүйг гайхав. Би ч бүр за удахгүй буцах юм гээд л тэвчээд л байсан. Нөхрийг бол чи удахгүй ээжээсээ хол миний гарт орохоо мэдэж байгаа биздээ гээд л занаад гээд байхгүй юу. Хахаха. Уг нь ч манай хадам ээж хөөрхий их сайхан сэтгэлтэй, олон түмэндээ хүндлэгдсэн, хүний төлөө гэсэн хүн байдаг юм. Бас эмэгэй хүн гэхэд үнэхээр чадалтай, 3 хүүхдээ хэнээс ч дутахгүй авч яваа гялалзсан хүүхэн. Хүүхдүүд нь ч үгнээс нь гарахгүй. Ганц гэм нь хүүхдийнхээ амьдралд орох гэж оролдлого их хийдэг ба хүнтэй ярьж зөвлөлдөхгүйгээр хүний амьдрал шийдчих гээд байдаг юм. Манайх болхоор их ардчилсан гэр бүлээ. Ээж бол миний хамгийн сайн найз. Дүү бид 2 ер нь бол өөрсдөө л шийдвэр гаргаж өөрсдийнхөөрөө л амьдардаг. Их чухал шийдвэр гаргахдаа аавтай ярилцаж тохиролцоно. Аав маань зөвлөгөө өгнө үү гэхээс хэзээ ч бодол санаагаа тулгахгүй. Хэххэ. За ямар ч байсан ингэж тэгсээр бэр гуйх өдөр болов. Яг бэр гуйх цаг нь өглөөний 9өөс 10ын хооронд ч билүү таараад. Тэгсэн нөгөө бэр гуйгч нар маань ирдэггүй ээ. Тэгсэн яасан? Урьд өдөр нь нөхөр найзуудтайгаа шоудаад өглөө нь нам шартчихсан. Хөөрхий муу хадам ээж маань хүүгээ босгох гээд гурил зуурж, бантан хийж гүйгээд баахан сандарчихсан амьтан ярьж байна. Хэхэ. За тэгээд бэр гуйхаар 4 сайхан залуу 1 шартаад хачин муухай царайтай болсон сүйт залуу манайд ирэвээ. Би ч цаад өрөөндөө нуугдаад харагдаж болохгүй. За тэгээд л үгээ хэлэлцээд л бэлэг сэлтээ өгөөд л, тэгсэн нэг залуу морин хуур гаргаж ирээд л хачин гоё хуурдав. Манай ээж, аав 2 нөгөө өгөхгүй энэ тэр гээд л томроод байсан чинь гэрийн минь жаврыг үргээж өглөө гээд л уйлаад манийгаа өгөөд орхивоо. Ингээд л би гэдэг хүн 5 залууд чирэгдээд, эргэж харж болохгүй ба хадамындаа дор хаяж 3 хонох тушаалтайгаар хүний хүн боловоо. Хахаха. Очоод шинэ бэр гээд л цугласан олонд хоол цай хийж өгөөд. Бэрээ авчирсан гээд тэнд чинь зүгээр найрлаад өдөржингийн юм болсон. Тэр хооронд эгч гэрлүү утсаар яриад аавын том ахыг найрсаар байгаад 3 хоногийг 1 болгож чадав. Хэхэ. За ингээд маргааш нь буюу 5 дахь өдөр нь би гэртээ хариад бүтэн сайнд болох хуримын бэлтгэлд гарваа. Надаа палааж байхгүй тул нөгөө захиалсан юмаа өмсөх болсон юм. Тэр нь ядаж байхад бор өнгөтэй. Дээрээс нь өвөл байсан болхоор олигтой туфль ч олдохгүй. Ээж бас бэргэн, худ эд нарт бэлэг сэлт гээд дэлгүүр явна гээд байдаг. Ёоооо нээрээ үнэн стрестэй байсан шүү. Би нэгэнт иймэрхүү юм болж байгаа юм чинь дотны хэдэн найзаа дуудчий гээд хадам ээжээс хэдэн урилга авья гэсэн чинь үочдын тоо 200 хүрсэн байхгүй гэдэг гэнэ ээ. Тэгэнгүүт л бүр тэвчээр барагдаад чаддагаараа нөхөрлүү яриад би тэр хачин юманд чинь оролцохгүй чи тэр ээжтэйгээ 2уулаа хуримаа хий за юу гээд л утсаа шидчихсэн. Удсан ч үгүй манай ээж яриад намайг муухай ааштайгаар дуудаад тас загнав. Гайхаад юу болсныг асуутал хайрт хадам ээж ээжрүү яриад миний хүмүүжилгүйг гайхаж гэнэ ээ. Бөөн юм болсны эцэст хагас сайны үдээс хойш би 10 урилгатай болсон боловч харамсалтай нь маргааш нь 4 цагаас хуримтай гэж байхад би хэзээ нь урилгаа тараах вэ хүмүүсээ? Гэхдээ яахав ямар ч байсан хэдэн дотны найзууд ирэх болов. За ингээд хуримын өдөр ч боллоо. Өглөө нь 10 цагт ойрын хамаатнууд цуглаад охины маань үсийг авав. 12 цагт арга хэмжээ дуусаад би үсчинрүүгээ явж үсээ засуулнэ гэтэл хадам ээж өөрийнхөө үсчнийг авчирсан байгаа тэрэн дээр оч гэж байна. Би үгүй би өөрийнхөө үсчин дээр очмоор байна гэтэл хадам уурлаж нөхөр ээж 2 надруу муухай харваа. За бас хэрүүл болчих юм болвуу гээд л нөгөө үсчин дээр нь очоод засуулваа. Анх удаа миний үсийг засаад тэгсэн юмуу ямар ч байсан тэр үсний засалт надаа үнэхээр зохиогүйгээр барахгүй намайг лав л 5 насаар хөгшин харагдуулж байсан байх. За тэгээд л хурим ч боллоо. Тэр заалаар дүүрэн хүн. Бид 2 нь хойморт нэг ширээн дээр суучихсан. Давсгаа дүүргэхгүйн тулд пиво ууж болохгүй, согтохгүйн тулд архи ууж болохгүй. Ингээд ус уугаад л суугаад байна. За тэгээл хүмүүс ирээд л бэлэг өгөөд л үнсээд л байна, үнсээд л байна. Ядаж байхад тэр хүмүүсийг нь би ер танихгүй. Хадам ээжийн 10 жилийн, дээд сургуулийн, хуучин ба шинэ ажлын хамт олон ба бага, залуу, өтөлж яваа насны найзууд. Нийлээд 140 хүн. Үлдсэн 60 нь 2 талын хамаатан садан ба бид 2ын ойрын найзууд. Хүн болгон ирээд л хадам ээжээ хайрлаж яваарай гээд л байх юм. Бүр хурим ч юмуу, хадам ээжийн найр ч юмуу мэдэхгүй юм болсоон. Хэхэхэ.

За миний хурим гэж нэг ийм л юм болсон юмдаа. Би одоо тэр хуримыг ярих үнэн дургуй. Дурсдаг ч үгүй. Бүх зурагнуудаа нуучихсан. Хурим ч гэждээ манай хадам ээжийн шоу. Хэхэхэ. Бид 2 монголд байдаггүй болхоор хүмүүс дандаа мөнгө бэлэглэсэн юм. Бид 2 тэрнээс нь нэг төгрөг ч аваагүй ээ. Би тэр үед хадам ээжийнхээ сэтгэлийг бодоод л бүгдийг нь тэвчээд л өнгөрсөн. Гэтэл тэр хуриман дээр манай хадам миний хүүг хайрлаж яваарай гэж надад хэлснээс эргээд тэр үгээ хүүдээ ганц ч хэлээгүй. Одоо бол би хадам ээжийгээ амьдралдаа нээх ойртуулдагүй. Тэр нь ч амар байдаг юмаа.

Эргээд бодож байхад 7хон хоногийн дотор бүхэл бүтэн хурим босгосон манай хадам ээж бол үнэхээр олонтой, мундаг эмэгтэй. Харин эр хүний уужим ухаан гаргаад эхнэр, ээж 2оо зохицуулж чадаагүйд нь нөхрөө жоохон чамладаг юм. Хэхэхэ. Гэлээ гээд яахав дээ хайртай юм чинь....
Gorzookhttp://www.blogger.com/profile/17599110147874074206noreply@blogger.com5